Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2011 онд байгуулсан Хөгжлийн банкийг хохироосон гэх 80 хүн, дөрвөн компанид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.03.02/ боллоо.
Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч, өмгөөлөгч, прокурор зэрэг нийт 190 гаруй хүн ирсэн гэж шүүх хуралдааны ирц танилцуулав.
Хөгжлийн банкнаас зээл авсан "Бэрэн групп"-ийн өмгөөлөгчийн зүгээс тус группийн гүйцэтгэх захирал М.Цэлмэг гадаад явж, хөрөнгө оруулагч нартай уулзах шаардлагатай байгаа тул хилийн хоригийг түр хугацаанд суллаж өгөх хүсэлт гаргав. Өмгөөлөгч "Цэлмэг захирлын хилийн хоригийг цуцлаад энэ сарын эхээр гадаад улсад явах боломжийг нээхэд анхаарч өгнө үү, шүүгч ээ. Ингэж байж бид хөрөнгө оруулалт татаж, Хөгжлийн банкны зээлээ төлөх боломж бүрдэх гээд байна. Хилийн хоригийг долоон хоногийн хугацаатай цуцалбал яваад ирж амжина" гэлээ.
Үүнд прокурорын зүгээс "Хэзээ яваад, хэзээ ирэх, хэд хоног зарцуулах нь тодорхой бус байна. "Бэрэн групп" гадаадаас хөрөнгө оруулалт татна, хилийн хоригийг цуцалж өгнө үү гэдэг хүсэлт өмнө нь гаргаагүй. Харин гүйцэтгэх захирал М.Цэлмэг дүүгийнхээ эрүүл мэндийн шалтгаанаар гадагш явах тухай хүсэлт тавьж байсан.
Энэ групп Хөгжлийн банкнаас 70 тэрбум төгрөгийн гурван эх үүсвэр бүрдүүлнэ гэж зээл авсан. Хоёрыг нь бүрдүүлээгүй учраас үйлдвэр баригдаагүй. Иймд өнөөдрийн хөрөнгө оруулалт татна гэж ярьж байгаа нь үнэмшилгүй байна. Тиймээс хилийн хориг тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа" гэв.
Мөн зарим өмгөөлөгч жолооч болон зээлийн мэргэжилтнүүдийг гэрчээр оролцуулах, фэйсбүүк чатыг нотлох баримтаар шинжлэн судлуулах хүсэлт гаргаж байлаа.
Өмгөөлөгч, шүүгдэгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
Тухайлбал гурван өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул, зарим өмгөөлөгч "хичээлтэй байгаа тул" зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулахыг хүсжээ. Мөн яллагдагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гадаад улсад ажлын айлчлалтай яваа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
Эдгээр хүсэлтийг прокурор хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэн тодорхой хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах саналыг дэмжив. Ийнхүү шүүх хуралдаан сар гаруйн хугацаанд хойшиллоо.
Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан:
- Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа,
- Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах, О.Хуягцогтын өмгөөлөгч А.Золжаргал нарын өөр шүүх хуралдаан давхацсан,
- О.Батбаатарын өмгөөлөгч Г.Гансүх хичээлтэй байгаа,
- Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Даваажанцан эрүүл мэндийн шалтгааны улмаас,
- Б.Чинзориг өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав.
Мөн шүүгдэгч Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авлаа.
Үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээв.