“Миний санал болгох ном” контентийн шинэ дугаарт Утга зохиолын судлал шинжлэл редакцын ерөнхий редактор, яруу найрагч О.Содномпилийг онцолж байна.
“Өнгийг үзэв үү? Үзлээ
Мөнгийг үрэв үү? Үрлээ
Хүнийг танив уу? Танилаа
Одоо яамаар байна
Зугтаамаар байна” гэх бидний эчнээ мэдэх энэ мөртүүд О.Содномпилийнх. Тэрээр 39 насандаа ийн шүлэглэж байсан бол 10 настайд буюу 4-р ангийн сурагч байхдаа,
Зам намайг хөтөлнө
Би замыг хөтөлнө
Бид хоёр мэнд хүрнэ хэмээн анхны шүлгээ бичиж байжээ. Тэр яг энэ цагаас л утга, уран зохиолд хорхойсож зөгнөлт романд амташсаар өдгөө өөрчлөгдөөгүй хэвээр.
Түүний нэгэн мөрөөдөл нь өөрийн гэсэн номын сантай болох. Цуглуулгад нь 30,000 номын цор ганц хувь байснаас 3700-г нь "Чингис хаан" үндэсний музейг нээхэд дурсгасан аж.
О.Содномпил анх ном уншиж эхэлсэн үеэ дурсахдаа "Аав минь 20-оод насандаа буюу 1930-1940-өөд онд санхүүгийн техникумд суралцаж төгсөн. Үргэлжлүүлэн Иркутскийн эдийн засгийн дээд сургуульд суралцах болтол Ховдоос нийслэл хүрэх гэсээр олон хоноод хоцорсон гэдэг. Тухайн үеийн унаа тэрэгний хүч, хурд муугаас энэ хоёрын хооронд бүтэн сар явдаг байжээ. Тэр хооронд өнөөх улс мордчихгүй яах вэ.
Тэгээд л аав минь Дорноговь аймгийн банканд нягтлангаар ажиллаж эхэлсэн. Тэгэхдээ, бичиг үсэгтэй, дөрвөн аргын тоо мэддэг хүнийг бүтэн жид дагуулаад өөрийнхөө оронд тавьж ажиллуулаад Баянхонгор аймаг явсан гэдэг. Ингээд л аймгаас аймаг хооронд энэ маягаар явж ажилласан.
Аав биднийг орос үг огт хэлүүлдэггүй.
1952 онд аавыг Архангай аймагт очиход би төрсөн юм. Ээж минь 1962 онд их залуудаа өөд болсон. Ээжийг төрөхийн хүндрэлээр өөд болоход аав, гурван дүүгийнхээ хамт амьдрах болов. Аавын ахан дүүс Ховдын Эрдэнэбүрэнд байх тул бид гэрээ нүүлгэж, тэнд сургуульд суусан. Энэ хүртэл буюу 4-р анги хүртэл Улаанбаатар хотын 3-р сургуульд сурч байсан юм.
Эрдэнэбүрэнд ирсэн хойно, олон нялх, өнчин хүүхэдтэй учраас аав цагийн ажил хийж чадаагүй. Өөрөө худалдаа, санхүүгийн хүн болохоор "аагент" (нэг айлд хариуцуулан түүгээр дамжуулан хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд худалдаалдаг тогтолцоо) болов. Гурил мэт зүйлийг амбаар саванд хадгална. Чихэр боов зэрэг нь орон доогуур байдаг байлаа. Ингээд л гэртээ наймаа хийнэ. Тэгэхээр бид хэдэн хүүхэд чинь хар багаас, миний доорх дүү бол сургууль ороогүй байхаас л наймаа хийж эхэлсэн.
Хорин дөрвийн чихрээс 6-7 ширхгийг өгнө. Долоо дөчийн чихэр нэг төгрөгт тэдэн ширхэг ирнэ гэх зэргээр аав граммыг нь тооцоолоод бид хэдэд амарчлаад хэлдэг байлаа.
Орой болоход хэдэн дүүтэйгээ өдрийн наймааныхаа тооцоог бодно. Тэр үед бутархай мөнгө их байсан. Нэг, гурав, тав, арван төгрөг гэж л байлаа.
Нэг төгрөг хамгийн элбэг тул хамгийн томоороо би хариуцаж тоолно. Одоо эргээд бодоход, жаахан байхаас юу ч бодох, санах зүйлгүй мөнгө тоолсоор байгаад жирийн л зүйл шиг боддог болсон байгаа юм. Гэтэл хүмүүс мөнгөнд амиа тавиад байх юм. Зүгээр л хэрэглээ. Аав үүнийг ухааруулсан байна.
