Энэ долоо хоногт ЖДҮХС-тай холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийг тойрсон асуудал, Засгийн газрыг огцруулах тухай болон Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах Ерөнхий сайдын санал зэрэг улс төрчдийг тойрсон үйл явдал өрнүүн байлаа.
Д.ХАЯНХЯРВААГ ОГЦРУУЛЖ, Д.ТОГТОХСҮРЭНГ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР СОНГОЛОО
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдоод буй гишүүдийг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн, улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн.
Гэвч энэ мэдэгдлийн дараа түүнийг Ерөнхий сайд МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал, МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй хэмээн ажлаа өг хэмээсэн. Энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд, нууц санал хураалтаар огцруулах шийдвэр гаргасан. Пүрэв гарагт бүлэг хуралдаж, гишүүдийн 90.7 хувийн саналаар Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар сонголоо.
Ч.УЛААНЫГ ХХААХҮ-ИЙН САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
ЖДҮХС-тай холбоотой асуудлаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас огцруулсан тул салбарын сайдаар Ч.Улааныг нэр дэвшүүлэх талаар байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Ингээд Ч.Улааныг сайдад нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛДЫГ ОГЦРУУЛАХ УУ
Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах тухай саналд Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зурсан. Тэрбээр С.Батболдыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн бөгөөд НИТХ-ын дарга С.Амарсайханд хуульд заасан хугацаанд шийдвэрлэхийг хүссэн. Тиймээс НИТХ ээлжит бус хуралдааныг энэ сарын 23-ны өдөр товлож, Засаг даргыг огцруулах эсэхийг шийдвэрлэхээр боллоо.
НЭР БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БОЛЛОО
Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаа өгөхийг шаардлаа. Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан гэх бөгөөд тэрбээр энэ талаар товч тайлбарлаад, иргэдийн шаардлагыг хүндэтгэж байна хэмээн өргөдлөө өгөхөөр болжээ.
Түүнчлэн нөхрийнх нь эрхлэн явуулдаг компани Мал хамгаалах сангаас зээл авсан гэх Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэлийн албаны дарга Ж.Цэсэн болон өөрийнх нь эрхлэн явуулдаг "Монгол буйдан" ХХК нь ЖДҮХС-аас зээл авсан гэх Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
"БИД УУЧЛАХГҮЙ" ЦАХИМ ЖАГСААЛ, "НЭХҮҮЛ" ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙН ШААРДЛАГА
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулах зорилготой “Нэхүүл” жагсаал лхагва гарагт Сүхбаатарын талбайд болсон. Тус хөдөлгөөнийхөн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан ЖДҮХС-аас зээл авч хууль бус үйлдэл гаргасан гэх УИХ-ын гишүүд нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэхийг шаардан албан бичиг өгсөн.
Уг албан бичгийн хариуг М.Энхболд өгсөн бөгөөд холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж, УИХ шийдвэрлэхээр заасныг дурдаад, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлыг хуулийн дагуу яаралтай зохион байгуулах чиглэлийг Төсвийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороонд өгснийг тэмдэглэсэн байна.
Харин "Бид Уучлахгүй" цахим жагсаалынхан нэр бүхий 12 гишүүн тус бүр дээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулах үндэслэл үүссэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар болсон.
Жагсаалд олон оронд сурч, ажиллаж буй залуус нэгдэж буй бөгөөд тэд ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд улс төр, ёс зүй, хууль зүйн хариуцлага хүлээх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
GoGo.mn мэдээний агентлагийн энэ долоо хоногт онцолсон нийтлэлүүдийг хүргэж байна.
- Захиргааны ерөнхий хуулийг өөрчилж, ЖДҮХС-ийн булхайг нуух нь
- Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүд ИЙМ БАЙР СУУРЬТАЙ байна
- БНСУ-ын иргэдийн тэмцэл ба Ерөнхийлөгч нар
Жон Белл: Хүн бусдаас суралцахаа зогсоосон цагт л тэтгэвэртээ гарах хэрэгтэй