АНУ-д гацсан 2600 орчим иргэний төлөөлөл Б.Сувдтай холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа. Учир нь тэнд хүнд байдалд орсон монголчууд Элчин сайдын яамны гадаа суулт хийж, шаардлага тавиад цөөнгүй хонож буй юм. Тэрээр мөн хугацаанд “Цар тахлын тэмдэглэл” блог хөтөлж, иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэж байгаа билээ.
Биднийг холбогдоход “Би Нью-Йоркод ирчихсэн байна. Энд мөнгөгүй болсон иргэдэд өөрийн бүх нөөц бололцоогоор туслахыг хичээж явна. Танил талаа хүртэл ашиглаж байна. Ямар нэгэн аргаар монгол руу буцаачих юмсан гэж өөрийнхөө чадах бүхнийг хийж байна. Үүнийг би биш төр засаг, нийтийн эрх ашгийн төлөө тангараг өргөсөн төрийн эрх мэдэлтнүүд хийх ёстой.
Гэтэл эрвийх дэрвийхээрээ биенийхээ төлөө монголчууд дэлхийн олон оронд энэ цагт зүтгэж байна. Хэрвээ эрх мэдэл бүхий хүмүүс үүнд анхаарч ажиллавал илүү далайцтай, олон хүнийг асуудлыг шийдэж чадна шүү дээ” гэлээ.

Тэрээр “АНУ-д ажилгүйдэл 40 саяд хүрчихсэн. Суурин иргэд нь ажилгүй болж эхэлж байна. Америк гэр бүлийн хоёр хүний нэг нь ажилгүй болох эрсдэл үүсэж, өөрсдийнхөө амьдралыг аргацаасан нөхцөл үүссэн. Дээр нь олон орны гацсан иргэд нэрмээс болж байгаа нь ойлгомжтой. Тиймээс нөхцөл байдал улам хүндэрч байна. Оюутнууд цахимаар хичээлээ үзэж байгаа тул сургалтын төлбөрөө төлж чадахгүй, байр, хоолны мөнгөгүй болж, гудамжинд гарч байна. Эх орон руугаа буцъя гэсэн хүсэлт илгээх гэхээр залуу хүн гээд өнөөх шалгуурт тэнцэхгүй байна.
Таван шалгуурт тэнцэж, хэзээ явах нь тодорхойгүй 2600 гаруй иргэн байна. АНУ-руу нислэг цөөн байгаа учраас хэзээ явах, хэзээ болтол яаж тэсэхээ мэдэхгүй байна. Сиэтлийн нислэгээр 2 удаа 250 хүн авсан. Бусдыг нь транзит нислэгээр авна гэхээр хамгийн ихдээ 50 хүн авч байна. Өнгөрсөн хугацаанд нийт 1200 хүн явсан. Өргөдлөө өгөөд хүлээж буй 2600 гаруй хүн, үүн дээр нутаг буцах хүсэлтэй иргэд нэмэгдсээр байна. Учир нь Монгол Улс хилээ удахгүй нээнэ гэж хүлээж байсан иргэд одооноос буцах хүсэлтээ өгөөд эхэллээ. Наашаа 10 удаагийн нислэг хийсэн ч багадахаар байна.
Өвчтэй, жирэмсэн, хүүхэдтэй гээд хүндэтгэх шалтгаантай иргэд улам олширч байна. Тэгэхээр эрүүл саруул гэгдэж байгаа залуучууд хэзээ явах вэ гэдэг нь бүрхэг хэвээр хэдэн сар өнгөрлөө. Энэ тодорхойгүй байдал биднийг үнэхээр туйлдуулж байна. Энд бослого буудалцаан их болдог. Ийм нөхцөлд хэзээ явахаа мэдэхгүй байгаа нь айдас түгшүүрт автуулж байгаа юм. Санхүүгийн бэрхшээлүүдийг ярихын ч аргагүй. Байдгаа шавхан монголд тусгаарлагдах төлбөрөө төлсөн ч АНУ дотроо нисэх зардалгүй болж байна. Явах тухай тулгаж хэлдэг учраас 5-6 хоногийн дотор энэ бүхнийг зохицуулах хүндрэлтэй.