"Аагент"-д талх ирэхгүй. Зөвхөн дэлгүүрт ирдэг болохоор бид хэдийг талханд явуулна. Талх хямд, 1 төгрөг 40 мөнгө байсан. 2 төгрөг өгч явуулбал хариулт 60 мөнгийг аав “яс” тоолж авна.
Хүн бүрийн аав ухаантай, элбэрэлтэй, энэрэлтэй. Гэхдээ аавын минь хүмүүжүүлэх барил нь их сонин байсан.
Жишээ нь, аавыг "аагент" хийж байхад эрдэмтэн доктор Б.Ринчен Ховдын сумдаар Унгарын эрдэмтэдтэй хамт явсан гэдэг юм. Тэгэхдээ манайхаар дайрч чихэр авахгүй юу. Хөдөөгүүр явахдаа хүүхдэд чихэр өгөх дуртай хүн байж. Хөдөөний хүүхдүүд чинь хүн ирэхээр л хотын чихэр идэх гэж цуглачихдаг даа. Тиймээс чихэр их авсан байгаа юм. Тэгэхдээ дан долоо дөчийн хатуу чихрээс авсан юм билээ.
-Аав: “Өшөө (ещэ) юу авах вэ?
-Б.Ринчен: Ондоо юм авахгүй ээ.
Ингэж хэлснийг аав асар соргогоор хүлээж авсан байгаа юм. Үгэн дотроо орос үг хэллээ гэж.
Тэгээд л биднийг “яавлаг” (дуудлагаар нь буулгав) идье гэвэл өгөхгүй. Монголоор хэл гэнэ. Алим гэвэл л өгнө. Галавсаа гэвэл өгөхгүй хиам идье гэвэл авч өгдөг.
-Нэг таарахдаа л гүн нөлөөлжээ.
-Тийм байгаа биз. Ингээд л аав биднийг орос үг ерөөсөө хэлүүлэхгүй. Хүүхэд чинь ийм юмыг их соргог хүлээж авдаг юм байна.
Тэгээд ч тухайн үед (1960-аад он) орчуулгын ном зохиол элбэгшсэн үе. Гэхдээ энэ хүртэлх орчуулгын бүтээл хийх төвөгтэй байсан. Яагаад 1960 онд элбэг болов?
1953 онд Иосиф Сталин өөд болсон. Энэ хүртэл түүнийг буюу нэг хүнийг тахин шүтдэг, нэг дэглэмтэй байсан. Манайх хойд хөршийг дуурайдаг болохоор Х.Чойбалсанг тахин шүтэх явдал гэдэг байсан.
Харин Сталин өөд болсноор түүнийг тахин шүтэх үзлийг Никита Хрущёв шүүмжилж, коммунист намынхаа хурлаар хэлэлцэж байв. Энэ өөрчлөлт хийхийг зорьсон үеийг Хрущёвын дулаарлын үе ч гэдэг. Энэ үйл явдал ч манайд ч нөлөөлсөн.
Дэлхийн сонгодгууд чинь хүний оршихуйн тухай бичсэн байна. Тэр бүрийг дарга нар яаж хянаж чадах вэ дээ. Уншихгүй. Тэгээд л дэлхийн алдартай зохиол гэх тул хамаагүй л хэвлэгдэж эхэлсэн үе. Би ч тэр үед бичиг үсэг сурсан, бага зэргийг шүлэг зохиол бичих өгөгдөлтэй, ном зохиол ч элбэг сайхан байсан” хэмээн хуучлав.
-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?
-Жюль Верний зохиолуудыг уншдаг байсан. Зөгнөлт роман унших нь их. Ер нь хүүхэд насандаа, ялангуяа эрэгтэй хүүхэд бол уран зөгнөлийн, тагнуултай, адал явдалтай ном уншмаар юм шиг. Тэгвэл их хүсэл тэмүүлэлтэй, болдог.
Ном уншсанаас болж өөрийгөө, яг өрийнхөөрөө авч явах маш хэцүү. Бусдын нөлөөнд автахгүй байна гэдэг хэцүү.
-Та уншсан номоо хэрхэн тэмдэглэдэг вэ? Уншдаг арга барилаасаа хуваалцаач.
