gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     3.26
  • Валютын ханш
    $ | 3526₮
Цаг агаар
 5
Зурхай
 3.26
Валютын ханш
$ | 3526₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 3.26
Валютын ханш
$ | 3526₮
Өрнийн зурхай
Дорнын зурхай
Монгол ёсон
  • Өнөөдөр
  • Энэ долоо хоног
  • Энэ сар
  • Энэ жил
  • Зан байдал
  • Амжилт бүтээл
  • Эрүүл мэнд
  • Ажил мэргэжил
  • Хайр дурлал, гэр бүл
  • Эрэгтэй
  • Эмэгтэй
  • Зохицол нийцэл
  • Махбод
  • Цаг тооны бичиг
  • Өрнийн зурхай
    • Өнөөдөр
    • Энэ долоо хоног
    • Энэ сар
    • Энэ жил
    • Зан байдал
    • Амжилт бүтээл
    • Эрүүл мэнд
    • Ажил мэргэжил
    • Хайр дурлал, гэр бүл
    • Эрэгтэй
    • Эмэгтэй
    • Зохицол нийцэл
    • Махбод
  • Дорнын зурхай
    • Ерөнхий шинж
    • Жил ба орд
    • Мөр гаргах
    • Хайр дурлал ба гэрлэлт
    • Жилийн бэлгэ тэмдэг
    • Нөхөрлөл
  • Монгол ёсон
    • Сар шинийн зан үйл
    • Битүүлэх ёс
    • Монгол зурхай
    • Гэр бүлийн зохилдлого
 Өрнийн зурхай

  • Хонь
  • Үхэр
  • Хамтатгах
  • Мэлхий
  • Арслан
  • Охин
  • Жинлүүр
  • Хилэнц
  • Нум
  • Матар
  • Хумх
  • Загас
Хонь
Үхэр
Хамтатгах
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Хумх
Загас
Хонь
Үхэр
Хамтатгах
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Хумх
Загас

3-р сар

Энэ сард хувийн амьдралд санаандгүй өөрчлөлт орж болзошгүй. Хайртай хосуудын дунд үл ойлголцол үүсэж магадгүй. Хайрын харилцаанд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг хичээ. Эрүүл мэндээ илүү анхаар. Хавар болох гэж буй тул амин дэм сайтай чанартай хоол хүнс хэрэглэ. Аялалд явах, сонирхолтой спортоор хичээллэх зэргээр өөртөө таатай зүйлүүд хий. Урлагийн тоглолт болон спортын ямар нэг арга хэмжээнд оролцох нь сайхан дурсамж үлдээнэ. Элдэв худал мэдээлэлд автах магадлал их тул өөрийгөө эерэг энерги, зөв хүмүүсээр хүрээлүүл. Уран бүтээлч хүмүүс ур чадвараа ил гаргахад тохиромжтой цаг үе. Олон нийтийг хамарсан нийгмийн асуудал хөндсөн хөдөлгөөнд оролцохоор сонирхож магадгүй. Сарын дунд үед нийгмийн харилцаанд оролцоогоо идэвхжүүлэх нь танд мэргэжлийн талаар ахиц гаргах боломж олгоно. Шинэхэн танилууд цаашид сайн найз болох магадлалтай. Ганц бие хүмүүс романтик дурлалд татагдан, хайрын нууцлаг харилцаа тогтоох болно. Санхүүгийн зарцуулалт тал дээр хатуу байх хэрэгтэй болно. Санхүүгийн болон хөрөнгө оруулалттай холбоотой бүхий л зүйлд маш нухацтай хандаарай. Сарын сүүл рүү хөндлөнгийн нөлөө, худал мэдээллээс болж буруу дүгнэлт гаргавал ажил хэргийн үйл явцад таагүй нөлөөлнө. Иймээс олон талын судалгааны үр дүнг харьцуулан үзэж байж хариуцлагатай шийдвэр гаргаарай. Аливаа эрсдэлтэй үйл ажиллагааг сайтар шалгасны дараа хийж гүйцэтгэ. Аз сорьсон мөрийтэй тоглоомоос хол бай. Мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүмүүс шинэ хөтөлбөр сургалтад хамрагдах нь ахиц дэвшилтэд нь тустай байх болно. Од эрхсийн нөлөө нөхцөл байдлыг харьцангуй тайван болгох шинжтэй байна. Зарим хүмүүс амьдралдаа чухал шийдвэр гаргаж магадгүй. Гэхдээ одоогоор хэт яарах хэрэггүй. Бие махбодын хэт ачааллаас сэргийлэхийн тулд ажил хэрэгтээ улайрах хэрэггүй. Хүсэл сонирхол нэгтэй ойр дотнын хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх төлөвлөгөө зохио. Таны амьдралд сайнаар нөлөөлөх боломжийг сайн ашиглаарай.