УОК бидний нөхцөл байдлыг мэдэхгүй байж яаж биднийг бодолцсон шийдвэр гаргах вэ? Элчин сайдын яамтай бидэнтэй байнга харьцаж, асуудлыг тодорхой мэдэж байхад яагаад нэрсийн жагсаалтыг гаргах эрхгүй байдаг нь ойлгомжгүй.
Элчин сайдын яам УОК хэн, хэзээ явахыг шийддэг учраас бид мэдэхгүй л гэдэг. Гэсэн ч бид Элчин сайдын яамны гадаа цуглаж, шаардлага хүсэлт тавьсаар байна. Таван шаардлагыг хангасан байтал наймдугаар сарын 15-ны нислэгт яагаад нэрс нь ороогүй шалтгааныг мэдэх хүсэлтэй олон иргэн байна. Энд амь зуухын тулд Монголд байгаа байраа зарж байгаа хүн ч байна, өөрөөс шалтгаалах бүхнийг хийж байна.
Энд амь зуухын тулд Монголд байгаа орон сууцаа зарж байгаа хүн ч байна, өөрөөс шалтгаалах бүхнийг хийж байна.
Сэтгэлээр унасан хүн олон. Төрдөө гомдсон хөгшчүүд зөндөө байна. Сэтгэцэд нь өөрчлөлт орсон хүмүүс ч бий. УОК-руу ярихаар нэр ус, албан тушаалаа огт хэлдэггүй. ЭСЯ, ГХЯ, УОК, Хүний эрхийн комисс, УИХ гээд холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй.
Зарим нь цөхрөнгөө бараад эндэхийн оршин суугч болох хүсэлтээ өгье, яаж ийгээд болох л байлгүй гэж байна. Монгол хүн Монголын баялаг гэж зөвхөн ярьдаг. Нэг хүн ч нэгдэхгүй эх орондоо үнэ цэнэтэй биш гэж үү. Гэтэл хятад иргэдийг яагаад оруулаад байна вэ? Хэрвээ хилийн гадаа хонь байсан бол оруулаад авчихсан л байгаа даа. Биднийг малаас дор үзэж байна. Зуд болоход тусламж илгээдэг ч гадаадад байгаа иргэдэдээ ганц төгрөг ч сарвайдаггүй. Монгол Улс иргэдээ татан авч байна л гээд сурталчлаад байна. Бид зардлаа төлөөд очиж байгаа шүү дээ.
Та нарыг гэрээсээ гарчхаад харих гэтэл оруулахгүй болчихвол ямар байх вэ гэдгийг бодоод үзээсэй. Халаасан дахь хэд нь дуусна, айлд нэг хоёр хононо, түүнээс цааш юу болох бол? Гэтэл бид хүний нутагт ази гэж ялгаварлагдан, ажил олдохгүй нөхцөлд 7,8 сар боллоо. Бусад орны сайн жишгээс суралцаж, хүч хүрэхгүй үедээ хамтарч ажиллаад, гарц гаргалгаа олж болохоор хугацаа өнгөрлөө. Шинэ гишүүд болон У.Хүрэлсүх хааччихсан бэ? Яагаад ард түмнийхээ асуудлыг мэдээгүй юм шиг царайлж, дуугүй сууна вэ гэдгийг асууя” гэлээ.
Төсвийг үр ашиггүй, тулгамдсан бус буюу хөшөө дурсгал барих зэрэгт зарцуулснаас гадаадад гацсан иргэдээ татахад нэмэрлэх ёстойг Т.Доржханд гишүүний ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийхдээ онцолсон юм.(сурв)
УОК-ын Шуурхай штабын цаг үеийн мэдээллийн үеэр АНУ-д гацсан иргэдийн ар гэрийнхний төлөөлөл ОБЕГ ирж, өргөдөл хүсэлтэд хариу авахаар дугаарлаж байсан юм. Тэдний байр суурийг хүргэж байна.
Гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхэн: Өргөдөл бичүүлэхээс өөр шийдэл алга
Иргэн Н.Цэцэг-Өлзий: АНУ-ыг Техаст миний охин байгаа юм. Хоёр нялх хүүхэдтэй, өөрөө жирэмсэн. Бухимдсанаас сүүлийн үед даралт нь унаад байна гэсэн. Зургаан сараас хойш хөөцөлдөж, Өмнөговийн Цогт-Овоо сумаас олон удаа ОБЕГ ирж байна. Асуудлаа бичгээр өгчих л гэдэг. Долоон удаа өргөдөл өгсөн. Шийдэж байгаа юм алга. Ингэж явсаар байтал 7 сартай болчихлоо. Одоо болохоор 7 сартай жирэмсэн хүн онгоцонд суухад эрсдэлтэй гээд авч хэлэлцэхгүй юм. Гэтэл онгоцонд хүн төрөөд ирчихсэнийг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ. Даатгалгүй болохоор АНУ-д эмнэлгээр үйлчлүүлэхэд маш хүнд. Бүх шинжилгээ, эмчийн магадлагааг хавсаргаад энд өгчихсөн. Одоо хаана хандахаа мэдэхгүй байна” гэлээ.
Иргэн Л.Сүхбаатар: Би ГХЯ-нд очиход ОБЕГ-т хүсэлтээ гарга гэсний дагуу өргөдлөө бичээд өглөө. Хүсэлтэд “Хүүхдүүд маань гудамжинд гарлаа, гэр бүлээрээ санхүүгийн хүнд байдалд орсон зэргээ учирласан. Утсаар хариу өгнө гэсээр 14 хонолоо. Хариу алга. ОБЕГ-т хандахад Гадаад харилцааны яам ирэх хүмүүсийн нэрсийг гаргана гэлээ. ГХЯ болохоор УОК-ын Шуурхай штаб ажиллаж байгаа гэсэн учраас би энд өглөө 8 цагт ирсэн. Гэтэл анхаарал хандуулж байгаа хүн алга.
Гудамжинд гөлөг гуйваад явж байвал анзаарна даа. Би сар гаран энэ байгууллагуудын хооронд явж байна. Иргэдээ хүлээж авч уулзаад тодорхой хариу өгөх ганц ажилтан алга. 1800-1105 руу залгахаар хувийн мэдээлэл бичиж авна. Маргааш нь залгахаар өөр хүн авна. Мэдээллээ давтаж өгнө. Ийм л байна. Нийтийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн алба хаагчид долоо хоногт нэг өдөр цаг гаргаад мэдээллээ нээлттэй өгч болно шүү дээ. Хэзээ, ямар нислэгт багтаахыг мэдээлчихвэл ард түмний бухимдал багасна. Мөн тусгаарлалтын сая төгрөгөө бэлдэх зэргээр асуудал зөндөө бий шүү дээ. МИАТ-руу залгахаар энэ сарынх гараагүй байна, танай хүүхдүүдийн нэрс ороогүй байна гэх юм.
Дээрх иргэдийн асуултад Консулын газраас хариулт авлаа.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилбэл ирэх сард Австрали болон АНУ-д гацсан иргэдийг түлхүү татаж авна
-Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн нэрсийн жагсаалтыг тухайн Элчин сайдын яам гаргадаг байж болохгүй юу? Яагаад УОК гаргадаг вэ?
-Дөрөвдүгээр сарын дунд хүртэлх хугацаанд Элчин сайдын яам зорчигчдын нэрсийн жагсаалтыг эцэслэж байсан. Тухайн үед нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо бага байсан. Одоогийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 12700 орчим иргэд байна. Үүнээс АНУ-д 2500 орчим иргэд бий. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нэрсийн жагсаалтыг ил болгож, зарим менежментийн шинэчлэл хийсэн.
Бид нэгдүгээрт өргөдлийн агуулгыг харна, хоёрдугаарт огноог чухалчилна. Энэ бол иргэдэд тэгш боломжийг олгож буй юм.
