Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Азербайжан улсын Баку хотноо COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэллээ.
Уулзалтыг тойрсон сэдвээр Ойн газрын дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа.
Тэрбээр "Миний авсан мэдээллээр энэ хуралд 40 мянга гаруй хүн оролцож байна. Улс орнуудын тэргүүн, салбарын сайд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, энгийн иргэд зэрэг нийт 40 мянга гаруй иргэн хуралд оролцож байна.
Энэ олон хүн нэг дор цуглаад юу хийж байна вэ гэдгийг ойг тойрсон асуудлаар тайлбарлая.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын тогтолцооны асуудал 1994 оноос хойш эхэлсэн. Өөрөөр хэлбэл, улс орнууд үйлдвэрлэлийн болон бусад төрлийн хүчин зүйлээс шалтгаалах уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахаар амлалт өгч, хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг.
Сүүлийн 30 жилд, манай орны 1.6 сая га орчим талбай хөнөөлт шавж болон түймрийн улмаас доройтсон.
Эх газрын уур амьсгалтай улс орнууд температурын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмхий. Тэр дундаа манай улсын хувьд уур амьсгалын температурын өсөлт дэлхийн дунджаас бараг гурав дахин илүү хурдтайгаар өөрчлөгдөж буй онцлогтой байна.
Сүүлийн 30 гаруй жилд, дэлхийн хэмжээнд 10 сая га орчим талбай ой доройтсон гэсэн тооцоо бий. Энэ нь БНСУ-ын нутаг дэвсгэртэй дүйцэх талбай доройтож байна гэсэн үг. Энэ ойн салбарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулж байгаа юм.
Үүний эсрэг маш олон оролдлогуудыг хийж байна. Нэг жишээ нь ногооруулах буюу мод тарьж ургуулах юм.
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” тарьж ургуулах ажлыг зохион байгуулж байгаагийн ижил Пакистан улс 10 тэрбум мод, Европийн холбоо гэхэд 3 тэрбум мод, БНХАУ сүүлийн 60 жилийн хугацаанд 70 гаруй тэрбум модыг ургуулж байна. Мэдээж үүний үр дүнд экосистем сэргэнэ.
Түүнчлэн манай орон сүүлийн 30 жилийн хугацаанд хөнөөлт шавж болон түймрийн улмаас 1.6 сая га орчим талбай доройтсон.
Тиймээс, дэлхий нийтээрээ хийж буй нэн тэргүүний ажил доройтсон ойгоо нөхөн сэргээх юм.
Ингэхдээ, байгальд суурилсан шийдэл буюу байгалийн өгөгдөл бүхий онцлогийг харгалзаж, мод суулгаж, тэлэх байдлаар ойг нөхөн сэргээнэ. Өмнө хэдэн мянган жил мод ургаагүй газарт мод ургуулах нь хүндрэлтэй. Тиймээс одоогийн экосистемийг нөхөн сэргээж, буцаагаад унаган төрх рүү нь дөхүүлэх тухай асуудал нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.
-Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ой ямар сөрөг нөлөөнд автаад байгаа юм бэ?
-Ой бол дэлхийн хуурай газрын амьд организмын биологийн олон янз байдлын 30 хувийг агуулдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт амьд организмын гуравны нэг нь ойгоос хамааралтай буюу тэдний "гэр" юм.
Ой доройтсоноор биологийн олон янз байдал төдий хэмжээгээр доройтон үгүй болно гэсэн үг.
Тиймээс биологийн олон янз байдлын “гэр”-ийг хэрхэн хамгаалж, авч үлдэх вэ гэдэгт чиглэсэн ажлуудыг хийж, төлөвлөж байна гэж ойлгож болно. Монгол Улс COP29 бага хуралд оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө.
Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлт биологийн олон янз байдал, цөлжилтийн эсрэг чиглэлд олон улсын байгууллагуудтай хамтран олон ажлуудыг хийж, төлөвлөж буй. Үүнийг маргааш буюу энэ сарын 13-ны өдөр оролцогч талуудад танилцуулна” гэлээ.