Монголчууд бид Сар шинийн баярын өдрүүдийг дуусгаж шинэ долоо хоногийг эхлүүлсэн билээ. Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлаас тоймлон хүргэж байна.
Ц.РАДНАА АВСТРАЛИД ДАХИН ТҮРҮҮЛЖ, ДЭЭД АМЖИЛТАА ШИНЭЧИЛЛЭЭ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, өдгөө 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлсэн.
Азийн АШТ-ий мөнгөн медальтай тэрбээр Австралид болж буй мастеруудын олон улсын тэмцээний эхний өдрүүдэд гурвын харайлт, 60, 200 метр, саадтай 80 метрийн гүйлтэд түрүүлж, бүгдэд нь дээд амжилт шинэчилсэн. Тэмцээний сүүлчийн өдөр тэр 400 метрийн 79.19 секунд гүйн түрүүлэхдээ мөн дээд амжилт ахиулжээ. Ц.Раднаа Авсралийн тэмцээнээс ийнхүү таван алтан медаль хүртэн, таван дээд амжилт шинэчилсэн амжилттай дуусгалаа. Тэгэхдээ 400 метрийн зайд энэ жил дэлхийн аварга болохдоо гаргасан амжилтаа нэг секунд, 46 долиор ахиуллаа.
НИЙСЛЭЛЧҮҮД ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙНЭ
Хаврын их цэвэрлэгээг нэг сарын хугацаатай хийнэ. Ингэхдээ гэрлийн шон, нийтийн тээврийн автобуснууд, хаяг самбар, сургууль цэцэрлэгийн гадна орчин, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгал, хогийн сав, хашлага хайсуудыг угаана. Нийт 9 дүүргийн хэмжээнд 6 долоо хоногийн турш үргэлжилсээр хаврын бүх нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулж хаалтаа хийнэ. Их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Учир нь цаг агаар +15 градусаас дээш хэмд гадаах усан цэвэрлэгээг хийх боломжтой болдог.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ИРЭХ САРЫН 17-НЫГ ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЛАА
Төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан болсон. Шүүх хурал хаалттай болсон ба яллагдагчдаас ирүүлсэн зарим хүндэтгэх шалтгааны дагуу хуралдааныг хойшлуулах дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.
Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан:
- Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа,
- Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах, О.Хуягцогтын өмгөөлөгч А.Золжаргал нарын өөр шүүх хуралдаан давхацсан,
- О.Батбаатарын өмгөөлөгч Г.Гансүх хичээлтэй байгаа,
- Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Даваажанцан эрүүл мэндийн шалтгааны улмаас,
- Б.Чинзориг өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав.
Мөн шүүгдэгч Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авлаа.
Үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
“ЦЭВЭР АГААР” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Олон улсын мэргэжилтнүүдийг хамруулсан "Цэвэр агаар" дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгууллаа.
Чуулганаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, туршлага хуваалцах, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцсон юм. Чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ ажиллаж манай улсад анх удаа зохион байгууллаа.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Б.Бат- Эрдэнэ “Энэ чуулганы хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас агаар орчны бохирдлыг бууруулах томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Мөн Эрүүл мэнд, Барилга хот байгуулалт, Эрчим хүчний яамтай хамтарсан байдлаар ажиллан Монгол улсын агаарын бохирдол ямар байгаа вэ гэдгийг бүс нутгийн хэмжээнд авч үзэж байна. Үйлдвэр, түлшинд зориулсан стандартаас илүү хүний эрүүл мэндэд зориулсан стандартыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн хурлын үр дүнд Улаанбаатар хотын тунхаглал гаргах, түншлэлийг албан ёсоор байгуулах болно. Бүс нутгийн 53 орны түншлэлийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлын утаа, угаараас гадна хуурайшилтаас үүдэлтэй шороо, тоос тоосонцрын бохирдлын эсрэг ажлыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Бүгд Найрамдах Казахстан улс 2024 он гэхэд 100 хувь цахилгаан автомашины хэрэглээтэй болох хөтөлбөрийг баталсан байна. Мөн гэр хорооллын айлуудынхаа тал хувийг хийн түлшинд холбожээ. Манай улс 2025 он гэхэд цахилгаан автомашиныг 30 хувьд хүргэнэ" гэв.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНААС "ОЮУТАН ЦЭРЭГ" ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
Оюутан цэрэгт их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж буй 2.8-аас дээш голчтой залуусыг элсүүлдэг. Энэ жил нэгдүгээр дамжаанд нийт 22579 оюутан байна. Үүнээс 2.8 голчоос дээш дүнтэй 4887 эрэгтэй оюутан байгааг танилцуулав. Оюутан цэрэгт элсүүлэх журам:
- Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
- 2.8-аас дээш голч дүнтэй
- 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх.
