- АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй НҮБ-аас мэдээллийг бэлтгэн хүргэж байна -
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл уламжлал ёсоор АНУ-ын Нью-Йорк хотод эхэллээ. Энэ жилийн чуулганд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны дөрвийнх нь /Франц, Их Британи, ОХУ, БНХАУ/ удирдагч оролцохгүй.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн 140 орны төрийн тэргүүн биечлэн хүрэлцэн ирсэн АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден, Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаа Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй Володимир Зеленський нарын үг олны анхаарлын төвд байлаа.
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд зарим орны удирдагчдын хэлсэн үгнээс тоймлон хүргэж байна.
АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ ИРЛЭЭ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ тэрбээр олон талт байгууллагууд, тэр дундаа Аюулгүйн зөвлөл, Бреттон Вудсын систем зэрэг олон улсын санхүүгийн системийг шинэчлэхийг уриалж, эс тэгвээс дэлхийн хамтын нийгэмлэг хагаралтай нүүр тулна. Өнөөдөр энэ байгууллагууд дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх боломжгүй болсон бөгөөд дэлхийн тавцанд өрнө, зүүн, өмнөд болон хойд хоёрын хоорондын санал зөрөлдөөн улам гүнзгийрч байна.
Иймээс "НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчимд тулгуурлан 21-р зууны эдийн засаг, улс төрийн бодит байдалд тулгуурласан, тэгш эрх, эв нэгдэл, нийтлэг байдлын зарчимд тулгуурласан олон талт институтийг шинэчлэх цаг ирлээ" гэж Гутерриш хэлэв.
"НҮБ-ын дүрэм болон олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн дайны улмаас хүний амь нас эрстэж хүний эрх зөрчигдөж, гэр бүлүүд салж байна. Хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж, хүсэл мөрөөдөл итгэл найдвар нь тасарч байна. Гэхдээ НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийн дагуу шударга энх тайвны төлөөх энх тайвны төлөөх хүчин чармайлтаа бид сулруулж болохгүй. Дайн байлдааны нөхцөл байдалтай байгаа хэдий ч гэсэн бид Украин болон бусад нутаг дэвсгэрт энгийн иргэдийн зовлон зүдгүүрийг хөнгөрүүлэхийн тулд бүхий л боломжийг ашиглах ёстой” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв.
Үүний нэг нь Хар тэнгисийн үр тарианы санаачилга гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Хар тэнгисийн үр тарианы санаачилга бидний уулзалтын хэлэлцүүлгийн чухал сэдэв байх болно. Хар тэнгисийн санаачилгыг сэргээх, Украины хүнсний бүтээгдэхүүний экспортыг сэргээх, мөн Оросын хүнс, бордооны бүтээгдэхүүний хориг арга хэмжээг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлыг шийдэхэд шийдэмгий байр сууриа илэрхийлнэ” гэлээ.
Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины төрийн тэргүүн Володимир Зеленський, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хар тэнгисийн үр тарианы санаачилга хэлэлцээний зуучлагч, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай ганцаарчилсан уулзалт хийнэ.
УКРАИНЫ ДАЙНЫГ ЗОГСООЖ ЧАДАХ НЬ ЗӨВХӨН ОРОС
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ дэлхийн удирдагчдыг Оросын түрэмгийллийн эсрэг Украины талд зогсохыг уриалав. ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд халдаж, газар нутгийг нь эзэлсэн нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн зарчим болох НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл гэдгийг Байден хэллээ.
"АНУ бусад улс орнуудын нэгэн адил энэ дайныг зогсоохыг хүсч байгаа. Энэ хямралыг дипломат аргаар шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар бид Украиныг тууштай дэмжиж байна. Украинд болж буй үйл явдлын хариуцлагыг зөвхөн Москва үүрэх байгаа бөгөөд энэ дайныг зогсоох боломж мөн л зөвхөн Орост бий. Орос улс дэлхийн удирдагч нар залхаж, Украиныг эзлэн авахыг зөвшөөрнө гэж итгэж байх шиг байна. Гэхдээ бид эзлэн түрэмгийлэгчийг баярлуулахын тулд НҮБ-ын үндсэн зарчмаас татгалзвал эргээд энэ дүрэм, зарчим биднийг хамгаална гэдэгт энэ чуулганы гишүүд итгэлтэй байж чадах уу. Мэдээж үгүй" хэмээн мэдэгдлээ.
