Монгол Улсын иргэн Б.Мөнхдөлийн хэрэг түүний талд шийдвэрлэгджээ. Тодруулбал тэрбээр 3.2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барихыг эсэргүүцэж тайван жагсаалыг 40 гаруй хоногийн хугацаанд зохион байгуулсан юм.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хууль бус жагсаал хийсэн гэж баривчлан эрүүлжүүлэх байранд саатуулжээ. Улмаар түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн Иргэн Б.Мөнхдөлийг "Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих" үйлдэл гаргасан гэж үзэж байсан юм.
Харин иргэн Б.Мөнхдөл ганцаараа жагсаал хийсэн бөгөөд олон нийтийг уриалаагүй гэж мэдэгдэж буй юм. Түүнийг эрүүл үед эрүүлжүүлж, зөрчлийн хуулиар торгосон шийдвэрийг эсэргүүцэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад шүүхэд ялжээ.
Шүүхээс иргэн Б.Мөнхдөлд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих" үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй учир эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.