Шинэ трэндийг тодорхойлогч, хэзээнээс шинийг сэдэн урагшаа довтолсоор ирсэн дуучин Т.Ариунаа “Cosmic Ariunaa” шинэ цомгийнхоо төслийг эхлүүлжээ.
Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн хэлхээн дээр үндэслэн бүтээсэн энэхүү цомгийн төслөө “Утасны чинь дугаар 3.0” дуугаараа шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар толилуулах гэж байна.
21 жилийн түүхтэй энэхүү дууг модернист яруу найрагч Б.Галсансүх, Б.Эрдэнэ-Солонго, "Нисванис"-ын Амгаа нар ярилцаж зохиожээ. Харин одоо цаг дээр ирээдүйг төсөөлж, дүрсэлж бүтээх гэж оролдож байгаагаараа гурван цагийн хэлхээг барьж тун удахгүй хүргэх гэж байна.
"Утасны чинь дугаар урууланд минь байдаг
Янаг уруулын чинь бал бурам мансууруулах бодистой байдаг..."
Үг, аялгуу, хөгжмийн найруулга, клипийг хүртэл өвөрмөц шийдэлтэйгээр хийлгэж байсан “Утасны чинь дугаар” хэмээх энэ дууны 3.0 хувилбарыг Космик Ариунаа электро хөгжмийн урсгалаар толилуулахад бэлэн боллоо.
Үргэлж шинийг сэдэж эрэлхийлдэг Космик Ариунаатай удахгүй уулзъя!
Cosmic Ariunaa Project-Trailer
Та Т.Ариунаа Фэйсбүүк хуудас руу зочилж, Cosmic Ariunaa төсөлтэй хамт байгаарай!