-Хүүхэд байхаас л их тэмдэглэл хөтөлнө. Үйл явдлыг нь бичээд, гол баатрууд нь энэ, тэдэн настай гэх зэргээр дэлгэрэнгүй бичиж, тэмдэглэдэг байсан. Тэр үед Д.Нацагдоржийн нэрэмжит тэмдэг, Үечилсэн дэвшлийн нэг, хоёр, гуравдугаар тэмдгээр шагнуулж байлаа.
Өөрийн номыг бол хайр найргүй зурна. Гэхдээ харандаагаар. Дараа нь засаж баллуурдах бол тэр биз.
Ингэхдээ номыг хажуугийн зайд л тэмдэглэдэг. Тэр нүүрэнд үзэл санааны тухай зэрэг зүйлс бичсэн нь надад “биш” санагдвал хоосон зайд нь тэмдэглэж, бичнэ. Харин авах санаа байвал доогуур нь зурна. Ингэж уншвал амттай.
Ер нь номыг ганц уншихгүй ээ. Ялангуяа философийн, мэргэжлийн номуудыг 2-3 уншиж, учрыг нь олно. Тиймээс эхлээд их хөнгөн уншдаг. Энэ хавьд нь чухал юм байсан шүү гэх зэргээр. Дараа нь тэр хуудаснаас уншиж, тэмдэглэх юм байвал бичнэ.
-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном бий юу?
-Александр Солженицын гэх хүний нэг захидал байдаг юм. Энэ хүн ЗХУ-ын атомын бөмбөг хийлцэж явсан хүн шүү дээ. Атал, сүүлдээ үй түмэн хүнийг устгах зэвсэг болгосныг эсэргүүцсэн. Хүний эрхийн төлөө тэмцэгч. Түүнийг ЗХУ урвасан гэж үзээд эх орноосоо хөөсөн.
Тэгээд тэр зөвлөлтийн ард түмэндээ нууц захидал бичсэн. Захидалд “Хэрэв та төр засгийн бодлогыг зөвшөөрөхүй байгаа бол төр засгийн тогтоол шийдвэрийг дэмжсэн хурал зөвлөгөөн, цуглаанд оролцохгүй бай” гэж бичсэн. “Буутай эсэргүүцлээс, дуугүй эсэргүүцэл илүү” гэсэн агуулгатай.
Тэгэхээр үүнээс санаа аваад би элдэв хурал цуглаанд барагтаа л оролцдоггүй. Хэрэв миний үзэл санаанд нийцэхгүй бол л оролцохгүй гэсэн үг.
Ном уншсанаас болж өөрийгөө өөрийнхөөрөө авч явах маш хэцүү. Бусдын нөлөөнд автахгүй байна гэдэг хэцүү. Ямартай ч би өөрийнхөө бодлоор байна. Утга зохиолд ч тэр, жирийн амьдралд ч тэр өөрийнхөөрөө байна. Үүгээрээ ч өдийг хүртэл байлаа.
-Яг одоо ямар ном уншиж байна вэ?
-Сүүлийн үед ном уншихаас илүү таалагдсан номуудаа хүмүүст өгч орчуулуулж, тэрийг редакторлаж, хэвлүүлэх ажилтай байна. Гэхдээ уншилгүй яах вэ. Залуучууд надад шинэ номуудаа өгнө, би уншчихна.
-Унших дуртай зохиолч хэн бэ. Нэг хүнд дагнахгүй байна уу?
-Дагнахгүй байна. Владимир Набаковын ном гарлаа гэхэд, хэрэв би хараагүй байвал уншина.
-Хамгийн хайртай зохиолын баатар?
-Монголоос бол “Тунгалаг тамир”-ын Төмөр, "Говийн өндөр”-ийн мангар Дамдинд хайртай. Сонгодгуудаас Аристотелийг нэлээн уншсан юм. Философич Б.Даш-Ёндон гуай нэлээн олон зохиолыг нь орчуулсан.
-Манай уншигчдад ямар ном санал болгох вэ?
-Английн зохиолч Жорж Орвеллын 1948 онд бичсэн “1984” гэх зохиолыг уншаасай. Зөгнөлт зохиол бөгөөд яг 1984 онд зохиол биеллээ олсон тохиолдол болсон. Нэг хүний захиргаадал ямар байсныг, ер нь үүнийг уншсанаар залуучууд өвөө эмээгийнхээ амьдарч байсан нийгмийг сайн ойлгоно.
-Ярилцсанд баярлалаа.