Үндэсний Статистикийн хорооноос арван жилд нэг удаа явуулдаг хөдөө аж ахуйн тооллого долдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Орон даяар болж буй уг тооллогод мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас барилгын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.
Бид "Түмэн шувуут" ХК-ийн захирал Ж.Болдтой манай улсын өндөгний үйлдвэрлэл, шувууны аж ахуйн салбарт явуулж буй төрийн бодлого болон энэхүү тооллогын талаар ярилцлаа.
Тэрээр "Монгол Улс өнөөдрийн байдлаар өндөгний нийт хэрэгцээний 50 хувийг нь үйлдвэрлэж, 50 хувийг нь гаднаас авдаг. Гэтэл ковидын үед хил хаагдахад өндөгний хомсдол үүсэж, үнэ өссөн нь дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатайг дахин ойлгууллаа" гэсэн юм. Үүний тулд төрөөс хэрэгжүүлэх бодлогоо тодорхой болговол ААН-үүд үйлдвэрлэлээ зоригтой явуулах боломжтой гэлээ.
ӨНДӨГНИЙ ИМПОРТЫГ БУУРУУЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГОО ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Ковидын дараа Монголд зарим бизнес буцаад сэргэж байна. Хил хааснаас болж манай улсад нэг хэсэг өндөгний хомсдол үүсэж, үнэ нь өссөн. Бид өнөөдрийн байдлаар дотоодоо хангах болоогүй байна гэж харлаа?
-Ковид гараад улс орон болгон өөр өөрийн гэсэн сорилтуудтай тулгарлаа. Хоёр хил хаалттай энэ цаг үед манай улс хүнсээ үйлдвэрлэдэг байх нь ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулсан. Цаашдаа хил, гааль нээгдэж хэвийн болох нь ойлгомжтой. Гэлээ ч бид ковидын үед ойлгосон зүйлээ ажил хэрэг болгож, дотоодын хүнсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь чухал гэж бодож байна.
Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо нь одоогоор есөн гишүүнтэй. 10-аад жилийн өмнө 30-аад компани байсан. 20 гаруй нь импортын өрсөлдөөнд цохиулаад хаалгаа барьчихсан.
Бид өндөгний хэрэглээний 50 хувиа импортоор авч хэрэглэдэг улс. Гэтэл ковид болж, тэр 50 хувь нь орж ирэх боломжгүй болсноор дотоодод үйлдвэрлэгдэж байсан 50 хувь нь нийт хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн. Үүнээс улбаалаад өндөг хомсдож, үнэ нь өслөө. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих ёстой. Бодлогоор дэмжинэ гэхээр хэн нэгэнд татаас өгөх, хэн нэгний үйлдвэрлэлийг худалдаж авах гэхээсээ илүү цаашдаа хоёроос гурав, гурваас таван жил гэхчлэн дунд болон урт хугацааны зорилт тавиад, өндөгний төчнөөн хувийг импортоор оруулж ирэх, нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэх мэт төрөөс явуулж байгаа бодлогоо тодорхой болгох хэрэгтэй.
Хувийн хэвшлийнхэн өөрсдөө даагаад хийх бүрэн боломжтой. Импорт болон дотоодын үйлдвэрлэлийг хослуулсан бодлого барьснаар зах зээлд өндөгний хомсдол бий болохгүй, үнэ өсөхгүй, дотоодын өрсөлдөөн бий болно. Нэг компани, бизнесийг дэмжихээс илүүтэй орон нутгийн нөөц бололцоог ашиглаад, баруун гурван аймагт, Оюу Толгойг хангадаг Өмнөговь аймагт шувууны аж ахуй байгуулах гэх мэтчилэн дотоодын үйлдвэрлэл бий болох боломжтой. Бид хийж чадахгүйдээ биш. Хугацаатай, зөв бодлогоор дэмжвэл бүгд хийх боломжтой.
Өндгийг зориулалтын нөхцөлд хадгалах шаардлагатай. Гэтэл тийм орчин байхгүй газар хадгалагдаж байсан өндгийг монголчууд бид хэрэглэж байна.
-Засгийн газар Алтанбулагийн чөлөөт бүсээр өндөг оруулахыг хориглосон нь ямар шалтгаантай вэ?
-Алтанбулагийн чөлөөт бүсээр өндөг оруулдаг байсныг зогсоосон нь импортыг хязгаарлахаас өөр зүйл. Чөлөөт бүс гэдэг нь ямар ч гааль, татвар төлөхгүйгээр орж ирж байгаа гэсэн үг. Нэг иргэн 3 сая төгрөг хүртэлх хэмжээний бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваад өдөрт хэдэн ч удаа гарч орох боломжтой.
