Монгол Улс 1970-аад онд хими цэвэрлэгээний ажилтныг Германд, гоо сайханчийг Унгарт, гуталчныг Чехэд, цаг засварчныг ЗХУ-д төгсгөж, ахуй үйлчилгээний салбартаа гадаадад мэргэжилтэн бэлтгэж анхаардаг байж.
Н.Зоригт 1979 онд Чехэд суралцаж, тэндхийн гутлын үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан. Сургуулиа 1982 онд төгсөж Монголдоо ирээд гутлын үйлдвэрт ажилд оржээ. Тухайн үед монголчуудад спорт гутал байдаггүйг анзаарч анх удаа “Наадам” гэдэг брендийн пүүз зохиож байсан аж.
Ийнхүү төдийгөөс өдий хүртэл гутал үйлдвэрлэлийн салбарт хүчин зүтгэж, Монголд анхны хувийн гутлын үйлдвэрийг 2005 онд байгуулсан, “Хос-Аз” ХХК-ийн захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Н.Зоригттой цөөн хором ярилцлаа.
-ХХААХҮЯ-аас импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх зорилго танилцуулж байна. Та үүнийг боломжтой гэж харж байна уу?. Гутал үйлдвэрлэгчдийн нөхцөл ямар байна вэ?
-Би улсын гутлын үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгч, бүх ажлыг хариуцсан инженер байлаа. Тэр үед бид 3 сая гутал үйлдвэрлэдэг байсан. Үүний 2 сая нь хүүхдийн гутал. Хоёр сая гутал хийхийн тулд 2000 хүн, хоёр ээлжээр ажилладаг байлаа. Өнөөдөр ийм үйлдвэр хаана ч байхгүй. Манай үйлдвэр харьцангуй тоног төхөөрөмж сайтай, 100 гаруй ажилтантай. Гэхдээ ихдээ л жилд 200 мянган гутал үйлдвэрлэж байна.
Аж үйлдвэрийн хувьсгал гээд яриад байна. Би үүнтэй ч санал нийлдэггүй. Аж үйлдвэрийн хувьсгалаар уурын машин гараад цахилгаан станц бий болсон. Дараа нь компьютерын шинжлэх ухаан хөгжөөд, өнөөх хувьсгал нь дижитал дүрд хувирсан. Одоо хиймэл оюун ухаан ярьж байна. Гэтэл бид хоёр дахь хувьсгалаа ч бүрэн хийж чадаагүй. Тэгэхээр дөнгөж хоёр дахь үеийн үйлдвэр, том компаниудтай өрсөлдөөд бүтээгдэхүүн хийнэ гэдэг инээдтэй асуудал.
Жил, магадгүй хагас жилийн дараа гутлын үйлдвэрлэлийн хөгжил тодорхой хэмжээнд очоод зогсоно. Машинууд эвдэрнэ, сэлбэг нь олдохоо болино. Гэтэл ажилчид нь тэр машинаас өөр зүйл дээр ажиллаж чадахгүй. Хүмүүс онгоцоор нисэж байхад бид мянгын дугуй засаад хэрэггүй шүү дээ. Гутлын үйлдвэрүүд өнөөдөр үүнтэй л адил болчхоод байна. Тиймээс үйлдвэр, засвар үйлчилгээг зоригтой өөрчлөх хэрэгтэй.
-Таныхаар гутлын үйлдвэрүүдэд ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ?
-Нэгд, материалаа өөрсдөө, дотооддоо үйлдвэрлэх. Хоёрдугаарт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, гуравдугаар тоног төхөөрөмжөө шинэчлэх. Ганцхан сайн арьстай байгаад сайхан гутал үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. Бид цахилгаан, кноп гээд бусад дагалдах материалыг импортоор оруулж ирдэг. Тэр болгон нь гааль, НӨАТ-тай.
Байшингийн буланд хоёр, гурвуулхнаа гутал хийгээд сууж байхад хэн тэнд ажиллахыг хүсэх билээ дээ.
БНХАУ-аас нэг улавчийг нэг ам.доллароор авч байна. Жилд манай үйлдвэрт 4 сая улавч хэрэгтэй. Энэ улавчийг бид дотооддоо 50 центээр үйлдвэрлэе л дээ. Ингээд үйлдвэрүүдэд нэг улавчаа нэг доллароор заръя. Ийм маягаар үйлдвэрүүдээ хөгжүүлэх ёстой. Гаднаас худалдаж авдаг бүх юмыг монголд хийж болно. Өөрөөр хэлбэл гутлын дагалдах материалуудыг нийтэд нь 15 ам.доллароор авдаг. Гэтэл тэдгээрийг монголдоо хийвэл зургаан доллар.