3-р сар

Энэ сарын эхэн үед ердийн үйл ажилдаа хяналтаа сулруулж болохгүй. Удахгүй таны эрч хүч өсөн нэмэгдэнэ. Биеэ барьж, зорилготой байхыг од эрхэс зөвлөж байна. Хуулийн дагуу ажиллахын тулд нэлээд тэвчээртэй байх хэрэгтэй. Бусдын буруу нөлөөнд орох магадлал байгаа тул өөрийгөө сайн хяна. Амьдралд ахиц гарах бөгөөд энэ нь таны одоогийн нөхцөл байдлыг дээр болгоно. Өөрийн хүсэл мөрөөдөлд анхаарлаа хандуул. Ердийн хүрээллээс гарч чадвал та өөрийн аз жаргалыг мэдэрнэ. Сарын дунд үед ажил, амьдралд яаралтай зохицуулах асуудал үүсэх тул тун завгүй байна. Хичээл чармайлт сайтай хүмүүс бүх ажлаа нягт нямбай биелүүлж чадна. Олон хүмүүс оролцсон уулзалт цугларалт танд таалагдана. Бусдыг хүндэлж чадвал ямар нэгэн асуудалгүй байна. Хэрэв хөрөнгө мөнгөтэй холбоотой маргаан хийхээр төлөвлөвөл байвал бусдад юу санаж бодож байгаагаа шууд хэлэх нь илүү зохистой байх болно. Бүх хүчээ цуглуулж, хүнд байдлаас гар. Гол нь тэвдэх хэрэггүй, хөнгөмсөг үйлдэл бүү гарга. Ажлын хамт олны хандлага танд тийм ч таатай биш байсан ч та өөрийн дотоод эрч хүчээр түүнийг үгүйсгэх болно. Таны удирдлагууд санаачилгатай ажилтнуудыг үнэлэх тул асуудлыг шийдэх тааламжит мөчийг ашигла. Сарын сүүл рүү өөрийн боломжоо үнэлж бие даан гүйцэтгэж чадах ажлынхаа хэмжээг тодорхойл. Залуу хүмүүс амархан бусдын нөлөөнд орж болзошгүй. Зарим явуулга танд хортой тул болгоомжил. Таныг гүтгэж магадгүй. Та тайван, бодолтой байж ажлаа явуулаарай. Од эрхсийн зүгээс танд урам зориг өгч мөн олон нийттэй харилцах сонирхлыг тань нэмэгдүүлэх болно. Амьдралын жижигхэн зүйлээс ч аз жаргал амсах боломж хай. Сайхан сэтгэл таны нэр хүндийг нэмэгдүүлнэ. Хэрүүл маргаан хийлгүй болгоомжтой бай. Санамсаргүй зүйлээс зайлсхий.

