Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Тодруулбал СЕХ-ноос гаргасан тогтоолд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 26 дугаар тойрогт "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшүүлсэн Н.Энхбаяр нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав гэжээ.
Сонгуулийн ерөнхий хороо ЦЕГ-ын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тодорхойлолт лавлагааг үндэслэн шийдвэрээ гаргасан байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан байдаг.