Маргааш шинэ түрэмгийлэл гаргахгүйн тулд Оросын эзлэн түрэмгийлсэн үйлдэлтэй өнөөдөр тэмцэхийг АНУ-ын Ерөнхийлөгч уриалав. "Ийм учраас АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ хамт Украины талд бат зогсож байна" гэлээ.
ОРОСЫН ЭСРЭГ НЭГДЭХИЙГ ДЭЛХИЙН УДИРДАГЧДАД УРИАЛАВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд анх удаа биечлэн оролцож буй Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Москва бусад улс орны эсрэг түрэмгий бодлого баримталж, арван жил тутамд шинэ дайн эхлүүлдэг. Молдав, Гүржийн газар нутгийг зарим хэсэг эзлэгдсэн хэвээр, Сири сүйрсэн, Кремль Беларусыг бараг залгисан, мөн Казахстан, Балтын орнуудад заналхийлж байна гэж мэдэгдэв.
ОХУ бол террорист улс. Иймээс цөмийн зэвсэг хадгалах учиргүй. Террористууд цөмийн зэвсэг эзэмших эрхгүй. Гэсэн хэдий ч ОХУ хоол хүнс, эрчим хүч болон бусад зүйлийг хязгаарлах зэргээр үй олноор хөнөөх бусад хэрэгслийг идэвхтэй ашиглаж байна. Тухайлбал дайны эхэн үед ОХУ Хар ба Азовын тэнгис дэх Украины боомтуудыг хаасан. Түрэмгийлэгч улс дэлхий дахинд хүнсний хомсдол үүсгэж гэж оролдож байна гэлээ.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч зарим улс орнуудыг Оростой далд гэрээ байгуулсан хэмээн буруушаав. Тэрбээр "Чөтгөрт итгэж болохгүй" гэдгийг онцлон тэмдэглэж, учир нь үүнийг Евгений Пригожиний жишээ харуулсан гэв.
ОХУ ХОЙД СОЛОНГОСТ ТУСЛАХ НЬ ШУУД УТГААРАА ӨДӨӨН ХАТГАЛГА
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль НҮБ-ын индэр дээрээс бусад улсын удирдагчдад хандан үг хэллээ. Тэрбээр “Хэрэв ОХУ дайнд Хойд Солонгосоос дэмжлэг авахын тулд тэдний зэвсгийг сайжруулахад тусалбал шууд утгаар нь өдөөн хатгалгад тооцож, БНСУ болон хамтрагч улсууд зүгээр суухгүй” хэмээн хэлсэн байна. Мөн энэ нь зөвхөн Украины төдийгүй БНСУ-ын ч аюулгүй байдал, энх тайванд заналхийлсэн асуудал гэдгийг дурдсан.
Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж, хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд ажиллана хэмээн мэдэгдсэн. Тэрбээр ОХУ-аас дрон, сум нэвтэрдэггүй хантааз зэргийг бэлгэнд авч, нутаг буцсан юм.
Уг айлчлалыг АНУ болон БНСУ “Орос Хойд Солонгосоос зэр зэвсэг авч магадгүй байгаа бол Пхеньян цөмийн болон пуужингийн ажиллагаанууддаа ОХУ-аас технологийн тусламж хүсэж байна” хэмээн үзэж байв.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Хойд Солонгосын зэвсгийн ажиллагааг ямар нэг байдлаар дэмжих хориотой гэж заасан байдаг. Тус зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болох Орос, “ямар ч дүрмийг хэзээ ч зөрчихгүй” хэмээн амлалт өгсөн.