Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлж байна. Мөн өнөөдөр тэдний төлөөллүүд хэвлэлийн бага хурал хийлээ.
"Он гарсаар Онцгой байдлын албаны дөрвөн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад, угаартаж амь насаа алдлаа. Тэдний угаартаж нас бараад байгаа шалтгааныг бид тодруулах ёстой. Энэ салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаар хангагдахгүй байна. Учир нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах хувцас, хэрэгсэл нь дутуу байна. Алба хаагчдыг яавал аюулгүй ажиллах вэ шинэ тутам сургалт, мэдээ мэдээллээр хангахгүй байна гэж бид бүхэн үзэж байна.
Алба хаагчийн хувцас шатаад, угаартаад байгаа нь стандартад нийцэхгүй байгаагийн илрэл.
Жишээлбэл, гал түймэр гарч байхад ашигладаг хэрэгсэл нь стандартад нийцэж байна уу, нийцэж байгаа бол одоо угаартаад байгаа шалтгааныг илрүүлэх эсвэл стандартаа дахин шинэчилж, сайжруулаач ээ. Алба хаагчийн хувцас шатаад, угаартаад байгаа нь стандартад нийцэхгүй байгаагийн илрэл.
Хувцас, хамгаалах хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг алба хаагч нартаа нөхцөл байдалд нь тохируулаад явуулж баймаар байна. Сургалт хийж байгаа, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаа гэдэг. Газ дэлбэрлээ гэхэд бид хэрхэн аюулгүй байдлаа хангаж ажиллах юм бэ, ямар стандартыг баримтлах ёстой вэ, шатамхай хөөсөнцөр фасадтай барилга шатвал яаж ажиллах вэ гэдгийг тухай бүр төлөвлөж ажилламаар байна. Хэрэв шинэ тутам төлөвлөгөөтэй ажиллаж байсан бол дөрвөн залуугийн амь эрстэхгүй байсан.
Цаашид энэ салбарын хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангаж өгөөч гэж хүсэж байна. Мөн хөндлөнгийн хяналт шалгалтыг оруулж ажиллаач гэдгийг өнөөдрийн шаардлагаар хүргүүлж байна.
Энэ шаардлагуудыг Шадар сайд, ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газарт хүргүүлж байгаа. Дээр дурдсан зүйлстэй нийлээд нийт найман шаардлага агуулагдаж байгаа.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, стандарт хэрэгжиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх. Хөндлөнгийн шалгалт хийхдээ мэргэжлийн байгууллага болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг оролцуулах.
- Ажлын байрны хамгаалах хэрэгсэл нь ОУ-ын стандартыг хангаж байна уу шалгаж, хөндлөнгийн байгууллагын шинжээчийг ажиллуулаач ээ.
- Байгалийн гамшигт үзэгдэл, гал, усны ослын үеэр ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал бодитоор хангагдаж байгаа эсэхийг хянах. Мөн хөндлөнгийн байгууллагын дүгнэлтийг оруулах хэрэгтэй байна.
- Сүүлийн арван жилийн хугацаанд дээрх байгууллагуудад хийсэн аудитын дүгнэлтүүдтэй танилцах боломжийг олго.
- Сүүлийн таван жилийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргах хэрэгтэй байна.
- Хөдөлмөрийн дотоод журам, сургалтын чанар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэргийг үнэлж, шалгалт хийх.
- ОБЕГ-ын удирдлага мэргэжлийн түвшинд ажиллах буюу мэргэшсэн удирдлагаар хангаж ажиллах.
- Төрийн албанд ажиллаж байгаа нийт ажиллагсдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангаж ажиллаач ээ гэдгийг шаардаж байна.
Энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр ОБЕГ-ын цахим хуудаст Энэтхэг улсаас 20 мянган долларын хандив, тусламж шилжсэн гэж мэдээлсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээллээс дурдвал энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр ОБЕГ-ын цахим хуудаст Энэтхэг улсаас 20 мянган долларын хандив, тусламж шилжсэн гэж мэдээлсэн байна. Иймэрхүү хандив, тусламжаар энэ байгууллагын санхүүгийн байдал хангалттай асуудлаа шийдвэрлэх хэмжээнд байна.
Өнөөдрийн хүргүүлж байгаа шаардлагаас цаашид авсан арга хэмжээ, ажлын биелэлтүүдийг та бүхэнд тайлагнана" хэмээн мэдээллээ.