Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр хүргэж байна.
- Монгол улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй хийсэн бүрэн хэмжээний ярилцлагыг энд дарж уншина уу.
- Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ Улаанбаатарт энэ сарын 21-ний өдрөөс 80-150 төгрөгөөр буурлаа гэж Уул уурхайн яамнаас өнөөдөр мэдээллээ.
- УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн чуулганаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АСЕМ-ийн (Ази-Европын дээд түвшний уулзалт) уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.
- ОХУ-ын Единая Россия намын урилгаар МАН-ын удирдлага, төлөөлөгчид энэ сарын 25-27-ний өдрүүдэд ОХУ-д айлчилжээ.
- Улаанбаатарт жилдээ 130 хүүхэд, 1400 насанд хүрэгсэд агаарын бохирдлоос болж нас барж байна гэсэн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа.
- Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцээс өнөөдөр мэдээлэл хийж, дарга Ж.Амарсанаа байр сууриа илэрхийлэв.Монгол дархчуудын ур ухаан, авьяас билиг шингэсэн үнэт эдлэл, эртний хосгүй ховор эдлэл, урлагийн бүтээлийн Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа "Арт хаус" /Хуучнаар Туул рестораны баруун хойно/ төвийн гуравдугаар давхарт болж байна.
- Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хөдөлмөрийн салбарт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй мэдээлэл хийлээ.
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэх Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахын тулд тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд Засгийн газраас нөхөн төлбөр олгох эсвэл өөр газар тусгай зөвшөөрөл олгох ёстой гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллээ.
- Шангри-Ла зочид буудлын зүүн талд байрлах Шангри-Ла төвийн баригдаж буй барилгад гал гарчээ.
- Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
- гэрэл зурагчин Олдохын Мөнхнасангийн 2015 оны Хөвсгөлийн мөсний баяраар авсан гэрэл зургуудыг хүргэлээ.
- Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 8-14-ний хугацаанд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд нэмэгдлээр 243 тээврийн хэрэгсэл гаргахаар төлөвлөсөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
- Ерөнхий боловсролын сурагчдын дунд болсон “Цэвэр агаар – Эрүүл ирээдүй” зохион бичлэгийн уралдааны бүтээлээс хүргэж байна.
Дэлхийд
- Монгол Улс эрх чөлөөний индексээр Азидаа гуравдугаарт бичигдлээ
- Шведийн эрх баригчид 80 мянга гаруй дүрвэгчийг нутаг буцаах шийдвэр гаргасан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Андерс Игеман мэдэгдлээ.