"Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны Монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин ОУХМ Б.Гангаамаа" сэдэвт маркийг шуудангийн үйлчилгээнд зориулан гаргажээ.
Өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч буй энэхүү маркийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар танилцуулсан юм.
Дэлхийн долоон тивийн найман оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан МУГТ, ОУХМ Б.Гангаамаа нь энэхүү амжилтаараа Монголын анхны "Seven Summiteer" болсон юм.
Энэхүү амжилтад 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчин хүрсэн бол Б.Гангаамаагийн гаргасан амжилтыг дэлхийн 18 эмэгтэй уулчин гаргажээ.
Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаатай ярилцлаа.
-Таны амжилтаар марк гаргах санааг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Өмнө нь спортын сэдвээр олон марк гарч байсан юм билээ. Харин уулын спортын сэдвээр 17 жилийн дараа хоёр дахь удаагаа гаргаж байна. Дэлхийн долоон тивийн оргилд гараад ирсний дараа буюу 2017 оны нэгдүгээр сард надад энэ саналыг тавьсан. Тухайн үед би маркийг сайн ойлгодоггүй байсан болохоор хүлээж аваагүй юм. Маркийн ард маш том түүх соёл байдаг гэж нэлээн уншиж судалсны үндсэн дээр бүтэн жилийн дараа шахуу зөвшөөрсөн.
-Маркаа анх харахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Маркийг зурж өгсөн зураачдаа баярлалаа. Долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн гэдэг утгаар "Долоон тивийн найман оргилоо оруулахад болно биз дээ" гэсэн. Гэтэл миний зураг байх хэрэгтэй гэхэд нь нэр бичихэд л болно шүү дээ гэж анх ярилцаж байлаа. Тэгэхэд заавал байх хэрэгтэй гээд л намайг зурсан.
-Та К2 оргил руу хоёр дахь удаагаа авирах гэж байна. Тухайн үед энэ оргил руу авирсан уулчдаас амиа алдсан байдаг. Энэ удаад яагаад гарахаар шийдсэн бэ?
-2013 онд намайг Пакистаны К2 уул руу авирахад бүх уулчид оргилд нь гарч чадаагүй. Зарим нь амиа алдсан. Буцах замдаа дахиж нэг оролдоно доо гэж дотроо бодож байлаа. Эверестийн дараа ордог маш өндөр, цас мөсний нуранги ихтэй, эгц мөсөн хадтай учраас уулчдын хувьд их хүнд уул.
Түүнээс өмнө би долоон тивийн ноён оргилд гарна гэсэн зорилго тавьж 2016 оны арванхоёрдугаар сарын 25-нд "Seven summiteer" болж зорилгодоо хүрсэн.
Ингээд 2017, 2018 онд бэлтгэлээ хийж, энэ зургаадугаар сард К2 ууланд гарахаар төлөвлөж байна. Монголоос надтай хамт хэд хэдэн уулчин явахаар бэлтгэлээ базааж байгаа. Энэ бол миний маш эртнээс бодож мөрөөдсөн уул. Хэрвээ гарч чадвал миний хувьд маш том амжилт болно. Түүний төлөө хичээх болно.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Монголын маркийн түүхэнд уулын спортын "Монгол уулчид Гималайд" сэдэвтэй шуудангийн маркийг Монгол уулчдын холбооны 50 жил"-ийг тохиолдуулан 2001 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр шуудангийн гүйлгээнд гаргаж байжээ.
Тэгвэл Б.Гангаамаагийн маркийг ийнхүү 17 жилийн дараа гаргаж байгаагаараа онцлогтой аж.
Уг марканд
- Антарктидын Винсон массив /4897М/
- Европ тивийн Эльбрус /5642м/
- Африк тивийн Килиманжаро /5895М/
- Хойд Америкийн Денали /6194м/
- Өмнөд Америк тивийн Аконкагуа /6962м/
- Австрали ба Далайн Карстенз пирамид /4884м/
- Австралийн Косиюско /2228м/
- Ази тивийн Эверест /8848м/ ноён оргилууд болон мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хун, түүний наан төрийн далбаагаа өргөн зогсох Б.Гангаамаг дүрсэлсэн байна.
- Маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллаж, Засгийн гарын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.
Тус маркийг Франц улсад хэвлүүлжээ.