“Евро-2012” тэмцээн эхлээд удаагүй байхад хөлбөмбөгийн фанатууд асуудал дагуулж эхэллээ. Саяхан Орос болон Хорватын хөгжөөн дэмжигчид зөрчил гаргаж, хууль сахиулагчид тэдэнд ямар хариуцлага тооцохоо шийдэж амжаагүй байтал өчигдөр Варшав хотноо дахин үймээн болов.
Өчигдөр болсон Орос Польшийн хоорон дахь тэмцээний өмнөхөн тус хоёр улсын фанатууд мөргөлдөөн үүсгээд амжлаа.
Варшав хотын төвд Оросын Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж, оросууд жагсаал зохион байгуулжээ. Гэвч энэ нь польшуудын дургүйцлийг хүргэснээр талуудын хооронд “гудамжны дайн” дэгдсэн байна.
Польшийн 6000 цагдаа мөргөлдөөнийг зогсоох гэж оролджээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр үймээний үеэр хоёр улсын 123 хүнийг баривчилсан байна. Мөн 11 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний дунд Герман, Орос, Польшийн иргэд байгаа аж.
“Франс пресс” агетлагийн мэдээлснээр Польшийн цагдаа нар үймээнийг дарахаар нулимс асгаруулагч хий болон усан буу ашигласан байна. Мөн нохойтой зэвсэглэсэн цагдаа нар Польш, Оросын тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэнг хамгаалалтандаа авчээ.
Жагсаал болохоос өмнө
Тусгаар тогтнолын баярыг тэмдэглэх уг жагсаал болохоос өмнө Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оросын фанатууд польшуудын төдийлөн таатай ханддаггүй зөвлөлтийн үеийн туг, далбай барин жагсаалд оролцож магадгүй байна” гэж яригдаж байжээ.
Мөн Польшийн “RMF24” мэдээллийн агентлаг “Оросын хөгжөөн дэмжигчид шигшээ багийнхныхаа өмсдөг шиг улаан өнгийн хагас ханцуйтай цамцаар жигдэрнэ” хэмээн мэдээлж байв. Харин улаан өнгө нь польшуудын хувьд Зөвлөлт Холбоот улсын билэг тэмдэг байдаг тул коммунизмын үеийн үзэл суртлыг санагдуулж, дургүйцлийг нь хүргэх нь ойлгомжтой хэмээн ажиглагчид үзэж байна.
Зарим хэвлэлээр “улаан өнгө сонгосон нь Оросын талаас польшуудыг өдөөн хатгах нэг хэлбэр” хэмээн шүүмжлэлтэй ханджээ.
Харин үүний эсрэгээр Польшийн ерөнхий сайд Дональд Туск энэ өдөр Зөвлөлт холбоот улс оршин тогтнохоо больсон учраас Польшийн фанатуудыг уг жагсаалд нэгдэхийг уриалж байв. Гэвч зарим улс төрчид болон хэвлэлийнхэн эвсэн найрамдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Тухайлбал, тус улсын сөрөг хүчний намын гишүүн Адам Хофман “Энэ явдал германчууд яг л Тель-Авив (Израиль) хотын гудамжаар нацистын хас тэмдэг барьж алхахтай адилхан байна” хэмээжээ.
Уг жагсаал нийгмийн сүлжээнд ч шүүмжлэлд өртөж байна. “Фэйсбүүк” хуудсанд “Оросын хөгжөөн дэмжигчдийг шийтгэхгүйгээр бүү өнгөрөөгөөч” гэсэн нэртэй тусгай бүлэг үүсчээ. Тэд “Оросын фанатууд коммунизмын билэг тэмдгийг харуулж, зодон цохион өдөөн, польшуудыг хүндлэхгүй байна. Польшийн засгийн газар болон цагдаагийнхан ямар нэг зүйл хийхгүй юм уу?” гэсэн байжээ.
А.Цацрал