Дээрх шаардлагыг хангасан оюутан И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
МОНГОЛЧУУДЫГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, цаашлаад визгүй зорчуулах талаарх саналыг тавьсан талаар Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Тэрбээр “Энэ нь үндэслэлгүй санал биш, 2023-2025 онд Монголд зочлох жил болгон дэлхийд зарласан ба энэ хүрээнд солонгосчууд Монголд визгүй зорчих боломжтой болсон. Тиймээс энэ хугацаанд монголчуудад визгүй болгох саналыг тавьсан ба БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өөрийн улсын Ерөнхий сайд, хуульзүйн сайд, Цагаачлалын алба, Гадаад харилцааны сайддаа үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгсөн. Энэхүү ажил маш эрчимтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд тус улсын цагаачлал хариуцсан сайд, хууль зүйн сайд тэргүүтэй зочид энэ сард манай улсад айлчилна” гэсэн юм.
ШИЛЭН НАМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Шилэн нам эрдэм шинжилгээ, онол практикийн хурал Төрийн ордонд болсон юм. Энэ үеэр улс төрийн намын төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс энэ оны аравдугаар сард УИХ-ын сонгууль болох эсэхийг тодрууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол хуулиараа энэ боломжгүй. Нөгөө талаар улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ сонгууль товлосон цагтаа болж, цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
“ЧИНГИС ХААН” МУЗЕЙГ ҮЗЭХЭЭР ИРГЭДИЙН УРТ ДАРААЛАЛ ҮҮСЭВ
Соёлын яамнаас “Музейн нээлттэй өдөр”-үүдийг зохион байгуулж гуравдугаар сарын 1-5-нд улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
Чингис хаан музейг үзэх гэсэн иргэдийн урт дараалал үүссэн. Тус музей 2022 оны аравдугаар сард хаалгаа нээсэн бөгөөд музей үзэх тасалбарын үнэ 30 мянган төгрөг байдаг. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд энгийн өдрүүдэд өдөрт дунджаар 1000 хүн зорин ирж үздэг ажээ.
"ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭНИЙ ЗОРЧИХ ХЭСЭГТ ХОГИЙН САВ ХАДСАН НЬ ОЛНЫ ДУРГҮЙЦЛИЙГ ТӨРҮҮЛЭВ"
Шинэ хэмээх тодотголтой нийтийн тээврийн автобусны тэргэнцэртэй иргэний зорчих хэсэгт хогийн сав байрлуулж, хадаж тогтоосон нь олны дургүйцлийг багагүй төрүүлэв.
Энэ талаар хөгжлийн бэрхшээлтэй нэгэн иргэн өөрийн сошиал хуудаст мэдээлснээр олны анхаарлыг татсан юм. Харин энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир "Тухайн хэсэгт хогийн савыг байрлуулсан нь зохимжгүй, энэ бол жолоочийн мэдрэмжгүй байдалтай холбоотой. Хаалга нь ингэж онгойгоод, налуу шатаа ийнхүү буулгана гэх мэт хэрхэн ашиглах талаарх мэдээллийг өгч байсан. Зөвхөн тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн биш хүүхдээ тэргэн дээр түрээд явж буй зорчигчид ч ашиглах ёстой. Манай дотоод шалгалт хяналтын хэлтсээс хариуцлагагүй хандсан алба хаагчид арга хэмжээ авч, хариуцлага тооцно. Дахиж энэ мэт зүй ёсгүй зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарах, гаргавал хариуцлага тооцохыг анхааруулан ажиллана" гэсэн юм.
Зөрчлийг арилгуулж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-047 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцжээ.
Энэ долоо хоногт шинэ сар эхэлсэн ба гуравдугаар сарын өрнийн зурхайг та ЭНД дарж хүлээн авна уу.