Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны Улсын Их Хурлын 30 жилийн ой энэ онд тохиож буй юм. Түүхт ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ, Тамгын газраас өнөөдөр /2022.11.23/ 1992-1996 оны парламентад сонгогдон ажиллаж байсан гишүүд болон тэдний ар гэрийнхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
1992-1996 оны Улсын Их Хурал нь Монгол орон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн суурь хуулиуд болон бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, эх орондоо олон улсын жишигт нийцсэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцооны үндэс суурийг тавихад онцгой үүрэг гүйцэтгэсэн, түүхэн гавьяатай юм.