“Их сургуулиудын инновац, шинэ технологийн танилцуулга, уулзалт” өнөөдөр боллоо. Тус уулзалт нь энэ сарын 5-ны өдрөөс эхлэн үргэлжилж буй “Монголын Инновацын 7 хоног” арга хэмжээний нэг хэсэг юм.
Уулзалтаар багш, судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн эрүүл мэнд, хөгжилд нөлөөлөхүйц инновац, инженерчлэлийн бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулж, судалгааны хамтрагчаа олох, хөрөнгө оруулагч татах зорилготой аж.
Төрийн өмчийн томоохон их сургуулиуд буюу МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС-ийн эрдэмтэн, багш, оюутнууд, ААН-ын удирдлага, төлөөллүүд оролцож байна.
МУИС-ийн Судалгаа, инновацын бодлогын газрын дарга Н.Төвжаргал “Өнөөдөр нийт 21 төрлийн шинэ инновац, технологийн бүтээлийг танилцуулж байна. Оролцож байгаа сургуулиудын онцлог, салбар чиглэлийг илтгэх бүтээлүүд бөгөөд зарим нь судалгааны түвшинд байгаа бол аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн нь ч байна. Эрдэмтэд, судлаачид бүтээлээ нийтийн хэрэглээ болгох, ач холбогдлыг таниулах, үр ашгийг нь ойлгуулах нь хамгийн чухал байдаг. Гэтэл санхүүжилтгүй гэх шалтгаанаар олон жил туршсан бүтээлээ нийтэд таниулж чадахгүй байх нь бий. Хэдийгээр төрөөс дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулдаг ч тусгалаа олдоггүй. Тиймээс өнөөдрийнх шиг өдөрлөг, уулзалт тогтмол зохион байгуулагдаж байх хэрэгтэй байгаа юм.
Хэрвээ энд танилцуулж байгаа бүтээлүүд санхүүжилт авлаа гэхэд тухайн аж ахуйн нэгжийн өмч, үйлдвэрлэл болно. Мөн олох ашгаас тодорхой хэмжээний хувийг зохиогч, бүтээгчид хүртэх бөгөөд цаашдын судалгааны ажилд зориулах санхүүжилт бүрдүүлэх боломжтой. Ямарваа нэгэн байдлаар жуулчлагч болон харьяа сургуулиас ногдол ашиг авахгүй.
Өдөрлөгийн хувьд өмнө хувийн их, дээд сургуулиудад зохион байгуулагдаж байсан. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын дунд энэ өдөрлөг анх удаа зохиогдож байна” гэв.
Цэвэрлэх байгууламжийн лагийг ашиглан шингээгч материал бэлтгэх технологи боловсруулж буй ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, доктор, дэд профессор Б.Лхагвадулам бүтээлээ танилцууллаа. Түүний хувьд таван хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багийг ажиллаж, санаагаа 2019 онд туршжээ. Цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж, цэвэрлэгч бодисоор нэгдэлжүүлж, эргээд бохир усыг шүүж, үнэргүйжүүлэх шингээгч шүүлтүүр гарган авах аж. Тэрбээр “Химийн үйлдвэрлэлээс гарсан лагийг бордоо болгож ашиглах боломжгүй тул их хэмжээний хог хаягдал үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой. Мөн цэвэрлэх байгууламжаас гарсан лаг нойтон үедээ таагүй үнэр ялгаруулдаг, үүнийг шийдэх боломжтой гэж үзсэн.
Лагийг шатааж туршихад 30 хувийн үнс болж, нийт лагийн хэмжээ 70 хувиар буурсан. Лаг өөрөө чулуу, шавар гэх мэтээс бүрддэг тул шатаах үед барьцамхай шинжтэй шингээгч болж хувирдаг. Шингээгчээр цэвэрлэх байгууламжийн усыг шүүхэд булингарыг 98 хувь хүртэл, хром буюу хүнд металлыг 89 хүртэлх хувиар шүүсэн бол 83 хувь хүртэлх хатуу бодисыг өөртөө уусгаж, үнэргүй болгосон сайн дүн гарсан. Мөн лагийг төхөөрөмжөөр бүрэн усгүйжүүлсэн байх хэрэгтэй байдаг. Тиймээс цэвэрлэх байгууламжуудад хэрэгжүүлэхэд техник, эдийн засгийн судалгаа хэрэгтэй, багагүй хугацаа шаардана” гэлээ.
Мөн өдөрлөгөөр дараах бүтээлүүдийг танилцуулав.
- Төмс, хүнсний ногооны хадгалах хугацааг уртасгах ионжуулагч цацрагийн төхөөрөмж (МУИС)
- Сур элдэх хүндийн хүчний төхөөрөмж (ШУТИС)
- Нярайн цусны хатаасан толбонд төрөлхийн гажиг, бодисын солилцоо, дотоод шүүрлийн эмгэгүүдийг тодорхойлох технологи (АШУҮИС)
- Үр бүрэгч бага оврын машин ( ХААИС)
- Хиймэл оюун ухаанд суурилсан амны хөндийн оношилгооны шинэ технологи (АШУҮИС)
- Чацаргана жимсийг хогт хольцоос цэвэрлэх төхөөрөмж (ХААИС)
- Физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн (МУБИС)
- Сургалтын робот технологи (МУБИС
- Актиномицетийн хандыг ашигласан хоолойны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хүлхмэл” (МУИС)
- Сагсаа чонын өргөс ургамлаар нийлэгжүүлсэн мөнгөний нанобөөм агуулсан үрэвслийн эсрэг шархны тос (МУИС)
- Уламжлалт жор найрлагад суурилсан Биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи (АШУҮИС)
- Архинд донтох эмгэгийн эмчилгээнд хэрэглэх Тимузол 500 мг капсултай шинэ эмийн танилцуулга (АШУҮИС)
- Аскорбины хүчил, цайрын глюконат агуулсан дархлаа дэмжих "Аньсгриппин Плюс-А" мөхлөг эмийн танилцуулга (АШУҮИС)
- Шар сүүнээс лактоз ялгах арга, лактозыг лактулозд хувиргах арга болон тэдгээрийн хэрэглээ (МУИС)
- Хүнсний идэвхтэй сав баглаа боодол (ШУТИС)
- Хонь, ямааны мах болон цусны гарал үүслийг ялгах поликлонт эсрэг биет түргэн оношлуур (МУИС)
- Борлонгийн ноолуураар ээрмэл үйлдвэрлэх арга (ШУТИС)
- In vitro орчинд гаргаж авсан Сибирь шинэсний бичил ургамлыг in vivo орчинд бойжуулан ургуулах арга (ХААИС)
- Үрслэг бойжуулах бионүүрсэн гулдмай /блок/ (ХААИС)
- Бууцайтай, карритай, хүрэн манжинтай зайдас, үйлдвэрлэх арга (ХААИС)
- Цеолитон нэмэлттэй керамик мембран болон түүнийг гарган авах арга (ШУТИС)