Хоёрдугаарт, бид энэ ажлыг сонирхолгүй болгочхож байгаа юм. Учир нь хөдөөгийн хоёр малчин гутал хийдэг л гэнэ. Суурин газар байшингийн буланд хоёр, гурвуулхнаа гутал хийгээд сууж байхад хэн тэнд ажиллахыг хүсэх билээ дээ. Тэгэхээр бид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, компьютероор загвараа зохион бүтээчихдэг түүнийгээ худалдаанд гаргаад зарчихдаг байх ёстой. Тэр нь амжилттай болбол хүн бахархана шүү дээ. Тэгэхээр “Чи манайд ажил, чамд цалин төдийг өгнө шүү” гэдэг аргаа өөрчлөх хэрэгтэй. Өөрсдийгөө ч өөрчлөх ёстой.
Гуравдугаарт, тоног төхөөрөмж маань хоцрогдчихлоо. Айпон гар утасны загвар жил дараалан гараад, хүмүүс түүнийг авч хэрэглэсээр л байна. Гэтэл одоо нокио гар утсыг яаж ажиллуулахыг мэдэхгүй хүн ч байж мэднэ. Манай улсын гутлын үйлдвэрийн суурь машины хөгжил нокио гар утасны түвшинд л явна. Машинаа засаж чадахгүй бол яаж хөгжих юм. Хятад улс хөгжсөн ганц шалтгаан нь хямдхан гутал хийгээгүй, үйлдвэрийн суурь машинуудаа асар хөгжүүлсэн. Бид ядаж гутлын машин үйлдвэрлэж чаддаггүй юм гэхэд түүнд хэрэгтэй сэлбэгийг өөрсдөө үйлдвэрлэх ёстой. Тийм чадвартай болбол бид хол явж чадна.
Бас тендер гэж нэг муухай үзэл гарсан. Энэ бидний хөгжлийг хэдэн арван жилээр хойш татсан даа. Өөрөөр хэлбэл, гаднын тендер хамгийн шилдгээ авдаг, манай Монголын тендер хамгийн муугаа авдаг. Хамгийн шилдгийг авдаг нь хөгжих үү, эсхүл мууг авдаг нь хөгжих үү?. Төрийн бодлогоор одоо сайныг нь авдаг болсон гэх ч мөн л “Энэ сайн гутал хийдэг” гээд танилынхаа компанийг шахчихдаг. Үнэхээр тэр хүн сайн гутал хийж байна уу гэдгийг хэн мэдэх вэ. Тэр комиссод суусан хоёр гишүүн л мэднэ. Тэгэхээр ярихад сайхан хэлбэртэй боловч хуучин хэвээрээ өсөхгүй, өөдлөхгүй байна.
Хүүхэд яаж ч гүйж харайсан, өсгий 90 градуст байх юм бол энэ зөв гутал гэсэн үг.
-Дотоодын үйлдвэрийн гутлууд чанартай ч, загвар муутай гэх шүүмжлэл бий. Танай үйлдвэр хүүхдийн гутлын 200-300 загвар гаргасан гэв үү?
-Манай улсын гутлын үйлдвэрүүдэд байдаг нэг том алдаа нь гутлын загвар зохион бүтээдэг хүмүүс ховордсон. Загвар зохион бүтээдэг хүмүүсээ сайн хөгжүүлчих юм бол алсаа харж чадна. Учир нь энэ хүмүүс зах зээлийг судалдаг юм. Загвар зохион бүтээдэг хүмүүс ховордсон учраас хүний 4-5 жилийн өмнө бэлтгэсэн загварыг араас нь дуурайж хийж байна шүү дээ. Араас нь мориор хөөгөөд, нөгөө хүмүүс пуужинд суугаад гэрлийн хурлаар зугтаж байна. Тэгэхээр бид яах ёстой вэ гэдгийг одоо бодох цаг болсон. Боловсрол, мэдлэгээ, чадвараа, тоног төхөөрөмжөө дээшлүүлэх хэрэгтэй байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө маш яаралтай солих шаардлагатай. Үүнд инженерүүд хэрэгтэй.
Хүүхдийн гутлын тухайд хамгийн гол нь зуузай бөх байх юм бол хүүхэд гадагш, дотогш сайран биш зөв гишгэнэ. Зуузай хөдөлгөөнтэй байх юм бол ийш, тийш хөл холбирно. Хүүхэд яаж ч гүйж харайсан, өсгий 90 градуст байх юм бол энэ зөв гутал гэсэн үг. Хүүхдийн бие өсөхөөр хумс ч бас дагаад ургана. Тэгэхээр гутлын хоншоор зөөлөн байхгүй бол хумс дотогш шигдэж эхэлдэг.
Би Герман, Чехэд гутлын үйлдвэрт ажиллаж байсан. Ямар ч мундаг үйлдвэр байж болно. Гэхдээ тэнд хүүхдийн гутал үйлдвэрлэх эрүүл ахуйн сертификат байхгүй бол алтан гутал хийгээд ч хэрэг байхгүй. Европын орнуудад тэр гэрчилгээ байснаар л ажил явдаг. Хэрэв тийм гэрчилгээ байхгүй бол худалдаж буй гутлыг нь хураагаад авчихдаг. Манайд бол үнэ хямдыг нь харж худалдан авах хандлага нийтлэг. Хүүхдэдээ өнөөдөр нэг төгрөгийн зардал илүү гаргаад гутал авч өгөхгүй. Нөгөөх нь хөгширсөн хойноо үй олон зардал гаргаад байна шүү дээ.
-Та Чехэд ямар сургууль төгссөн бэ?
-Би Чех улсад Гутлын техникийн дээд сургуулийг инженер, дизайн мэргэжлээр төгссөн. Тэр сургуулийг хамгийн сүүлд төгссөн инженер ч гэж хэлж болно. Одоо дэлхийд ийм инженер бэлтгэдэг сургууль байхгүй.
-Танай гутлын үйлдвэрлэл хэр амжилттай явна вэ?
-Цар тахал үндсэндээ бидний ажлыг гурван жил зогсоолоо. Хамгийн аюултай нь хоёр жилийн өмнө үйлдвэрлэсэн гутлаа одоо зарна гэхээр хоцорчихлоо. Дахиад гүйцэх хэрэг гарлаа, мөнгө хэрэгтэй боллоо. Ингээд эргэлт зогсохоор би ярьдаг л хүн болж хувирсан. Одоо л дөнгөж дахиад эхэлж байна. Гэхдээ зээл өгдөг газар алга. Өгнө өө, гэхдээ энэ хүн төлж чадах уу гэдэг хэмжээнд л өгч байна. Миний хөрөнгийг харна, төлбөрийн бололцоог харна. Гэтэл энэ хүн ямар ирээдүйтэй юм бэ гэдгийг харахгүй байгаа юм. Бизнесийн ирээдүйг хардаг банк, төр байх хэрэгтэй байна. Юм хийж байгаа хүн алдана, ононо. Гэтэл төлж чадах уу гэж хараад байж болохгүй.
Бизнесийн ирээдүйг хардаг банк, төр байх хэрэгтэй байна.
-Ажиллах хүчний хомдсол нөлөөлж байна уу?
-Энэ ганц манай асуудал биш юм. Итали ч гэсэн миний хамтарч байсан үйлдвэрүүдэд очиход нэг тосгоныг тойроод 500 үйлдвэр байсан. Одоо тэнд тавхан үйлдвэр байна, бусад нь байхгүй. Залуу үе нь аж үйлдвэрийн салбарт ажил хийж, хөдөлмөрлөх сонирхол муутай болчихсон. Учир нь энэ салбарын бүтээгдэхүүнийг гараар хийнэ, биеийн хүч, хөдөлгөөн шаарддаг. Гэтэл хүүхдүүд компьютерын ард сууж, дижиталаар ажиллах сонирхолтой болчихсон. Бие махбодоос илүү оюун ухаанаа ажиллуулахыг чухалчилж байна шүү дээ. Энэ бол буруу биш ч ажиллах хүчний хомсдолд оруулж байгаа нь үнэн. Манайд зоригтой залуус ажилладаг. Тийм болохоор би хайрладаг юм.
-Та гутал үйлдвэрлэлийн салбарт тууштай ажиллаж байна. Та энэ улсад, нийгэмд юуг бүтээв?
-Бид 2019 оноос SS3 стандартын шаардлага хангасан Оюутолгойн уурхайд өмсөх гутлыг үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнийг улам л хөгжүүлээд, сайжруулаад явж байгаа. Цаашдын зорилго бол хүүхдийн гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Хожим хүн надаас “Чи гутал хийж байсан гэл үү” гэхэд “Өө тийм ээ, би Оюутолгойн гутал хийж байсан” гээд том компанийн гутал хийж байснаа гайхуулах уу. Үүний оронд “Би хүүхдийн гутал хийж байсан” гэвэл илүү үнэ цэнтэй.
Яагаад гэвэл энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ. Ядаж Монголын 10 хувь буюу 100 мянган хүүхдийн хөл эрүүл саруул хөгжөөд бойжчих юм бол ирээдүйд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Бидний үйлдвэрлэсэн гутлыг өмссөнөөр хүүхэд хоолой, шүд өвдөхгүй, эрүүл саруул өснө. Ингээд хэрэгтэй ,хэрэггүй эмд зарцуулах тэр их мөнгийг мэдлэг, боловсролдоо зарцуулж болно. Би энэ боломжийг хүүхдүүдэд олгохын төлөө ажиллаж байна.
-Танай үйлдвэрийн гутлыг авъя гэвэл?
-Бид "Гэгээнтэн" цогцолборт дэлгүүртэй байсан. Гэхдээ тэндээс нүүхээр болж сарын өмнө бараа, бүтээгдэхүүнээ татаад авчихсан. Удахгүй өөр худалдааны төвд дэлгүүрээ нээнэ.
-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.