"Бумеранг" антологи киноны нээлт тун удахгүй болох гэж байна. Энэхүү кинонд зургаан найруулагч үйлийн үр сэдвээр тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, нэг цогц бүтээл дор нэгтгэх билээ.
Тус кинонд нэгдсэн зургаан найруулагчийг цувралаар танилцуулж байгаа бөгөөд энэ удаад "ДОЗ" энтертайнментийн захирал, найруулагч Ш.Доржсүрэн, "YESU" films-ийн захирал, найруулагч Б.Чингүүн нарыг танилцуулж байна.
Найруулагч Шадавын ДОРЖСҮРЭН
Найруулагч Ш.Доржсүрэн СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 2005 онд "Доз" энтертайнмент студийг үүсгэн байгуулжээ. 2003 онд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнуулсан бол 2012 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон хүртсэн байна.
Ш.Доржсүрэн 2012 онд "Хөх толбот хүмүүс" киногоороо “Шилдэг найруулагч” шагналыг хүртсэн бол, 2016 "Элэг Нэгтэн" киногоороо Энэтхэгт болсон олон улсын кино наадмаас "Global awards" шагналыг хүртэж байжээ.
Уран бүтээлийн жагсаалт
- Дурласны маргааш /найруулагч/
- Амьдрах тасалбар /найруулагч/
- Помогите нам 1, 2 /гол дүр/
- Нэг хоёрын гурав аа /гол дүр/
- Жексон амьд /гол дүр/
- Хөх толбот хүмүүс /найруулагч/
- Дүүлэн нис /найруулагч/
- Кино шиг амьдрал /зохиолч, найруулагч/
- Элэг нэгтэн /зохиолч, найруулагч/
- Нэг өдрийн дайсан /найруулагч/
Найруулагч Балхжавын ЧИНГҮҮН
Найруулагч Б.Чингүүн 1983 онд Ленинград хотод төрсөн. Монгол-Оросын хамтарсан дунд сургуульд 7-р анги хүртлээ суралцаад, 2001 онд АНУ-ын Вашингтон хотноо ахлах сургуулиа төгсчээ.
2001-2007 онд Хятадын Бээжин хотноо суралцсан бөгөөд 2003-2007 онд Бээжингийн Драмын төв Академийг кино найруулагчийн мэргэжлээр төгссөн. 2009 онд Аврора филмс компанийг байгуулж, 2017 онд "Yesu Films" болгон нэрийг нь сольсон байна.
Олон ангит кино:
- Наран мандах нутаг /зохиолч, найруулагч/
Бүрэн хэмжээний кино:
- Амьдралын амт /найруулагч/
- Зүрхэнд гэрэлтэх од /найруулагч/
- Мама миа /найруулагч/
- Учрал /зохиолч, найруулагч/
- Өртөө /зохиолч, найруулагч/
- Дуудлага /зохиолч, найруулагч/
- Аз жаргал /зохиолч, найруулагч/
- Хайр /зохиолч, найруулагч/
Богино:
- Анхны болзоо
- Домгийн өглөө
- Цэцэг
- Миний сарнай
- Куб
- Гэрэл
- Хүчил төрөгч
- Сүүлчийн хугацаа
- Дурсамж
- Соло
- Өвөө би танд хайртай
- Ээж ээ танд баярлалаа