3-р сар

Энэ сарын эхээр хувийн хайнга залхуу байдлаасаа ангижир. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд нээлттэй оролц. Ихэнх загасныхан олны хүндлэлийг хүлээж чадна. Өөрт ноогдох үүрэг даалгавраас айх хэрэггүй. Од эрхэс сайн нөлөө үзүүлнэ. Энэ сайхан боломжийг алдах хэрэггүй. Зарим хүмүүс бизнесийн үйл ажиллагаандаа сайн амжилт олох болно. Гэрээ хэлэлцээр хийх ажил аятайхан бүтнэ. Маргаантай хэлэлцүүлэгт оролцвол аливаа асуудлыг ойлгох чадвар тань гарцыг олж харах болно. Сарын дунд үед аливаа амлалт өгөх, хэт сайхныг төсөөлөн ярих зэрэгт яарах хэрэггүй. Хэрэгцээгүй бүхнээс ангижирч, сайн болохгүй байгаа ажлаа орхи. Шинээр бодож төлөвлөснөө сайн боловсруулах хүртэл хойш тавь. Од эрхсийн нөлөө таныг нэлээд эргэлзээтэй байдалд оруулах магадлалтай. Уулзалт болон ажлын хуваарийг нарийн нягт нямбай гарга. Ихэнх хүмүүс нь эрч хүчтэй бөгөөд амьдрах тэмцэлтэй, ажлын хариуцлага сайтай байна. Мөн санамсаргүй алдаа гаргах магадлал их байна. Хэт их мөнгө үрэх нь таны өр ширийг нэмэх болно гэдгийг анхаар. Урьдчилан тооцоолох байдал бага зэрэг буруу байна. Замаасаа хазайхгүйн тулд төлөвлөгөөгөө дага. Чухал цаг үед мэдрэмжтэй байж, үнэнээ хүлээхээс ичих хэрэггүй. Сарын сүүл рүү таны төсөөлөн бодох чадвар ямар ч үед бүтээлч, урам зоригтой байлгах болно. Эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаар амьдрахыг чухалчил. Танд хувь эрч хүч их байгаа учраас түүнийгээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Мөн хувийн алдаагаа ойлгох, нүглээ наманчлан сүмд мөргөл үйлдэхэд сайн. Илэн далангүй зүрх сэтгэлийн ярианы үр дүнд зөрчил маргаан намдана. Харин гаднын нөлөөлөл танд дарамт авчирна. Эрсдэлтэй, этгээд гаж зүйлд дурлахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ямар ч үйл явдалд гүнзгий хутгалдахыг од эрхэс таалахгүй байна.

3-р сар

Энэ сарын эхэн үе идэвхтэй үйл ажиллагаанд төдий л тохиромжгүй. Од эрхсийн зүгээс өөртөө итгэлтэй байдлыг сэргээж, таны амжилтыг ивээх болно. Бүтээлчээр сэтгэн, тухайн цаг үед нь тохирох арга барил бодож ол. Эрүүл мэндээ голчлон анхаар. Ямар ч үед сөрөг бодол дотроо агуулаад байвал гол асуудал нь танд байх болно. Халдварт өвчний тусч болзошгүй тул янз бүрийн нөхцөл байдлын өөрчлөлтөд бэлтгэлтэй байгаарай. Шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүст таатай мэдээлэл ихээр ирэх бололтой. Яаралтай шийдвэр гаргах шаардлага үүссэн ч сайн судалгаа хийхийг хичээ. Сарын дунд үед гэнэтийн нэмэлт үүрэг даалгавар хүлээж авсны улмаас завгүй болно. Од эрхсийн зүгээс бусадтай харьцах чадварыг өсгөх бөгөөд энэ нь таныг гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадна гэдгийг баталгаа болно. Орлогоо нэмэгдүүлэх бүх боломжит хувилбарыг бодож тооцоол. Үл ойлголцол зөрчилтэй байдал үүсгэхгүйн тулд ямар нэг асуудал гарахад хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Таны бодол санаа, үг хэл хурц байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцох юм бол таны нэр хүнд өндөр байна. Зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын сайн сайхны төлөө цаг гаргах хэрэгтэй. Сарын сүүл рүү та ямар ч асуудлыг маш хурдан шийдэж чадна. Амьдралдаа мэдрэмжтэй, идэвх санаачилгатай бай. Мөнгөний хэрэглээнд ухаалаг ханд. Чухал уулзалт хэлэлцээр нь ирээдүйд ашигтай үр дүнг бий болгоно. Өмнө төлөвлөж байгаад амжаагүй ажлаа хэрэгжүүлэхэд тохиромжтой үе. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт гарч магадгүй. Хэрвээ ойр дотнын хүн тань ойлгохгүй байгаа бол их асуудал үүсгэлгүй орхи. Тогтвортой, найдвартай харилцааг сонго. Яаруу сандруу шийдвэр гаргах хэрэггүй. Таны зөн билэг, төсөөлөн бодох чадвар өндөр байна.

3-р сар

Энэ сарын эхээр ажил хэргийн ойлголцолд хүрэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаанд оролц. Таны төсөөлөн бодох чадвар болон танин мэдэх ухаан сэргэг байх болно. Мөнгө санхүүгийн асуудал сайнаар шийдэгдэж, амьдрал өөдрөг болно. Мэргэжлээ дээшлүүлэх болон сонирхолтой спортоор хичээллэх цаг зав гарга. Өөрийн эргэн тойрны нөхцөл байдлаа өөрчил. Ямар ч асуудлын шийдэл нь энгийн байж болно. Мэдээллийг тал талаас нь авч үзэн, тэнцвэртэй ханд. Шинэ ажил эхлэх бол өмнө нь холбоо тогтоосон хүмүүс их туслах болно. Харилцаа холбоо болон гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарлаа хандуул. Чухал хэлэлцээр ойлголцолд хүрвэл хангалттай ашиг олж болно. Сарын дунд үед цаг үеийн нөхцөл байдлыг зайлшгүй эргэн харах хэрэгтэй болно. Тайван сууж, ул суурьтай дүгнэлт хийгээрэй. Өөрийн биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөлөө хяна. Санхүүгийн хувьд дэмий мөнгө үрэхгүйн тулд өөрийн муу зуршлаа хориглон барь. Чухал шийдвэр гаргахын өмнө сайтар бодож, санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг од эрхсийн байрлал сануулж байна. Ажил хэргээ сайн зохион байгуулснаар эрч хүч олж авна. Санаа нэгтэй хүмүүстэйгээ уулзаж ярилцах цаг гаргаарай. Тэдний дэмжлэгээр та эргэлзээтэй, ирээдүйдээ итгэлгүй байдлаасаа салах болно. Сарын сүүл рүү чухал хүмүүстэй хамтран ажиллавал олон зүйлийг бүтээж чадна. Хувийн амьдралд асуудал гарна. Од эрхсийн чиг хандлага ухаалаг байх цаг гэдгийг сануулж байна. Шаардлагагүй үүрэг хариуцлага өөртөө бүү ав. Арга барилаа өөрчилснөөр ажлын чадвар тань нэмэгдэнэ. Өөртөө итгэлтэй бай. Гэхдээ хэт бардамналгүй нэр хүндээ хамгаал. Сонирхолтой хоббигоороо хичээллэх нь таны оюун ухааныг тэлэх болно. Сонирхлыг тань хөдөлгөдөг л бол хоол хийх, эсвэл хана чимэглэх зэрэг юу байсан ч өнөөдөр сонирхолтой байх болно. Өөрийн боловсрол болон туршлагаа давуу тал болно гэдэгт итгэж байвал зоримог алхам хий. Гэхдээ эрч хүчээ түрэмгий байдлаар гаргахгүйн тулд болгоомжтой бай.

