Монголын рок попын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа "Удахгүй ээ", "Өнгө аяс" нэртэй хос цомгоо өлгийдөн аваад байна.
Тус хоёр цомгийн талаар өнөөдөр тэрбээр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Castle рестораны гурван давхрын VIP-д 11:30 цагт танилцуулах юм.
"Өнгө аяс" цомогтоо дуучин Б.Ангирмаа бага насандаа зохиосон дурсамж сэргээх уянгын сайхан дуунуудаа багтаасан бөгөөд ах Долгион, Оргил, Баясук, Батхүү нарын аялгуу мөн түүний энэхүү бүтээлүүдэд оржээ.
Энэхүү цомогт хит болж байсан "Чиний харцанд", "Би асуумаар..." "Намар ганцаардал", "Мөрөөдлийн мөнгөн хонхны дуу" зэрэг 10 гаруй дуунууд нь багтсан бол "Удахгүй ээ" цомгоос нь түүний "Ocean Grey" студийн залуустай хамтран хийсэн цоглог хэмнэлтэй "Тэнгис", "Зүүд байлаа", "Өө Barry", "Ирмэх төдийд" зэрэг дуунуудыг нь сонсох боломжтой.
Хоёр цомгоо тэрбээр арилжааны бус найз нөхдөдөө бэлэглэх зорилгоор хэвлүүлсэн тухайгаа бидэнд дуулгасан юм.
Хэвлэлийн хурал өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Castle ресторанд 11:30 цагт болох бөгөөд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд "Өнгө аяс" цомгоо бэлэглэх юм.