Цэнхэр гараг маань сүүлийн 100 жилд 1.2 градусаар дулаарав. Дэлхийн дулаарлыг эхэндээ эрдэмтэд л хэлж анхааруулж, эрх баригчид үйл ойшоосоор олон жил өнгөрсөн.
Гэтэл дэлхий дулаарах үйл явц хэдийнэ эхэлж, зогсоох ямар ч боломжгүй, харин дулаарах үйл явцыг хойшлуулах, аль болох удаашруулах боломж л үлдсэн гэж Германы уур амьсгалын сэтгүүлч Сара Шурманн анхааруулав.
Тэрээр “Дэлхийн дулаарал яг одоо явагдаж байна. Үүний үр дагаварт байгалийн гамшгийн давтамж нэмэгдэн, гамшгийн цар хүрээ, учруулдаг хохирол ч өссөөр байна. Иймд бид одооноос арга хэмжээ авах ёстой. Улс орнууд Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
ПАРИСЫН ГЭРЭЭНД ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?
2015 онд дэлхийн бараг бүх улсын оролцоотойгоор Францын нийслэлд байгуулсан уг гэрээгээр Засгийн газрууд хүлэмжийн хийг багасгах үүрэг авсан юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой олон улсын гэрээг 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд Парис хотноо үзэглэсэн.
Гэрээнд 2015 оны НҮБ-ын Уур амьсгалын чуулгад оролцсон 195 орны төлөөлөл гарын үсэг зурж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 50 хувиар бууруулах зорилго тавьжээ.
Гэрээ 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд улс орнууд дэлхийн дулаарлыг бууруулахад шаардлагатай санхүүжилтийг гаргах үүрэг хүлээсэн байна.
Парисын гэрээнд улс орнууд дэлхийн дулаарлыг 1.5 градуст тогтоон барих зөвшилцөлд хүрсэн. Гэвч энэ амлалтаа биелүүлээгүй. Яагаад 1.5 градус гэж заасан гэхээр энэ хэмжээнээс хэтэрвэл бид дэлхийн дулааралд дасан зохицож чадахгүй. Яг одоогийнхоороо, энэ хэвээрээ байвал 2100 онд цэнхэр гараг маань 4.5 градусаар дулаарах тооцоог эрдэмтэд хийжээ.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ЯАГААД СААРАВ?
Дэлхий хоёр хуваагдсан гэж болно. АНУ, БНХАУ, Энэтхэг, Европын холбоо гэх мэт хүн ам ихтэй, өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийг маш их хэмжээгээр ялгаруулдаг. Өндөр хөгжилтэй орнуудын цахилгааны хэрэглээ хөгжингүй орнуудынхаас хэд дахин их. Энэ хэрээр баян улсууд илүү их түлш шатаан, хүлэмжийн хий ялгаруулдаг. Иймд хэн илүү их хүлэмжийн хий ялгаруулсан, тэр улс дулаарлын эсрэг илүү их тэмцэх ёстой гэж буурай орнууд үзэж байна.
Африкийн орнууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нэг тэрбум ам.долларын хохирол амссан гэж СОP28 буюу НҮБ-ын талуудын 28-р бага хурлын үеэр онцлов. Хохирол жилээс жилд өсөж байгаа тул тэд нөхөн төлбөрийн асуудлыг ярьж байна. Гарз, хохирлын санг өнгөрсөн онд байгуулсан ч хандивлагчид буюу өндөр хөгжилтэй орнууд дорвитой хувь нэмэр оруулсангүй. Ядуу орнууд баячуулаа буруутган, та нарын тарьсан балгийг бид амсаж, ган, үер, цөлжилтөд өртөж байна. Ургацаа алдан, өлсгөлөнд нэрвэгдсэн хэмээн нөхөн төлбөр шаардаж эхэллээ. Харин тэргүүлэх гүрнүүд Их7, Их20-ын бүлгээрээ хуралдан, энэ асуудлыг хэлэлцдэг ч уриалга гаргахаас хэтэрсэнгүй.
ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ БАТЛАХ БАРИМТУУД

Хэрэв хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтийг зогсооход илүү их анхаарахгүй бол цагаан баавгай 21-р зууны сүүлээр устаж үгүй болж магадгүй. Хойд мөсөн далайн мөс хайлсаар байгаа учир тус бүс нутгийн цагаан баавгай аль хэдийн мөхөж эхлээд буй гэж эрдэмтэд анхааруулж байна.
Антарктидаас 2017 онд тасарсан А68 хэмээх асар том мөсөн уул гурван жил хагасын хугацаанд эрчимтэй хайлсан байна. Оргил үедээ далайд 1,5 тэрбум тонн цэвэр ус нэмэгдэж байсан гэж Их Британийн эрдэмтэд тооцоолжээ.
