Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй "Мэдрэмжтэй мэдээлье" редакц чадавхжуулах хөтөлбөрт GoGo.mn сайт хамрагдлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд дөрвөн редакцыг шалгаруулан сэтгүүл зүйн ур чадвар олгох 12 цагийн сургалтад хамруулсан бөгөөд хоёрыг нь менторшип хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах юм.
Тус хөтөлбөр нь
- олон нийтэд мэдээлэл түгээх үүргээ мэргэжлийн, ёс зүйн өндөр түвшинд гүйцэтгэж,
- уншигч, үзэгч, сонсогчдынхоо мэдэх эрхийг тэнцвэртэй ханган,
- хэвлэл мэдээллийн салбарт ялгарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд редакцуудад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс "Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэнийг ч ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн, ёс зүйн шаардлага байдаг. Гэвч сэтгүүл зүйн бүтээлийн агуулгад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дуу хоолойг тэнцвэртэйгээр хүргэх, жендэрийн хэвшмэл ойлголтуудыг халах тал дээр алдаа дутагдал нэлээд гарч байна.
Тиймээс хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хэвлэл мэдээллийн байгууллага, редакц бүр, сэтгүүлч, уран бүтээлч бүр дагаж мөрддөг байхад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэгээс тус хөтөлбөр редакцуудад ямар ач холбогдолтой талаар асуухад:
"Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн чиглэлээр олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж эхлээд байна. BBC-гийн 50/50 санаачилга /эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангах төсөл/, Bloomberg-ийн "Шинэ дуу хоолой" зэргийг дурдаж болно. Мөн Financial Times, New York Times зэрэг томоохон хэвлэлүүд "Бид эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг бага хүргэдэг юм байна, хэвшмэл ойлголттой байна. Үүнээс хэрхэн ангид байх вэ, үүнийг яаж өөрчлөх вэ?" гэх зэргээр жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлж, шинэ арга барил нэвтрүүлж эхэлсэн.
Янз бүрийн хүмүүст тулгараад байгаа ялгаатай хэрэгцээ шаардлагыг ойлгодог, хардаг, шийдэл гарц гаргалгааг нь судалж гаргаж ирдэг ийм үнэ цэнийг бий болгохын төлөө бид редакц чадавхжуулах хөтөлбөрийг хийж байна.
Сэтгүүл зүйн үнэ цэнтэй чанартай бүтээл хийхийн тулд хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх ёстой гэдгийг бид ойлгоод байна. Хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буураад байна. Тиймээс уншигчдынхаа итгэл үнэмшлийг сэргээж, уншигчид, захиалагчид, үзэгчдийнхээ тоог нэмэхийн тулд тэднийг төлөөлөх хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний болон бэлгийн цөөнх зэрэг хүн амын хэдэн хувийг бий болгож буй хүмүүсээ бид хангалттай төлөөлөхүйц ярилцлага авч байна уу, зургийг нь авч байна уу гэж бодож эхлээд байна. Энэ шинэ трендээс хоцрохгүй, хамтдаа гоё өөрчлөгдөөд, хүн амаа төлөөлөхүйц, бодит байдлыг тусгахуйц, янз бүрийн хүмүүст тулгараад байгаа ялгаатай хэрэгцээ шаардлагыг ойлгодог, хардаг, шийдэл гарц гаргалгааг нь судалж гаргаж ирдэг ийм үнэ цэнийг бий болгохын төлөө бид редакц чадавхжуулах хөтөлбөрийг хийж байна.
Хэвлэл мэдээллийн салбарынхан хамтдаа жендэрийн мэдрэмжтэй байдалд анхаарал хандуулан ажиллаж чадвал үзэгч, уншигч, сонсогчдодоо ч нөлөөлөх бүрэн боломжтойг бүр сайн ойлгосон.
Манай редакцууд ВВС-тэй хамтарч ажиллаасай, бусад редакцуудаас олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудаас суралцаад яваасай, битгий хоцроосой.
