Үүрэг гүйцэтгэж байхдаа иргэний амийг аварсан цагдаагийн алба хаагчид мөнгөн шагналаар урамшуулсан болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Отгонбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Х.Мөнхдөл нар замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн А-гийн биеийн байдал муудаж, амь нас нь аюултай нөхцөл байдалд хүрэх үед эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлжээ.
Иймд дээрх хоёр алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат өнөөдөр /2023.09.04/ талархал гардуулж, мөнгөн шагналаар урамшуулсан байна.