Гэтэл чөлөөт бүсээс авдаг ганц зүйл нь өндөг болчихсон. Нэг иргэн чөлөөт бүс рүү гэр бүлийнхээ 4-5 хүнийг авч ороод, өдөрт 3-4 удаа орж гарч байна. 3 сая төгрөгт өндөгний тоо, орсон хүний тоо, орсон давтамжаар нь үржүүлээд үзэхэд нэлээн их хэмжээний өндгийг гаалийн татвар төлөлгүйгээр оруулж байна гэсэн үг. Энэ нь эсрэгээрээ хууль журмын дагуу татвараа төлөөд орж ирж байгаа импортлогч нарын бизнест нөлөөлөөд эхэлсэн. Яг адилхан орос өндгийг нэг нь татваргүй, нөгөө нь татвар төлөөд оруулж байна. Ингэснээр шударга өрсөлдөх боломжгүй болж байна.
Уг нь зөвхөн өндөг биш 3 сая төгрөг хүртэлх үнийн дүнд маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийг зөвшөөрсөн. Гэтэл тэр нь ганц өндөг болчихсон учраас Засгийн газар хориглосон нь зөв зүйтэй шийдвэр гэж үзэж байна. Учир нь зориулалтын агуулах сав байхгүй тул хүнсний аюулгүй байдал зөрчигдөж байсан. Өндгийг зориулалтын нөхцөлд хадгалах шаардлагатай. Гэтэл тийм орчин байхгүй газар хадгалагдаж байсан өндгийг монголчууд бид хэрэглэж байна. Ялангуяа зуны дулаан цагт бүр болохгүй. Гэхдээ Засгийн газар шуурхай арга хэмжээ авснаар импортлогч нар болон хэрэглэгчдийн болон дотоодын үйлдвэрлэгч нарын эрх ашгийг хамгаалсан.
Цаашдаа албан ёсоор татвараа төлөөд орж ирдэг импортлогч нар ч адилхан чөлөөт бүсээр 10 ажилчнаа оруулж өндөг авдаг болъё гэвэл улсад төлдөг татвар ч байхгүй болно. Нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэгч нар ч унана. Харин Алтанбулагийн чөлөөт бүсээр өндөг оруулахыг зогсоосноор өндөгний үнэ өсөж, хомсдол бий болохгүй.
-Одоогоор Монголд өндөгний үйлдвэрлэл эрхэлж байгаа хэчнээн ААН байна вэ?
-Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо нь одоогоор есөн гишүүнтэй. 10-аад жилийн өмнө 30-аад компани байсан. 20 гаруй нь импортын өрсөлдөөнд цохиулаад хаалгаа барьчихсан. Яагаад импортын өрсөлдөөнд цохиулаад байна гэхээр зуны цагт буюу зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд Орост өндөгний үнэ хямдардаг. Учир нь хэрэглээ нь багасаад өндөг хуучирч, хадгалалтын хугацаа дуусах гэж байгаа бүтээгдэхүүний үнийг үйлдвэрлэгч хямдруулдаг. Тэрийг нь манайхан оруулж ирдэг. Түүнээс биш Орост технологийн ноу хау, бүтээмжийн дэвшил гараад өндөгний үнэ хямдарч байгаа бол ярих юм байхгүй.
Орос өндөг Оростоо сайн, монгол өндөг Монголдоо сайн. Яагаад гэвэл орон нутгаас бэлтгэгдсэн хүнс шинээрээ хэрэглэгчдэд хүрч байгаа гэдэг утгаараа сайн.
Гэтэл өндөгний хугацаа нь дуусахын даваан дээр Монгол руу орж ирж байвал асуудал. Бусад үед орос, монгол өндөгний үнэ ойролцоо болдог. Та бүхэн анзаарсан бол арваас хоёрдугаар сарын хооронд үнийн зөрүү маш бага байдаг. Зуны улиралд хэт их ялгаатай болчихдог юм. Тийм их ялгаатай үнэ гурван сар орчим үргэлжлэхээр бизнесүүдийг дампууруулж байна.
-Монгол, орос өндгөнд чанарын ялгаа байдаг уу?
-Чанарын ялгаа байхгүй. Орос өндөг Оростоо сайн, монгол өндөг Монголдоо сайн. Яагаад гэвэл орон нутгаас бэлтгэгдсэн хүнс шинээрээ хэрэглэгчдэд хүрч байгаа гэдэг утгаараа сайн. Орос өндөгний чанарыг бид муу гэж огт хэлээгүй. Орост үйлдвэрлэгдсэн өндөг Оросын иргэдэд шинээрээ хүрч байгаа учраас сайн гэсэн үг. Монголд үйлдвэрлэгдсэн өндөг өчигдөр үйлдвэрлэсэн өндгөө өнөөдөр хэрэглэгчдэд шинээр нь хүргэж чадаж байна. Оросын өндгийг муу гэж огт хэлээгүй. Хуучин өндөг л муу.
