Өдгөө 2.5 тэрбум хүн англи хэлээр ярьж байгаа ба тасралтгүй нэмэгдсээр байна. Цар тахлаас үүдэн нэмэгдсэн алсаас ажиллах боломжуудыг англи хэлний чадвар өндөртэй хүмүүс илүү сайн ашиглаж, байршил компани зэргээ хүссэнээрээ сонгож байна. Өөрөөр хэлбэл, алсаас ажиллахыг зөвшөөрдөг компаниуд илүү чадвартай мэргэжилтнүүдийг авах боломж бүрдсэн бол нөгөө талаас ажилтнууд алсаас ажиллах учир өөрийн амьдарч буй орчноо сайжруулах цаашлаад улсаа хүртэл сонгон нүүх боломжийг эдэлж буй билээ.
Англи хэлний сургалтаар мэргэшсэн Education First нь жил бүр улсуудын англи хэлний түвшинг жагсааж, хөгжлийн үзүүлэлтүүдтэй нь уяж харуулдаг билээ. 2022 оны жагсаалтад хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Сингапурыг эс тооцвол Европын өндөр хөгжилтэй орнууд эхний 10 орныг эзэлжээ. Энэ эрэмбэ сүүлийн 20 шахам жилд төдийлөн өөрчлөгдөөгүй билээ. Харин Монгол улс 111 орноос 72 дугаарт жагссан байна. Энэ нь 2020 оны үетэй харьцуулбал зургаан байраар урагшилсан үзүүлэлт юм.
Англи хэлийг хоёрдогч хэлний хэмжээнд авч үзэж, ахиулж чадсан улсуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийнх нь орлого, амьдралын чанар эрс сайжирсан байдгийг Дэлхийн Эдийн Засгийн форум судалгаагаараа харуулдаг.
Сүүлийн хоёр жилд гарсан хамгийн том өөрчлөлт бол боловсролын дижиталчлал бөгөөд алсын зайнаас суралцах боломжууд нэмэгдсэн нь юм. Ямар ч байршилд бага зардлаар сурах боломжийг бий болгосон цахим талбарууд нь чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол үүрэг цаашид гүйцэтгэх нь тодорхой болсныг EF шинэ тайландаа онцолжээ. Ялангуяа сургуульдаа англи хэлний мэдлэг тааруу эзэмшсэн насанд хүрэгчид бие даан хурдтайгаар мэдлэгээ сайжруулах боломжтой болоод байна.
Орчин үеийн бизнесүүд инновац ба хурдад илүү стратегиа чиглүүлж буй учир хил хязгаарт баригдахгүйгээр олон улсын мэргэжилтнүүдээр багуудаа бүрдүүлж байна. Тиймээс өөрчлөлтийг даван туулах цаашлаад олон улсын шилдэг мэргэжилтнүүдтэй харилцаж нэг баг болох тэднийг удирдахад англи хэлний ур чадвар илүүтэйгээр шаардагдаж эхэллээ.
Компаниуд цаашид байнга өөрчлөлтөд өртөх нь тодорхой болсон учир чадавхжуулалтын сайн сургалтуудыг олон улсаас хурдтай авч чаддаг суралцах соёлыг бий болгоход анхаарч байна. Англи хэлний мэдлэгийг сайжруулах нь багийн хөгжлийг ажилтан бүрд хүртээмжтэй болгож, мэргэжлийнхээ талбарт бие даан болон багаар өсөх боломжийг олгоно гэж EF тайландаа бичжээ.