“Рио Тинто Монгол” компанийн хэвлэл, харилцаа хариуцсан ерөнхий зөвлөх Б.Дашням “Манай компани тав дахь жилдээ энэхүү наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. Энэ удаад компанийн гадаад төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээрээ Монголд ирж байгаа.
Монгол наадмыг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид үзэж, сонирхоод монголчууд юугаараа онцлог хүмүүс вэ гэдгийг ойлгох болов уу. Эргээд энэ нь дараа, дараагийн хамтын ажиллагааны эхлэл болно гэж харж байна. Хөрөнгө оруулагчид маань шагай, сур харваж үзлээ. Бөх үзэж, сонирхсон. Тэд монголчууд эрч хүчтэй, тэмцэх чадвар өндөртэй хүмүүс юм байна гэдгийг хэлсэн” гэв.

Соёл урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөл хамтран “Рио Тинто Монгол” компанийн дэмжлэгтэйгээр “Соёлын наадам”-ыг зохион байгуулж байна.
Энэхүү наадмыг Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх соёлыг түгээх зорилгоор 2008 оноос зохион байгуулж иржээ. Энэ жилийн “Соёлын наадам” өнөөдөр Хүй долоон худагт болж байна.
“Соёлын наадам”-ын зохион байгуулагч Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Монголын Урлагийн Зөвлөл ТББ, СУИС-тай хамтран, Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэйгээр “Соёлын наадам”-ыг 15 дахь жилдээ Хүй долоон худагт зохион байгуулж байна.
Наадмыг зохион байгуулах болсон зорилго гэвэл, нүүдэлчний соёлыг дэлхий дахинд таниулах, жуулчид болон өсөж, торниж буй хойч үедээ соёлын өвийг таниулъя гэдэг агуулга юм. Бид зорилгодоо хүрч яваа. Дэлхийд таниулахын тулд дахин 10 жил хэрэгтэй байх гэж бодож байна.
Энэ жил наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөсөн бөгөөд “Монголын нэг өдөр-Соёлын отог”-уудыг барилаа. Отог тус бүр онцлог агуулгатай, соёлын үзмэрүүдтэй. Тухайлбал “Монгол хүн” отогт Монгол Улс дахь угсаатнуудын талаарх мэдээлэл, хувцас, гоёл чимэглэл бий. Харин “Гэр бүл” отогт угийн бичиг хөтлөх ёсон, монгол айлын өдөр тутмын зан үйлийг сурталчлан таниулж буй.
Мөн наадмыг зорин Баян-Өлгий аймгаас Казах иргэд, Хөвсгөл аймгаас цаатнууд ирж, өв соёлоо наадамчин олонд сонирхуулж байна" гэлээ.
Мөн наадмын хамтран зохион байгуулагч, СУИС-ийн захирал Э.Сонинтогос "Хүй долоон худагт морины наадмаас өөр онцлох зүйл бараг байдаггүй. Иймд соёл урлагийн агуулгатай арга хэмжээ дутагдаж буй орон зайг нөхөх зорилгоор Урлагийн зөвлөлтэй хамтран, Солонгосын тэтгэлэгтэйгээр сайн дурын үндсэн дээр зохион байгуулж эхэлсэн. Анх ганцхан гэртэй эхэлж байсан наадам маань өдгөө том асруудтай болж, Рио Тинто тэргүүтэй байгууллагуудаас дэмжлэг авч ажиллаж байна" хэмээн ярилаа.
Энэ жилийн хувьд Монголын үнэт зүйлс, язгуур соёлыг таниулж, ойлгуулах зорилготой есөн өртөөг гаргаснаараа онцлог. Үнэт зүйлсийг таниулах жүжигчилсэн тоглолтыг СУИС-ийн театрын ангийн оюутнууд бэлтгэн хүргэж байна. Мөн Казак, Цаатан угсаатнуудыг урьж авчран, нутаг нутгийн цайг амсуулах гэх мэт хөтөлбөрөөр наадамчин олныг баясгаж байна.
Мөн СУИС-ийн хамт олон БНСУ-ын контентын холбоотой байгуулсан гэрээний хүрээнд ирэх жилийн наадмаас сонирхолтой агуулгын хүрээнд контентууд бэлтгэн хүргэх тухай дурдсан юм.
Наадмын комиссоос "Соёлын наадам"-ыг албан ёсны хөтөлбөртөө багтаагаад найм дахь жилдээ явж байна.