2021 онд манай улс дотооддоо 190 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн. Импортоор ч 190 сая ширхэг өндөг орж ирсэн. 190 сая ширхгийн 80 саяыг нь манай компани, бусдыг нь бусад компаниуд үйлдвэрлэсэн байна.
-Танай үйлдвэр хэчнээн тахиа, хэчнээн өндөгтэй вэ. Монголд жилд хэчнээн тахиа, хэчнээн өндөг гаргаж байна вэ?
-Жил болгон манай компанийн үйлдвэрлэлийн хэмжээ өсөж байна. Өнгөрсөн жил 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн. Энэ жил 105 сая ширхгийг үйлдвэрлэнэ. 2021 онд манай улс дотооддоо 190 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн. Импортоор ч 190 сая ширхэг өндөг орж ирсэн. Ерөнхийдөө импорт, дотоодын үйлдвэрлэл 50:50 хувийн харьцаатай. 190 сая ширхгийн 80 саяыг нь манай компани, бусдыг нь бусад компаниуд үйлдвэрлэсэн байна. Монгол Улсад одоогийн байдлаар 900-гаад мянган шувуу байна.
-Үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 8-ны хооронд хөдөө аж ахуйн тооллого явуулж эхлээд байна. Хөдөө аж ахуйн тооллого хийх, тэр дундаа тахиа шувуугаа тоолсноор ямар ашиг тустай гэж та бодож байна вэ?
-Тооллогын ач тусын талаар ХХААХҮЯ зэрэг салбарын бодлогыг тодорхойлж байгаа хүмүүс ярих ёстой болов уу. Тоолох хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Тоолж байж бодлого гарах ёстой. Бид хэдэн шувуутай, хэдэн өндөг үйлдвэрлэж байгаагаас өсөлтийн динамик, өсөлтийн прогноз гаргаж хэрэгцээгээ хэрхэн хангахаа тооцоолох гэх мэт чухал шийдвэрүүдийг гаргана.
Жишээ нь, малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хэрэглэдэг. Малаа тоолсноор вакцины нөөцийг тооцоолоход хэрэгтэй. Мал үнэт хөрөнгө. Тоолж байж үнэлгээнд оруулж, компанийн үнэлгээг гаргах зэрэгт хэрэгтэй.
Засгийн газар импортоо үе шаттай багасгана гэвэл дотоодын үйлдвэрлэгч нар зоригтойгоор үйлдвэрлэлээ нэмнэ.
-Өндөг, шувууны аж ахуйд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?
-Монгол Улс гурваас таван жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлээ хангадаг болъё гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Сүүлийн хэд хэдэн Засгийн газар дотооддоо хүнсээ үйлдвэрлэдэг болъё, өндөгний хэрэгцээний 90 хувийг дотооддоо үйлдвэрлэе гэсэн зорилт тавиад байгаа.
90 хувиа үйлдвэрлэхийн тулд хэдэн шувуутай байх вэ гэсэн тоо гарна. Шувууны аж ахуй эрхлэгчид Монгол Улс 1.5-1.7 сая шувуутай болж байж өндөгний хэрэглээний 90 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарсан. Бид 950 мянга орчим шувуутай. Энэ тоог дахиад 50 орчим хувиар ихэсгэх шаардлагатай гэсэн үг. Ихэсгэхийн тулд хугацаа хэрэгтэй. Шувууг шууд бараа материал шиг худалдаад авчихаж болдоггүй. Биологийн амьтан учраас дэгдээхэй байхаас нь өсгөж бойжуулах хугацаа хэрэгтэй. Тэр хугацаанд үндэслээд 3-5 жил гэж хэлж байгаа юм. Түүнээс биш маргааш ч 1.5 сая шувуу авчраад дотоодын хэрэгцээгээ хангана гэж хэлж болно. Шувуу өсгөхөд дэгдээхэй бойжуулдаг байр болон өндөглөгч тахианы байр нь хангалттай байх гэх мэт янз бүрийн нөхцөл шалтгаантай.
-Та бүхэн өндөгний үйлдвэрлэлд инновац нэвтрүүлж байна уу?
