Өнгөрсөн долоо хоногоос эхлэн, Ерөнхийлөгчийн гадаад айлчлал буюу түүний юу хэлснийг хэвлэлүүд онцолж буйг анзаарсан байх.
Энэ нь, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт (COP29)-тай холбоотой бөгөөд, НҮБ-ын индрээс манай улс ямар байр суурь илэрхийлсэн тухай юм. Дээрх уулзалт нь жил бүр зохион байгуулагддагаас, манайх 2021 оноос эхлэн тасралтгүй оролцож байна.
ЯАГААД: ОЛОН УЛСЫН ХУРЛУУДАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХ БОЛСОН ШАЛТГААН ЮУ ВЭ?
Аль улс, ямар үндэстэн байхаас үл хамаараад дэлхий нийтээрээ бодол, сэтгэлээ нэгтгэж буй сэдэв бол дэлхийн дулаарлыг бууруулах юм. Энэ асуудал хэр чухлыг Дэлхийн уур амьсгал дулаарсаар. Тэгээд юу гэж? нийтлэлээс унших боломжтой.
Хамгийн энгийнээр л гэхэд "бүгдийн" анхаарч буй сэдвийг Монгол ч бас анхаарах ёстой. Гэхдээ бүр "гүнзгий ойлгох" нь нийт Монголчуудад хамгийн ашигтай хурал гэдгийг онцолж байна.
Жишээ нь, Засгийн газар хуралдаж, ирэх жилийн төсөв хэлэлцэж байвал, "манай аймагт юу хийх гэж байна, цэцэрлэг сургууль барихад мөнгө төсөвлөж үү, ЖДҮ, сургалтын тэтгэлгийн сангуудад хэр ихийг зарцуулахаар байна вэ гэдгийг иргэн бүр анхаарах, хянах ёстой байдаг даа. Яг үүн шиг л гэсэн үг. Мөнгө, мөнгө бас дахин мөнгөний тухай маш олон хэлэлцээр энэ хурлаар ярьж, тохирдог.
Сүүлийн 30 жилд, манай орны 1.6 сая га талбай бүхий ой хөнөөлт шавж, түймрийн улмаас доройтсон.
Хэн идэвхтэй байж, юу хийж чадахаа амлана, төдий хэрээр санхүүжилт татан авна.
Яагаад гэвэл, энэ хуралд оролцож буй улс орнууд, ялангуяа хөгжиж буй улсууд уур амьсгалын өөрчлөлт хүрээлэн буй орчинд нь ямар сөрөг нөлөө үзүүлж буйг, түүний эсрэг юу хийснээ, цаашид юу хийхээ дэлхийн удирдагчдын өмнө амладаг. Тэгээд дараа жилийн хуралд ирэхдээ амлалтаа хэдэн хувь биелүүлсэн бэ гэдгээ судалгаанд үндэслэн тайлагнах байдлаар давтана.
Дэлхийн дулааралд хүний үйл ажиллагаа, тэр дундаа үйлдвэржилт, бүтээн байгуулалт маш хүчтэй нөлөөлдгийг эрдэмтдийн нэг хэсэг нь хэлдэг. Тиймээс, үйлдвэрлэлийн шалтгаант хүлэмжийн хий их ялгаруулж буй хөгжсөн улсуудыг, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч орнуудыг санхүүжүүлэх ёстой гэж ч үздэг. Жишээлбэл,
Сүүлийн 30 жилд, манай орны 1.6 сая га талбай бүхий ой хөнөөлт шавж, түймрийн улмаас доройтсоныг салбарын мэргэжилтнүүд сануулдаг. Үүнийгээ ч бид дэлхий нийтийн өмнө танилцуулж буй. Тиймээс бид мод тарьж, ойг нөхөн сэргээж, унаган төрхөд нь дөхүүлэх замаар манай оронд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх юм.
Харин бүс нутгаар нь харах юм бол, эх газрын уур амьсгалтай орнууд температурын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмхий байдаг аж. "Ялангуяа манай улс дэлхийн дунджаас бараг гурав дахин хурднаар температур өөрчлөлтөд өртөж буй"-г Ойн газрын дарга Б.Оюунсанаа Азербайжан улсын Баку хотноо болж буй COP29 хурлын үеэр хэлсэн.
Нөгөө талаас манай орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөнийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь ургамлын гарц буурч, амьтад идэшгүй болох зэргээс эхлэн асуудал болж буй нь малчдад хэдий мэдрэгдэж эхэлсэн.
Гэхдээ Монголд нүүрлэж байгаа тул Монголын л асуудал биш юм. Цөлжилтөөс шалтгаалсан шороон шуурга дэгдэж явсаар Бээжин, цааш нэвтэрсээр Сөүлд хүрч буйг тэндхийн хэвлэл онцлон шуугьдаг. Хариуд нь "Та нар мод тарь" гэдэг.
