gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чөлөөлөгдөж, Х.Булгантуяа "шүгэлдэв"

Г.Тэгшсүрэн
GOGO тойм
2023-03-25
10
Twitter logo
Г.Тэгшсүрэн
10
Twitter logo
GOGO тойм
2023-03-25

Өнгөрч буй долоо хоногт улс, эх оронд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ШҮГЭЛТЭЙ ГИШҮҮН

УИХ- ийн гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар хэрэгжиж буй хүүхэд хамгааллын “Шүгэл” төслийн нээлт энэ долоо хоногийн даваа гарагт боллоо. Энэ төсөл нь шүглийн дуут дохиог сонссон даруйд хүүхдэд шаардлагатай тусламжийг яаралтай үзүүлэхэд олон нийтийн хандлагыг нийгмийн бүхий л орчинд бүрдүүлэх зорилготой аж.

Гэсэн ч УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн шүгэл үлээж буй зургийг цахим хэрэглэгчид элэглэж, санаачилгыг бус, шүгэлтэй зурагт нь илүүтэй ач холбогдол өгч, хөгжилдөв.  https://gogo.mn/r/m80de

Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ДАХИН ХОРИВ

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг "гэмт хэрэг үйлдэж болзошгүй" гэдэг үндэслэлээр сар гаруйн хугацаанд цагдан хорьсон. Харин Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хориог цуцалж, батлан даалтад гаргах шийдвэрийг энэ сарын 15-ны өдөр гаргасан юм.

Гэвч прокуророос тус дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч гаргав. Түүний цагдан хориог цуцлах шийдвэр гаргасан шүүгч хууль зөрчсөн гэж үзэж прокурор гомдол гаргасны дагуу ийнхүү шийдвэрлэжээ. https://gogo.mn/r/wqx0g

ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИХИЙГ "ДЭМЖИХГҮЙ"

Засгийн газраас зуны цагийн тоололд шилжүүлэх буюу цагийн тооллыг нэг цагаар ухраах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна. Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхлэхтэй уялдуулан цаг хөдөлгөх зохицуулалтыг оруулах зорилгоор санал авч эхэллээ” хэмээн цахим хуудаснаа мэдээлжээ.

Энэ дагуу GoGo.mn сайт мөн уншигчдынхаа дунд санал асуулга явуулахад олонх нь буюу 3863 хүн дэмжихгүй гэжээ. https://gogo.mn/r/qk4o1

ГЕОЛОГИЧИД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛАВ

Дотоодын аж ахуйн нэгжүүд эрсдэл үүрээд дараагийн Оюу Толгойг илрүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх санхүүгийн боломж байна уу гэдэг нь  эргэлзээтэй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчноо тогтвортой байлгаж, хөрөнгө оруулах боломжийг хангах ёстой гэж геологи, хайгуулын салбарынхан үзэж байна.

Тиймээс Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба,  Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн  бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр  Геологийн салбарын улсын зөвлөгөөнийг /2023.03.24/ Төрийн ордонд зохион байгуулав. https://gogo.mn/r/657dd

ХОККЕЙН ДӨРӨВДҮГЭЭР ЗИНДААНЫ ДАШТ МОНГОЛ УЛСАД БОЛОВ

Монгол Улсад анх удаа болж буй тэмцээн гуравдугаар сарын 23, 25, 26 гэсэн гурван өдөр болох ба Индонез, Монгол, Филиппин, Кувейт улсын багууд өрсөлдөж байна.

Энэ сарын эхээр өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх болсон бөгөөд Монголын шигшээ баг хүрэл медаль хүртсэн билээ. Тус тэмцээнд амжилттай тоглосон залуу тоглогчдоос насанд хүрэгчдийн шигшээ багтаа тоглохоор бэлтгэжээ. https://gogo.mn/r/9d8k8

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС САНХҮҮЖИЛТ АВСАН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОВ

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг зарлав. Үүнээс 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.  Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байна. Иргэдийн мэдээлэлтэй ЭНЭ холбоосоор нэвтэрч танилцана уу. https://gogo.mn/r/qk451

ХҮҮ АМЬСГАЛЫН АППАРАТААС ГАРСАН Ч...

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хүнд гэмтэл авсан гурван настай хүү гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэгдсэн ирсэн. Хүүг Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн шаардлагатай эмчилгээг хийж байгаа бөгөөд хүү амьсгалын аппаратаас гарсан ч бүрэн ухаан ороогүй байгаа юм.

Гурван настай хүүгийн аав М.Цогтбаатар, ах М.Бямбацогтын хамт хүүгийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл хийж, Турк улсад хүүгээ авч очин эмчилгээ хийлгэхээр шийдсэн тул ард, түмнээс хандив хүсэж буйгаа мэдэгдэв. https://gogo.mn/r/8wjkj

УИХ 75 ГИШҮҮНТЭЙ БОЛОВ

УИХ-ЫН гишүүн Жамъянгийн Мөнхбат чөлөөлөгдөх хүсэлтээ нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д ирүүлжээ. ирүүлсэн.    

Улмаар УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал асуултад оролцсон гишүүдийн  59.5 хувийн  саналаар Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө. Хуралдаанд 42 гишүүн оролцож, 25 нь зөвшөөрч, 17 гишүүн түдгэлзсэн байна. Ингээд УИХ 75 гишүүнтэй болов.  https://gogo.mn/r/m80vw

ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ТУРШИЛТ

Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн  “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр болов. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Туршил 21 хоног үргэлжлэх юм байна. https://gogo.mn/r/8wj47

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан