Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” /ТХБ/ төслийн II үе шат 2020-2023 онд хэрэгжиж байна. Өнөөдөр уг төслийн хэрэгжилт, үр дүнг тайлагнав.
Төслийн хүрээнд бүх түвшний боловсролын сургалтад тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг тодорхойлжээ.
Төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч, “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг “Төслийн үр дүнд тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр зөвлөн туслах хүний нөөцийг гурван түвшинд бэлдлээ.
Үндэсний хэмжээнд энэ олон байгууллага, төрийн байгууллагуудын аль нь ямар үүргээр ТХБ-той уялдаж ажиллах нь тодорхой боллоо.
Орон нутгийн түвшинд тухайн аймгийн оролцоо, онцлогтойгоор ТХБ-ыг олгох, хэрэгжүүлэх загварыг зургаан аймагт гаргалаа. Тухайлбал сургалтын хөтөлбөрт өв уламжлалын талаар заана гэвэл Ховдын урианхай, Хөвсгөлийн дархад, Баян-Өлгийн казах гэх мэтээр өв соёл, нутгийн онцлогт хэрхэн буулгаж заах, нэг ижил агуулгыг орон нутагтаа чанартай зааж, хэвшүүлэх, түүндээ байгууллага, эцэг эхчүүдээ татан оролцуулж, хамтдаа дадал болгох загварууд сургуулиудад бүрдсэн.
Микро буюу сургуулиудын түвшинд орон нутгийн байгууллага, эцэг эхчүүд, удирдлагуудтай хамтран ажилласнаар үйл ажиллагааг илүү чанартай болгож, саналыг дэмжүүлэн ажиллах боломжтойг харуулсан арга хэлбэрийг бий болголоо. Нэг үгээр оролцооны арга зүйд суралцлаа.
Ингэснээр мэдлэгийн асар том нөөц бүрдлээ. ТХБ-II төсөл энэ нөөцүүдийг хоёр жил гаруйн хугацаанд хэвлэмэл, цахим болон бусад хэлбэрээр үлдээх монгол загварыг бий болголоо. Үүнийг дагаад менторинг буюу чиглүүлэгчийн оновчтой загвар мөн боловсруулав.
Эдгээрийн үр дүнд тосгоны, сумын хоёр сургууль хүүхэд хөгжлийн зуслантай болж, сумын сургууль дотуур байрандаа халуун устай болов. 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардсан халуун усыг орон нутаг, компани, эцэг эх боломжоороо нэгдэж, хоёр жилийн дотор ашиглалтад оруулсан. Дэд бүтцийн ийм шийдлүүдээс гадна цахим талбарт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн сургуулиуд ч бий” гэлээ.
Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий, нийслэлийн хоёр дүүрэг буюу СХД, БГД-ийн нийт 30 сургуульд ТХБ-ыг бүх үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль болжээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Бенуа Меэйр-Биш “Засгийн газар энэ төсөлд эзэн байж, хөрөнгө оруулалтаа нэмж, сайн хэрэгжүүлсэн. Цар тахлын хүнд үе таарсан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүллээ. Боловсролын сэтгэл зүйч ажиллуулахыг санаачлан төрийн өмчит зарим сургуулийг сэтгэл зүйчтэй блогосон гээд төслийн үр дүнд бий болсон туршлага, сайн жишээ олон” гэв.
Хуралд ТХБ-II төслийн удирдах хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цогтгэрэл, Швецарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд дарга Бенуа Меэйр-Биш, тус агентлагийн Үндэсний хөтөлбөрийн ахлах зохицуулагч Д.Заяасайхан болон төслийн удирдах хорооны гишүүд БШУЯ, БОАЖЯ, Сангийн яамны зарим газрын дарга нар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв ТББ-ын удирдлага, ТХБ-II төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн зөвлөх нарын төлөөлөл оролцов.