Энэ утгаараа нэг бүс нутагт болж буй уур амьсгалын өөрчлөлт улс хоорондын хил харгалзахгүйгээр дэлхийн нөгөө хэсгүүдэд нөлөөлж байдгийг илэрхийлж буй.
Тиймээс бид энэ хуралд оролцож, бусдыг сонсож, бас байр сууриа илэрхийлдэг байх нь хамгаас чухал юм.
БИД ХЭР ИХ МОД ТАРИХ ВЭ?
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс "Бид 2030 он гэхэд, манай улс тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулна" гэж мэдээлж байв.
Үүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ. Одоогоор 80 сая модыг бодитоор болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулсан талаар өнгөрсөн аравдугаар сарын 9-ний өдөр Ойн газраас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, бэлтгэл хангах эхний гурван жилийн хугацаанд 120 сая мод ургуулах төлөвлөгөө 66 хувийн биелэлттэй байна.
Мод тарих бол зөвхөн суулгац зоогоод орхих биш. Сагсайн ургах чадвартай болох хүртэл нь яг л хүүхэд шиг арчилж, тордох ёстой. Тиймээс, үрийг суулгац болгох, суулгацаа хаана суулгах, хэр хэмжээгээр усалж, бордох вэ зэргээс эхлээд бодох, төсөвлөх зардал их. Үүний ард дахиад л мөнгө хэрэгтэй. Хэн түүнийг арчилж, ургуулах юм. Хэдэн хүн байнга ажиллуулаад, хэдэн төгрөгөөр цалинжуулах вэ гэдгийг нарийн тооцоолно.
Энэ тухайгаа, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт (COP29)-аар /2024.11.12/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ "Хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна.
Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж “Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилго”-ыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолъё.
Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай.
Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.
Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд буй.
НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан.
Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүллээ.
Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.
Ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.
Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолъё" хэмээн ярьсан юм.
Ингэж л бид дэлхий нийтийн өмнө юу бодож, санаж явдгаа чөлөөтэй илэрхийлж, бүр тэднээс санхүүжилт авах нөхцөлөө бүрдүүлж байна.
Өгсөн амлалтаа хэр явцтай биелүүлж буйгаа тайлагнан тэднийг бидэнд итгэх итгэлийг нэмэх нь маш чухал.
Эдгээрээс нэн анхаарал татахуйц шинэ мэдээ бол 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулах юм.
Дэлхийн удирдагчдыг нэгэн дээвэрт цуглуулаад, хурлыг даргална гэдэг зүгээр тохиолдлын зүйл биш. Хэрэв бид хуралд оролцож, өөрсдийнхөө юу хүсэж эрмэлзэж буйгаа илэрхийлдэггүй бол хэн ч биднийг тоож, анзаарахгүй. Эсрэгээрээ уул уурхайгаас хараат, байгалийг доройтуулж буйдаа санаа тавьдаггүй гээд шүүмжлүүлэн суух байсан биз.
Одоо бид огт өөр байр суурьтай. Бид эх дэлхийг ногоон байлгахаар санаагаа чилээхээс гадна, мод ургуулж байна гэдгээ бүхний өмнө мэдэгдсэн. Бүгдийн анхааралд буй. "Харанхуй байна гэж шүүмжлэхийн оронд нэг ч гэсэн гэрэл асаа" гэж үг байдаг даа.
Тэгвэл олон улс, Монголыг эдгээр уур амьсгал, цөлжилтийн асуудлаар юу хийгээсэй гэж хүсдэгийг тодруулах нь зүй.
Олон улсын байгаль орчны холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн глобал бодлогын ахлах, доктор Сандийп Сэнгупта “Зөвхөн Монголд л цөлжилтийн асуудал тулгамдаагүй бөгөөд ижил асуудалтай маш олон улс орон асуудлаа шийдвэрлэхээр олон чиглэлд ажиллаж байна.
Жишээлбэл, манай байгууллагаас гаргадаг судалгаанаас харвал, Монголд тулгамдаж буйтай ижил асуудалтай улс орнууд байгальд суурилсан шийдэл гэсэн замаар шийдэлд хүрэх боломжтой гэж харж байна.
Манай байгууллага байгальд суурилсан шийдлүүдийг судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллаж байна. Байгальд суурилсан шийдэл гэдэг нь,
- Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх,
- Биологийн олон янз байдлыг хамгаалах
- Газрын доройтлыг нөхөн сэргээх буюу цөлжилтийг сааруулах цогц арга хэмжээ юм.
Монгол Улс шиг хөгжиж байгаа боловч асар хурдацтай цөлжиж буй улс орнуудын хувьд конвенцийн уялдааг хангуулах асуудлаар манлайлж ажиллах хэрэгтэй.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод (“UNCCD”) нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг (“COP 17”) 2026 онд Монгол Улсад зохион байгуулна.
Энэ үеэр, Монгол Улсын зүгээс дээрх гурван асуудлыг цогцоор нь шийдэх гарц гаргалгааг олон улсад таниулан сурталчлах шинэ санал санаачилгыг дэвшүүлэх бүрэн боломжтой гэж харж байна” гэлээ.
Өөрөөр хэлбэл, Монголд зохион байгуулагдах хурал бидэнд өндөр ач холбогдолтой болохын зэрэгцээ, улам ч анхаарлын төвд байх үндэс бүрдэх юм. Мөн биднийг илүү их манлайлаач гэж хүсэж байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн дээд түвшний төлөөлөгч Гонзало Мунос "Хоёр жилийн дараа цөлжилтийн асуудлаарх бага хурлыг Монголд зохион байгуулна. Талуудын бага хурлыг зохион байгуулна гэдэг нь гурван хүчин зүйлтэй холбоотой.
Нэгдүгээрт, тухайн асуудлын хүрээнд хэлэлцээр явуулах, улс орнууд харилцан зөвшилцөх бодлогын асуудлыг зохион байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт, энэхүү хурлын ложистик зохион байгуулалттай холбоотой асуудлыг хангах хэрэгтэй. Гуравдугаарт, энэ жилийн COP29 хурлаас гарч буй санал санаачилга, түншлэлийн үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх асуудал юм.
Монгол Улс гурван асуудалд онцгой анхаарч ажиллана гэж ойлгож болно. Энэ жилийн Саудын Араб, Риадад болох талуудын 16 дугаар хурлын хүрээнд олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Монгол Улс 17 дугаар талуудын бага хурлыг зохион байгуулах үеэрээ эдгээр асуудлын үргэлжлэл хэрэгжилтийг олон улсын түвшинд хэлэлцүүлэн өрнүүлэх үүрэг хүлээнэ.
Риадад болох талуудын бага хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачигт нэрвэгдсэн асуудлыг хэлэлцэхээсээ илүүтэй гурван талт хямрал учраас асуудлыг хэлэлцэхээс гадна биологийн олон янз байдалтай харилцан холбоотой асуудал учраас талуудын бага хурлаар хөндөж олон улсын түвшинд хэлэлцүүлэх үүрэгтэй” гэв.
ЯАГААД ЗААВАЛ ОЛОН УЛСААС САНХҮҮЖИЛТ ТАТАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?
Дээрх дурдсанчлан бид зөвхөн мод, ургуулж арчлахад ч гэсэн асар их хэмжээний мөнгө зарцуулна. Нөгөө талаас, мод ургуулж, ойг нөхөн сэргээнэ гэдэг бол зөвхөн ажлын нэг хэсэг.
Галладаг цахилгаан станцуудаас ялгаруулж буй бохирдол, шатааж буй хог гэх зэргээс асар их хэмжээний хүлэмжийн хий ялгардаг. Хүлэмжийн хий бол дэлхийн дулаарлыг бол шалтгаан.
Тиймээс бид ойгоо нөхөн сэргээхийн зэрэгцээ хүний оролцоогоор бүтсэн бүхнээс, Монголчуудын хэрэглэдэг бүхнээс хүлэмжийн хий ялгаруулахгүй байхад анхаарах ёстой. Бүх хэрэгсэл байгальд ээлтэй болж өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн үг.
Энэ бүхнийг нэг дор өөрчлөх ямар ч боломжгүй. Удаан хугацаандаа ч гэсэн зөвхөн татвар төлөгчдийн мөнгөөр эдгээр асуудлыг шийдвэрлэж хүчрэхгүй. Тиймээс бид сайхан байвал танай улсад ч гэсэн сайнаар нөлөөлнө гэдэг санаагаа дэлхий дахинд зарласаар байх, түүндээ санхүүжилт босгосоор байх хэрэгтэй байна.
Мөн ААН-үүд ногоон байгалийн төлөөх тогтвортой хөгжлийн чиглэлээр компанит ажил явуулах нь тренд болоод буй. Яг ижил үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компани гэхэд мод тарьдаг, хүлэмжийн хий бага ялгаруулах үйлдвэрлэл эрхэлдэг бол бусдаас ялгарах маш том давуу тал болно. Танай компанийг харах өнцөг тэс өөр болно.
Түүнчлэн дээрх хуралд ААН, иргэний нийгмийн байгууллага оролцдог гэдгийг дурдсан даа. Тэндээс зөвхөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд л санхүүжилт авдаг биш гэсэн үг. Энэ төрлийн хуралд оролцоод, байгалийг ногоон байлгахад танай компани юу хийж чадахаа хэлж, амлаад санхүүжилт авах бүрэн боломжтой.