Миний бодлоор бид аливааг хурдан сурч, хурдан өөрчилж чаддаг юм шиг санагддаг. Жишээ нь, автобусны билетийг карт руу шилжүүлэхэд ямар хурдан сурсан билээ. Инновацийг бид нэвтрүүлж чаддаг хүмүүс юм шиг санагддаг. Тиймээс энэ инновацийг хүлээж аваад өөрчлөгдөөсөй гэж хүсэж байна" гэлээ.
Тус хөтөлбөрт хамрагдсан GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаагаас сургалтын талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн тухай асуухад: "Тус сургалтын мэдээлэл өгөх арга барил шинэлэг санагдсан. Оролцогчидтой нээлттэй ярилцаж, дадлага ажил хийж, бичлэг, дүрс үзэн ажилласан нь сонирхолтой байв.
Бид хамгийн түрүүнд эх сурвалжуудаа хүйсээр ангилан ялгаж, эрэгтэйчүүд давамгайлсан байвал тухайн салбарын эмэгтэй мэргэжилтнүүдийг хайж олон, холбоо тогтоохоор төлөвлөж байна
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайн туршлагын талаар нээлттэй танилцуулж, бусад хэвлэлүүддээ хэрхэн нөлөөлж, сайн жишиг үүсгэж чадсаныг тайлбарласан хичээл маш чухал санагдсан. Хэвлэл мэдээллийн салбарынхан хамтдаа жендэрийн мэдрэмжтэй байдалд анхаарал хандуулан ажиллаж чадвал үзэгч, уншигч, сонсогчдодоо ч нөлөөлөх бүрэн боломжтойг бүр сайн ойлгосон. Жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш. Хүн бүрийн тэгш эрхтэй холбоотой чухал сэдэв юм. Тиймээс цаашид энэ сэдвээр контент бэлдэх шинэ санаа, санаачилга төрсөн" гэлээ.
GoGo.mn сайтын сэтгүүлч А.Эрхэмбаяр: "Би аливаа үйл явдлыг сурвалжлахдаа агуулга, сэдвээ бодоод эх сурвалжуудаа тэр бүр анзаардаггүй байсан. Харин сургалтын үеэр ажилласан дасгалуудаас харахад эмэгтэй эх сурвалж бага байгааг мэдсэн. Эх сурвалжуудаа сонгохдоо хүйсийн харьцааг тэнцүүлж, эмэгтэй, эрэгтэй аль алиных нь оролцоог сайжруулах шаардлагатай аж. Би спорт, технологийн сэдвээр түлхүү бичдэг учраас эрэгтэй эх сурвалж давамгайлдаг. Гэхдээ эрэгтэй нь их гээд хойш суулгүй энэ салбарт ямар эмэгтэй эх сурвалжууд байгааг олж сан бүрдүүлэх хэрэгтэйг ойлголоо" гэв.
GoGo.mn сайтын редактор Б.Эрдэнэчимэг "Энэ оны гуравдугаар сарын байдлаар манай улсад 1.7 сая эмэгтэй, 1.6 сая эрэгтэй хүн амьдарч байна. Хүн амын нас хүйсийн суваргыг харвал эрэгтэй, эмэгтэйчүүдийн тоо ерөнхийдөө ойролцоо. Гэвч бизнест, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бага, ялангуяа шийдвэр гаргах түвшинд бага байна.
Манай редакцын тухайд нийгмийн асуудалд түлхүү анхаардаг тул жендэрийн асуудлыг хөндсөн сургалтуудад сэтгүүлчээ заавал хамруулсаар ирсэн. Харин "Мэдрэмжтэй мэдээлье" сургалтад анх удаа бүгд хамтдаа хамрагдлаа. Энэ чиглэлд огт дуугүй байдаггүй буюу тодорхой хэмжээнд нийтлэл, ярилцлага зэргийг бэлтгэн уншигчдад хүргэсээр ирсэн. Гэсэн ч эмэгтэйчүүдийн, зарим тохиолдолд эрэгтэйчүүдийн дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай түвшинд хүргэхгүй, түгээхгүй байгааг ойлголоо. Бид хамгийн түрүүнд эх сурвалжуудаа хүйсээр ангилан ялгаж, эрэгтэйчүүд давамгайлсан байвал тухайн салбарын эмэгтэй мэргэжилтнүүдийг хайж олон, холбоо тогтоохоор төлөвлөж байна" гэв.