Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халджээ.
Энэ үйлдлийг баримтжуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөн энэ сарын 10-ны өдрийн 20:15 цагт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодууллаа" гэх дуудлага иржээ.
Түгээгчийн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсооно гэж дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэжээ
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад шатахуун түгээх станцын түгээгчийн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсооно гэж дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэжээ.
Гэтэл шатахуун авахаар дугаарлаж байсан тээврийн хэрэгслийн жолооч "Яагаад бензин өгөхгүй зогсоож байгаа юм бэ" гэх шалтгаанаар биед нь халдаж түлхэн унагасан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд одоогоор шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа юм.
Иймд Та бүхэн нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