XVIII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зориулан хурах хурал, номын талаар МБШТ- Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ. Цагаан сарын ерөөлийн хурал Шинийн 1-нээс 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 14:00 цагаас ерөөл, ном хурах юм байна.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж Шинийн 7-ны өдөр олон нийтэд зориулан ном айлдах бөгөөд энэ өдөр гуравдугаар сарын 8-ны өдөр таарч байна. Номын айлдвар хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бурхан багшийн намтар цадигаас айлдана.Үүний дараа насны авшиг хүртээнэ. Хүний нас уртасдаг, хорогддог. Харин насны авшиг айлдах үед нас уртасдаг гэж үздэг.
Мөн Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба лам С.Гантөмөр гуравдугаар сарын 16-ны өдөр “Билгүүний зүрхэн судар” номыг айлдана. Энэ нь бурхан багшийн гол үзэл болох хоосон чанарыг тайлбарласан ном юм. Уур хилэн, хүсэл, шунал зэрэг сөрөг сэтгэл хөдлөл буруу бодлоос үүдэлтэй байдаг. Үүндээ хөтлөгдөн буруу үг хэлж, үйлдэл гаргах нь бий. Тиймээс энэ ном чухалд тооцогддог.