3-р сар

Энэ сарын эхээр хуулийн дагуу ажиллаж, өмнөө хүлээсэн үүргээ л биелүүл. Илүү зүйлээр оролдох хэрэггүй. Эмзэг зантай хүмүүс өөрийн зөн мэдрэхүйг сайн шинжээрэй. Ингэвэл сэтгэл санаа харьцангуй тогтворжино. Санхүүгийн тооцооны хуудас таны санааг зовж байгаа бол эрүүл мэндээ илүү анхаар. Сэтгэл санаагаа сэргээхийн тулд чухал тэмдэглэлт баярт оролцон, аль болох хөгжилтэй байгаарай. Азтай завшаантай үйл явдлууд ойрхон хүрээлж байгаа гэдэгт итгэ. Од эрхсийн нөлөө тааламжтай байх тул хуулийн асуудлуудыг амжилттай шийдэх болно. Аливаа харилцаанд өөрийн хүндэлдэг, нөлөө бүхий хүний зөвлөгөөг сайн ашигла. Удирдан манлайлах зан чанар хариуцлагатай үүрэг хүлээхэд туслах болно. Дарга удирдлагатайгаа харилцах харьцаа маш чухал байна. Сарын дунд үед од эрхэс амьдралын тань бүхий л хэсэгт эерэг энерги цацаж байх болно. Олон нийтийн харилцааны чиглэлд ажилладаг бол амжилт гаргана. Эргэн тойрныхонтой харьцах харьцаагаа дахин хянаж үз. Дэмий ярианд бүү оролц, хий хоосон амлалт, тангараг бүү тавь. Үзэл бодлоо хатуу хамгаал. Ажлын орчноо солих онцгой шийдвэр гаргаж магадгүй. Ажилдаа амжилт гаргахыг хүссэн хүмүүс таатай өөрчлөлт хийнэ. Сарын сүүл рүү ашигтай санал хүлээн авч магадгүй. Мөн нөлөө бүхий хүнтэй танилцана. Албан тушаалын байр суурь дэвших шатанд байгаа учраас өөртөө итгэлтэй байснаар тавьсан зорилгодоо хүрнэ. Эргэн тойрондоо шинэлэг сэтгэлгээгээр хандах юм бол хувийн амжилтаа ахиулах завшаан олдох болно. Од эрхсийн эерэг нөлөө их байна. Өөртөө итгэлтэй байдал тань эрч хүчийг цуглуулах болно. Уран бүтээлийн ажилтай хүмүүст ээлтэй. Ухаан бодол, зөн билэг тань хэцүү асуудлаас гарахад тусална.

3-р сар

Энэ сарын эхээр аз туршсан зүйл, мөрийтэй тоглоомоос зайлсхий. Хэрэв санхүүгийн байдалд одоо гаргаж буй зардлууд тохирохгүй байгаа бол өөрчлөлт хийх нь ухаалаг алхам байх болно. Бусдын сайн зөвлөгөөг ашиглах хэрэгтэй. Шинэ зүйл санаачилж, өөрчлөлт шинэчлэл хийх нь таныг зөвөөр сэдэлжүүлж, урагш түлхэх болно. Өөрийн амьдралын төлөөх идэвх зүтгэлээ эргэн тойрныхондоо харуулах болно. Энэ үед хувийн амьдралаа зөв хэмнэлд оруулах нь маш чухал. Боломж гарах боловч заримдаа хэцүү мөч ирнэ. Тэр үед өөрийгөө хэт хүчлэлгүй, амьдралыг урсгалаар нь явуул. Гэхдээ хий хоосон мөрөөдөх нь алдагдалд хүргэж болзошгүй. Сарын дунд үед хөнгөмсөг байдал, үр ашиггүй үйл ажиллагаа хохирол учруулна. Мөнгө хамаагүй үрж болохгүй. Аливаа уулзалт зөвлөгөөний ач холбогдлыг сайн ойлгох шаардлага тулгарна. Ажил дээр дасан зохицох шаардлагатай шинэ зүйлүүд хүлээж байна. Ажлын хэт их ачаалалд дарагдан, мөн олон арга хэмжээнд орох үүргээс болоод та бухимдах байх. Цагаа зөв хуваарил. Нэг зүйлд хэт их автан бусад зүйлийг орхигдуулах хэрэггүй. Ажлаа ахиулахын тулд шинэ санаа турших бол та болгоомжтой, бүгдийг сайтар нягтлан хөтлөх хэрэгтэй. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх зүйлийг хугацаанд нь хий. Сарын сүүл рүү зарим хүмүүс хувийн хэрэгцээ шаардлагаасаа үүдэн цалин мөнгөний талаар маргаан үүсгэх бололтой. Хувийн болон албан ажлыг хооронд нь сайтар зохицуулах хэрэгтэйг сануулж байна. Хувийн ашиг сонирхол саад бэрхшээл авч ирэх бололтой. Үнэнч шударга байж, бусдыг уучлахад бэлэн бай. Буяны эсвэл шашны уулзалтад оролцсоноор та урам зоригийг авах болно. Өөрийгөө шинэчил. Бусдад нээлттэй ил тод бай. Анхаарлаа хангалттай төвлөрүүлэхийн тулд давчуу цагийн хуваариар хэт их ажиллах хэрэггүй.