Долдугаар сарын 17-ноос эхлэн гадаадад буй элчин сайдын яамд, консулын газрууд буцах хүсэлтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг ил болгосон. Өргөдөл гаргасан хугацаагаар жагсаадаг. Эндээс иргэд хэзээ нислэгт багтах боломжтойг урьдчилан мэдэх юм.
Зарим онцгой тохиолдол буюу ар гэрт нь гачигдал зовлон гарах зэрэг хүндрэлтэй нөхцөлийн нотлох баримтыг авч, тухайн нислэгт хамруулж байна. АНУ-руу хоёр удаагийн тусгай нислэг хийсэн бөгөөд транзит нислэгээр боломжоороо иргэдээ авч байна. Гачигдал зовлонтой иргэдийг тасралтгүй авч байна. Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилбэл ирэх сард 1000-аас дээш хүн нутаг буцах хүсэлт гаргасан АНУ болон Австрали улсаас иргэдийг түлхүү авах чиглэлийг төлөвлөнө. Наймдугаар сарын тусгай нислэгүүдээр хүндэтгэх шалтгаантай иргэдийг авч байна.
-Хүндэтгэх 5 шалтгаанд орохгүй байгаа залуучууд хэзээ, яаж ирэх нь тодорхойгүй, нөхцөл байдал нь бүр хүндэрсээр байна. Тэднийг хэзээ авах вэ?
-УОК-оос тавьж буй 5 шалгуурыг дөрөвдүгээр сарын дунд хүртэл хатуу барьж байсан. Энэ шалгуурт тэнцэхгүй боловч санхүүгийн болон бусад шалтгаанаар үнэхээр хүнд нөхцөлд орсон оюутан, залуус гомдол хүсэлт гаргаж байна.
Өргөдөл олон өгснөөрөө 2,3 сарын өмнө өгсөн хүний өмнүүр орно гэсэн үг биш.
Үүнийг харгалзан тавдугаар сараас эхлэн тусгай нислэгүүдэд таван шалгуураас бусад шалтгаантай иргэдийг аваад эхэлчихсэн. Нийт татан авсан иргэдийн талаас дээш хувь нь бусад шалтгаантай хүмүүс ирсэн байна.
УОК-оос тавьж буй таван шалгуурт тэнцэх буюу хүнд нөхцөлд байгаа иргэдийн тоо эрс багассан. Бусад хүмүүсийг авахгүй байна гэдэг бол ташаа ойлголт гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хичээл сургууль зогссон учраас оюутнуудыг ч түлхүү авсан. Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилбэл ирэх сард ч тусгай үүргийн нислэг үйлдэж залуучуудыг татан авах болно. Одоогоор УОК-оос нислэгийн хуваарь гаргаагүй байна.
-Гацсан иргэдийн ар гэрийнхэн өргөдөл гомдлын талаар хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна гэж байна. Өнөөдөр ч ОБЕГ-ын гадаа ирсэн хүмүүс цөөнгүй байна. Тодорхой хариуцсан албан тушаалтан бий юу?
-УОК-ын Шуурхай штаб, ГХЯ, Элчин сайдын яамдад иргэд очиж бухимдлаа гаргаж буй тохиолдол бий. Энд байгаа хүмүүс уулздаг. Шаардлагатай тохиолдолд штабын удирдлагууд уулзаж байна. Ямар асуудал үүссэнийг хянаж үзээд хүндэтгэх шалтгаантай бол дараалал хамаарахгүйгээр нислэгт хамруулж байна. Өргөдөл олон өгснөөрөө 2,3 сарын өмнө өгсөн хүний өмнүүр орно гэсэн үг биш. Нөхцөл байдал нь өөрчлөгдсөн бол өөр хэрэг. Нэг агуулгатай өргөдлийг 7-8 удаа өгсөнийг 3,4 сард өргөдлөө өгсөн хүний нөхцөл байдлаас хүнд гэж бид үзэхгүй шүү дээ.