Хүн төрөлхтөн цаг агаарын тоон мэдээг цуглуулж эхэлснээс хойших хамгийн халуун жил өнгөрсөн онд тохиов. Хүний оролцоотой уур амьсгалын өөрчлөлт мөн Эль Нино үзэгдлээс болж 2023 он дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болжээ.
Европын Холбооны уур амьсгалын мэргэжилтнүүдийн хэлснээр өнгөрсөн жилийн агаарын температур олон жилийн дунджаас цельсийн 1.5 хэмээр халуун байсан аж.
Бид мөсөн уулыг дахин бий болгож чадахгүй тул уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яг одооноос ажиллаж эхлэхийг байгаль хамгаалагчид, эрдэмтэд сануулсаар. Мөсөн уулын сацуу цасан бүрхүүл ч манай дэлхийг хамгаалах онцгой үүрэгтэй. Цасан бүрхүүл цагаан өнгөтэй тул нарны туяаг буцаан ойлгодог аж. Харин энэ бүрхүүлийн хэмжээ багасаж, нарны туяаг буцаан ойлгохгүй, харин ч илүү их туяаг хөрсөнд шингээж байна. Энэ нь дулаарлыг хурдасгах сөрөг нөлөөтэй бөгөөд үүнийг Албэдогийн үр нөлөө гэдэг.
ДЭЛХИЙ ДУЛААРСААР БАЙВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?
Агаарын температур нэг градусаар нэмэгдэхэд чийгшил 7 хувиар нэмэгддэг. Ингэснээр илүү их бороо орох, цаашлаад үер болох эрсдэлтэй. Далайн эрэг дагуух хот суурин газрууд живэх эрсдэлтэй. Хуурайшилт ихэссэнээр аадар борооны давтамж нэмэгдэнэ. Энэ нь байгалийн гамшгийг нэмэгдүүлнэ.
Манай улсад л гэхэд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт цэвдгээ бүрэн алдаж дууссан. Энэ хэвээр явбал бид 2050 он гэхэд нийт цэвдгийнхээ 30-60 хувийг алдах эрсдэл бий. Энэ маш өндөр тоо. Цэвдэг буурснаар гүний ус, ойн болон усан санд сөргөөр нөлөөлнө. Цэвдгийг мөнгөөр үнэлэх боломжгүй.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ялсан улс алга. НҮБ уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтөн ялагдаж байна гэдгийг зарлалаа. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийх вэ гэж ярьдаг байсан бол одоо үүнд хэрхэн дасан зохицох тухай ярьж байна.
Шийдэл нь нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах буюу нүүрс түлэхгүй байх юм. Монгол Улс Парисын хэлэлцээр, Биологийн олон янз байдлын гэрээ, Уур амьсгалын конвенц зэрэгт нэгдэн орсон. Тэгэхээр энэ асуудал бидэнд ч хамаатай. Монгол хөгжингүй орон, бидэнд юу л байна, нүүрс бий, нүүрсээ түлэхээс өөр аргагүй гээд гэдийгээд байж болохгүй. Бид ч дэлхийн иргэд тул уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад яаж хувь нэмэр оруулахаа бодох ёстой” гэсэн юм.
ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ ТООНУУД
- Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг ам.доллар бүр 10 ам.долларын хохирлоос хамгаална.
- Манай улсын хувьд 2050 он гэхэд агаарын хэм 2.6 градусаар дулаарна.
- Манай улсын хүйтний улирал 8-36 хоногоор багасна, хуурайшилт ихэснэ.
- Хөдөө аж ахуйн салбар нийт хүлэмжийн хийн 52 хувийг дангаараа ялгаруулж, араас нь эрчим хүч, барилгын салбар орно.
- Манай улс хүлэмжийн хийгээ 2010 оны суурь үзүүлэлтээс 22.7 хувиар буюу 86 сая тонноор бууруулах зорилт дэвшүүлсэн.
Төгсгөлд нь дүгнэхэд “Дэлхий дулаарчээ, тэгээд юу гэж” хэмээн хээвнэг, тоомжиргүй хандаж болохгүй үе ирлээ. Ингэж уужуу хандсан бид эхнээсээ горыг нь амсаж, нүүрсэн цахилгаан станцын төсөлдөө хөрөнгө оруулалт татаж чадаагүй. Барууны орнуудаас гадна урд хөрш ч нүүрсэн цахилган станцад зээл өгөхгүй гэдгээ зарлав.
Бусад улс эрчим хүчний шилжилтийн тухай ярьж байхад бид энд нүүрсэн станц барихаар дахин дахин тендер зарлаж сууна.