Дүүргийн прокурорын газраас иргэн Б.Б, Г.М нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуульд дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.
Шүүхээс Б.Б, Г.М нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн гудамжинд хохирогч Д.Г-ын нүүр хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэж, тоосго барин хүч хэрэглэхээр заналхийлж довтлон хохирогчийн эзэмшлийн “Samsung S-7” загварын гар утсыг авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Өөрсдийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хохирогчийн нүүр хэсэгт нь цохиж хүч хэрэглэсэн, тоосго барин хүч хэрэглэхээр заналхийлж гар утсыг авч гар утасны кодыг нь хохирогчоор гаргуулж өөрсдөдөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсан байна.
Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч нарт 2 жил 1 сарын хорих ял оногдуулав.
Гэхдээ шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Б.Б, Г.М нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Эх сурвалж: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх