Жил бүр Америкийн “Millward Brown” компаниас “100 Top BrandZ” буюу дэлхийн хамгийн үнэтэй 100 брэндийн жагсаалтыг 2006 оноос хойш гаргасаар ирсэн билээ.
Тэгвэл 2014 оны хамгийн үнэтэй брэндээр “Google” корпораци шалгарсан байна.
“Millward Brown” компани “Google”-ийн үнэлгээ жилийн хугацаанд 40 хувиар нэмэгдэж, 519 тэрбум ам.доллар болсон тухай тайландаа нийтэлжээ. Ингэснээр өнгөрсөн жил тус жагсаалтыг тэргүүлсэн “Apple” корпорацийг ардаа орхисон байна. “Apple”-ийн хувьд брэндийн үнэлгээ өнгөрсөн жилийнхээс 20 хувиар буурч, 148 тэрбум ам.доллар болжээ.
Гуравдугаар байрт нийт дүнгээр IBM компани жагссан бөгөөд брэндийн үнэлгээ нь дөрвөн хувиар буурч, 107 тэрбум ам.долларт хүрчээ.
Мөн өнгөрсөн жилийнхээс 29 хувийн өсөлт үзүүлсэн “Microsoft” компани 90 тэрбум ам.долларын үзүүлэлттэйгээр дөрөвдүгээрт орсон бол “McDonald`s” 85 тэрбум ам.долларын үзүүлэлтээр шилдэг тавд багтжээ.
“Millward Brown”-аас гаргасан жагсаалтаас үзэхэд Хятадын "Тенсент" компани жилийн хугацаанд 97 хувь буюу хамгийн өндөр өсөлт үзүүлж, 53 тэрбум ам.долларт хүрсэн бол олон нийтийн “Facebook” сүлжээ 68 хувийн өсөлт үзүүлж, 5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бүх брэндийн нийт үнэлгээ 2.9 их наяд ам.доллар болсон бөгөөд өнгөрсөн жилийнхээс 12 хувиар өсчээ. Салбараар нь ангилвал хувцас үйлдвэрлэгч брэндүүд хамгийн өндөр буюу 29 хувийн өсөлт үзүүлсэн бол газар нутгаар нь харьцуулбал европын брэндүүд өнгөрсөн жилийнхээс 19 хувиар өндөр өсөлт үзүүлжээ.