Солонгос хоолны өдөрлөг, загварын шоу, K Pop тоглолт зэрэг соёлын төрөл бүрийн үйл ажиллагаа болох Солонгосын долоо хоног есдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд болох гэж байна.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээний талаар БНСУ-ын Элчин сайд У Сун яамны шинэ байрандаа мэдээлэл хийлээ.
Есдүгээр сарын 6-12-нд БНСУ-ын Элчин сайдын яаманд:
- Есдүгээр сарын 6-нд 17:00 цагт Солонгос-Монголын хамтарсан загварын шоугаар хоёр улсын үндэсний хувцас болох ханбүг болон дээл, мөн ноолууран хувцасны загварыг үзүүлэх юм байна.
- Есдүгээр сарын 6-нд 19:00 цагт "Солонгосын долоо хоног" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болно.
- Есдүгээр сарын 6-12-нд Солонгосын гэрэл зурагчны Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар явж авсан "Nature of Mongolia" гэрэл зургийн үзэсгэлэн гарна.
- Есдүгээр сарын 10-нд 10:00 цагт Евразийн Олон улсын Бадук даамын тэмцээн болно.
Есдүгээр сарын 7-12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сөүлийн төгөл"-д:
- Есдүгээр сарын 7-нд 19:00 цагт Таэквондогийн үзүүлэх тоглолт
- Есдүгээр сарын 8-нд 17:00 цагт Солонгос хоолны фестиваль /Хямд үнээр солонгос хоол идэх боломжтой/
- Есдүгээр сарын 8-нд 19:00 цагт Дуучин Ким Чан Ван, B Boy бүжгийн хамтлагийн тоглолт болно. Тэрээр Солонгосын K Pop урлагийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулжээ. Тэрбээр саяхан Солонгост гарсан "Reply 1988" хэмээх 1988 оны Солонгосын дүр төрхийг харуулсан олон ангит киноны дууг дуулжээ.
- Есдүгээр сарын 9-нд 19:00 цагт Гоо сайхан, загварын "Face of Mongolia" наадмын сонгон шалгаруулалт болно. Энэхүү тэмцээнд Азийн 20 орноос тус бүр таван модель шалгаруулаад эцсийн шатыг Солонгост явуулах юм байна.