-Дотоодын шувууны аж ахуй эрхлэгч нар дэлхийн стандартад нийцсэн технологи, тоног төхөөрөмж хэрэглэж байна. "Түмэн шувуут", "Баян" зэрэг томоохон ААН дэлхийн стандартын тоног төхөөрөмж хэрэглэж байна. Америк, Европт очвол яг л ийм тоног төхөөрөмжтэй байгаа.
Шувуугаа тэжээх байр, хооллох, амьдрах орчныг нь бэлдэж байгаа нь дэлхийн стандартад нийцсэн. Бусад компаниуд ч тогтвортой, тодорхой бодлоготой болчихвол зоригтойгоор хөрөнгө оруулах сонирхолтой. Тэр компаниуд яагаад хөрөнгө оруулж чадахгүй байна гэхээр түрүүнд хэлсэнчлэн 30-аад компаниас 20-иод нь дампуурсан. Тиймээс хажууд нь компаниуд дампуураад байгаа учраас айлгүйгээр хөрөнгө оруулж чадахгүй байна. Засгийн газар импортоо үе шаттай багасгана гэвэл дотоодын үйлдвэрлэгч нар зоригтойгоор үйлдвэрлэлээ нэмнэ. Тийм учраас хөрөнгө оруулалтаа айдасгүйгээр хийнэ. Жижиг үйлдвэрлэгч нар хөрөнгө оруулбал дампуурах эрсдэлтэй, барьцаанд тавьсан юмаа алдах эрсдэлтэй учраас сайн технологи нэвтрүүлж чадахгүй байна. Нэвтрүүлсэн, нэвтрүүлэх гэж байгаа компаниуд ч байна.
-Шувууны аж ахуйд улсаас ямар бодлогын дэмжлэг байдаг вэ?
-Зарим салбарт төрийн дэмжлэг их байдаг. Жишээ нь, улаан буудай тариалагч нар, сүүний үйлдвэрт дэмжлэг байдаг бол тэдэнтэй харьцуулахад бидэнд бараг байхгүй. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд ХАА-н компаниудад богино хугацааны зээлийн дэмжлэг гаргасан. Тийм дэмжлэг авсан. Газар тариалангийн компаниуд борлуулалтын тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Сүүний үйлдвэрүүдэд борлуулсан сүү тутамд урамшуулал өгдөг. Нэг талаасаа том дэмжлэг хэрнээ нөгөө талаасаа шударга бус байгаа юм.
Шувууны аж ахуйд тийм дэмжлэг байхгүй. Гэхдээ бид заавал улсаас дэмжлэг авахгүй бол болохгүй гэж байгаа биш. Тодорхой бодлоготой байх хэрэгтэй. Бид импортлогч улс болох уу, үйлдвэрлэгч улс болох уу бодлого нь үйлдвэрлэгч улс болъё гэсэн зорилт тавьсан ч яаж импортыг үе шаттай хязгаарлах тал дээр Засгийн газрын оролцоо байх шаардлагатай. Шууд үйлдвэрлэгч болъё гэхээр компаниуд чадахгүй дампуураад байна. Тиймээс импортыг хязгаарлах бодлогоо тодорхой болгочих. Гол нь таван жилийн хугацаанд импортолж байгаа өндгийг тэд болгож бууруулъя гэсэн зорилт тавиад, үйлдвэрлэлээ нэмэх хэрэгтэй.
-Монголчуудын өндөгний хэрэглээ дэлхийн дундажтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Жил бүр өндөгний хэрэглээ өсөж байна. 10 жилийн өмнө нэг хүн жилд 40 өндөг хэрэглэдэг байсан бол одоо нэг хүн жилд 100 гаруй өндөг хэрэглэж байна. Импортонд 190 сая, дотоодын үйлдвэрлэлд 190 сая, нийтдээ 380 сая өндөг хэрэглэж байна. 380 саяыг хүн амынхаа тоонд хуваахаар нэг хүнд 100 орчим өндөг ногдож байгаа юм. Энэ тоог 10 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдчихлээ гэсэн үг. Дэлхийн бусад оронд нэг хүн жилд дунджаар 250 өндөг хэрэглэж байна. Бидний хэрэглээ дэлхийн дунджаас бага байна. Нэлээн хэдэн жилийн өмнө компаниудын технологийн хөгжил бага байсан.
Дотооддоо үйлдвэрлэх 19 гол нэрийн бүтээгдэхүүний жагсаалт гарсан. Мандарин, жүрж, гадилыг дотооддоо тарих нь зардал өндөртэй. Харин шувууны аж ахуй эрхлэх, өндгийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Мэдээж 100 хувь биш, орос өндөг хэрэглэх сонирхолтой хүн бас байж болно шүү дээ. Тэгвэл тэр сонголтыг нь бас өгөх хэрэгтэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.