3-р сар

Энэ сарын эхээр ажилдаа хэт улайрвал эрч хүч буурах магадлалтай байна. Аливаа асуудалд бодитоор хандахгүй бол үл ойлголцол, санал зөрөлдөөн үүсэх магадлалтай. Гэр бүлийн гишүүдийн дунд өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарч болох юм. Ажиллах эрч хүч урьдынхаас багасах тул чухал бөгөөд цаг их авсан ажлыг түр хойшлуулах хэрэгтэй байх. Ажил хэрэгт асуудал тулгарвал айж сандрах хэрэггүй. Уран бүтээл туурвих хүмүүс гадаад орны хүмүүсээс туршлага судлах хэрэгтэй байх. Залуу үхрийнхэн гадаад улсыг зорьж юм үзэж нүд тайлах боломжийг сайн ашигла. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал үүссэн бол санхүүгийн байдлаа сайтар шалга. Сарын дунд үед ганц бие хүмүүс шинэ танил, адал явдалтай учирна. Таны сэтгэл санааны догдлол өндөр байхыг од эрхэс урьдчилан хэлж байна. Мөн од эрхсийн нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ. Төвөгтэй нөхцөл байдалтай тулгарсан үед зөн совиндоо итгэ. Од эрхсийн зүгээс илгээсэн дохиог өөрийгөө илүү хяна гэж тайлаарай. Аялал зугаалгаар явах бол бичиг баримт болон бэлтгэл ажил ачаа тээшээ сайн шалгаарай. Хайртай хүмүүсийнхээ дургүйг хүргэх үйлдэл гаргахгүйн тулд болгоомжгүй алхмаас зайлсхийхийг хичээ. Сарын сүүл рүү санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Танд өртэй хүмүүсээс өрөө авах нь хүнд байх болно. Харин таны төлөх ёстой өр яг цаг хугацаандаа нэхэгдэх нь багагүй дарамт болно. Ямар нэг хэлэлцээр хийх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бусад хүмүүсийн худал ятгалгад автахгүй байхыг хичээ. Эрч хүч буурах тул сайн амар.

3-р сар

Энэ сарын эхэн үед хүсээгүй үйлдлээ хийх нь ажил хэрэгт урам хугарсан үр дагавар гаргах болно. Иймээс сайн үр дүн авчрахын тулд удирдаж, хянаж чадах ажлаа хий. Од эрхсийн холимог чиг хандлага давамгайлна. Хийж буй ажилдаа дуртай биш бол танд сэтгэл ханамж авчрах шинэ ажил хайх хэрэгтэй. Сайн зохион байгуулалт хийж чадвал оногдсон бүх үүрэг даалгавраа биелүүлэх боломжтой. Таны мэдрэмж болон зөн совинг од эрхсийн нөлөө тодотгож байна. Ямар ч харилцаанд үнэн шударгыг хайх зан чанар танаас илэрнэ. Гэхдээ ойр дотнын хүнийхээ урьдын алдааг ил гарган уудлах хэрэггүй. Хувийн бизнес эрхлэгч нар яаралтай хөрөнгө оруулах хэрэгцээнээс болж санхүүдээ санаа зовох магадлалтай. Сарын дунд үед урлагийн салбарын ихрүүд бүтээлч байж, авьяас чадвараа харуулж чадна. Таны идэвх чармайлт болон шударга зан хамт олон болон дарга удирдлагад таалагдана. Хамт олондоо нэр хүндтэй болно. Өөртөө итгэх итгэл өндөр байна. Олны танил байх гэсэн хүсэл урьд өмнөхөөс илүү байна. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудыг амжилттай шийдэж чадах бололтой. Сарын сүүл рүү бусад хүмүүс таны бизнест хөндлөнгөөс оролцохыг оролдох боловч ухаалаг байж өөрийнхөө шийдвэрийг дага. Болгоомжтой ярьж, хянуур ажилла. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах нь маш ноцтой, урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Санхүүгийн байгууллагатай харилцаа тогтооход сайн. Тэсвэр хатуужил тууштай байдлаар амжилтад хүрнэ. Хайр сэтгэл, харилцан ойлголцлыг од эрхэс билэгдэж байна. Хувийн амьдралд аз жаргал тайван байдал ирнэ.

3-р сар

Энэ сарын эхээр өөртөө таатай байдал үүсгэхийн тулд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй байхад анхаар. Хамт олны дундаа сайхан сэтгэгдэл үлдээж байхыг хичээ. Өөрийн мэдрэмжийг зөв илэрхийлэхийг хичээ. Хайрын харилцаанд зөрчил гарснаар гэр бүлд тааламжгүй уур амьсгал бий болж эхэлнэ. Энэ үед та зан ааш, сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй. Од эрхсийн нөлөө таныг нээлттэй байх юм бол ивээнэ. Асуудал тулгарах боловч өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаанаар даван гарна. Өөрийн авьяас чадвараа нээн харуулах эр зориг хэрэгтэй үе. Эд хөрөнгөө хамгаалахад анхаарлаа хандуул. Өөртөө анхаарал тавихгүй бол өвдөж болзошгүй. Сарын дунд үед тооцоотой байж, мөнгө орж ирсэн үед дэмий зүйлд бүү үрээрэй. Үнэтэй худалдан авалтыг тэвчиж чадахгүй бол орлого зарлагын тэнцвэр алдагдана. Хэт ганган хээнцэр харагдах гэсэн хүслээсээ татгалз. Олон хүнийг хамарсан нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд туслах нь таны ирээдүйд их дэмжлэг болно. Урам зоригтой байхын тулд хүмүүстэй ярилцаж, чөлөөтэй бодож сэтгэхийг одод зөвлөж байна. Аливаа асуудлын мөн чанарыг олж, өөрийгөө илэрхийл. Сарын сүүл рүү бизнес эрхэлдэг хүмүүст илүү их орлого олох хөрөнгө оруулалтын санаа төрнө. Уран бүтээлч хүмүүсийн онгод авьяасыг од эрхэс ивээж байна. Ажил хэрэгч хүмүүсийн санхүүгийн байдал сайжирна. Өр зээлээ буцаан төлөх эсвэл ашигтай наймаа хийх боломж гарч байна. Энэ үед илүү зардал гаргахгүйн тулд мөнгөө төсвийн дагуу хянах нь ухаалаг алхам болно. Их хэмжээний мөнгө бусдаас зээлэх гэж байгаа бол болгоомжтой ханд. Танд ажлын нөхцөл байдлаа эргэцүүлэн бодох нэмэлт цаг хэрэгтэй үе. Удирдлагатайгаа сөргөлдөж магадгүй учир ямар зүйл дээр төвийг сахисан байр суурийг баримтал. Ажил хэргийн байр сууриа хамгаалахын тулд өндөр хариуцлага, бие даасан байдлыг шаардах болно. Өөрийнхөө бүтээлч чадварыг дээшлүүлж, шинийг сурч мэдэхийн тулд биеэ сайн дайчил. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хэрвээ та аль болох тайван байхгүй бол архаг хууч өвчин сэдрэх магадлалтай үе.

3-р сар

Энэ сарын эхээр хэсэг хугацаанд уулзалдаагүй найзууд уулзах боломж олдоно. Харилцаанд гараад байсан хүндрэлийг шийдэх гаднын нөлөө гарч ирнэ. Хэрэгтэй боломжийг алдалгүй ашигла. Хэрэв одоогийн амьдралын хэв маяг тань төлөвлөсөн төсөвт багтахгүй байгаа бол зарлагаа багасга. Таагүй нөхцөл байдлаас өөрийгөө авч гарахын тулд нэлээдгүй тэвчээр хэрэг болно. Олон нийтийн үйл ажиллагаа, чухал арга хэмжээнд оролцох урилга ирэх болно. Өөрийгөө хөгжүүлэх боломжийг гаргах хэрэгтэй. Эрүүл мэндээ сайтар анхаар. Амралт, ажлаа зөв зохицуулах нь таны гол зорилго болох ёстой. Энэ сарын дунд үед гадаад нөлөөллөөс амьдрах эрч хүч буурч байна. Ажлын байранд үл ойлголцох явдал гарч болох тул зохион байгуулалттай бай. Хэд хэдэн сорилттой нүүр тулгарах бололтой. Танаас багагүй тэвчээр шаардаж мэднэ. Гэнэтийн маргаанаас холуур бай. Зарим хурц асуудал шийдэх шаардлага гарна. Сарын сүүл рүү авьяаслаг уран бүтээлч нарт таатай үе тохиож байна. Энэ үед аз туршмаар санагдаж болох ч ингэх хэрэггүй. Хууран мэхлэлт хайрын харилцааны эргэн тойронд байна. Ямар нэг хэрэгтэй зүйлийг анзааралгүй өнгөрүүлэх магадлал байна. Өөрийгөө хэт хянах нь хэцүү байж магадгүй. Ажил төрлийн асуудалд дарга удирдлагатайгаа сөргөлдөж болзошгүй. Байдлыг хурцатгалгүй, биеэ барьж, тайван бай. Ажлын төлөө сэтгэлээ зовоож, сандарч болохгүй. Шинэ бизнес эхлэхээр төлөвлөж буй бол дахин шалгах цагийг гарга.

3-р сар

Энэ сарын эхээр ажил хэргийн чухал уулзалт болно. Олон янзын хүмүүстэй мэдээ мэдээлэл болон санал бодлоо солилцох болно. Илүү нээлттэй байдлаараа хэрэгтэй нэр хүндийг олж авна. Хувийн бизнес амжилт олно. Амьдрах орчноо солин нүүдэл суудал хийх бололтой. Ажил хэргийн асуудал дарга удирдлагуудтайгаа нухацтай ярилцах шаардлага үүсгэнэ. Хувийн болон мэргэжлийн ашиг сонирхол дээр сайн тохиролцоонд хүрэх үе. Сарын дунд үед од эрхсийн нөлөө таны оюун санааг сэргэж, олон хүний хүсэл тэмүүллийг нэмэгдүүлнэ. Гадаад төрхийн сэтгэл татам байдал ч нэмэгдэнэ. Оюун ухааны чадавх сайн байна. Өөрт байгаа давуу талаа ашигтай болгох боломжийг идэвхтэй хайх нь чухал үе. Ажлын хэцүү үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ хамгийн сайн судалгаан дээр тулгуурлавал зөв шийдвэр гарна. Гэр бүлийн амьдралд нааштай үйл явдал болно. Хайрын харьцаандаа үнэнч, итгэлтэй бай. Энэ сарын сүүл рүү бизнес эрхлэгч нар өр зээлээ төлөх болон амжилттай худалдаа наймаа хийх боломжтой. Ажил хэргийн үйл явцыг хэвийн байхад анхаарч, гэнэтийн ашигт битгий шуна. Гэр бүлийн харилцаа эв найрамдалтай байна. Чөлөөт цагаа үр хүүхдүүддээ зориул. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд сайтар анхаарах хэрэгтэй бололтой. Хувийн амьдрал багагүй оролцоог шаардахыг төвөгшөөх хэрэггүй. Олон нийтийг хамарсан арга хэмжээ таны бодож төлөвлөснөөр болж өнгөрөхгүй байсан ч идэвхтэй оролцоо нь ирээдүйд ашиг тус авчирна. Хүрээлэн буй орчноо хайр халамжаар дутаахгүй байхыг хичээ. Амьдралын сайн сайхныг алхам тутам мэдрэх болно. Бие махбодын энерги бага зэрэг нэмэгдэх ч зан ааш тогтворгүй байх хандлага давамгайлна. Танд тав тухтай байдлаас илүү амьдралын идэвхтэй байдал хэрэгтэй.

  • Өнөөдөр
  • Энэ долоо хоног
  • Энэ сар
  • Энэ жил
  • Зан байдал
  • Амжилт бүтээл
  • Эрүүл мэнд
  • Ажил мэргэжил
  • Хайр дурлал, гэр бүл
  • Эрэгтэй
  • Эмэгтэй
  • Зохицол нийцэл
  • Махбод
gogo logo
gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан