Бэлгийн хүчирхийллийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хохирогчид хаана, хэнд хандах, тэдний эцэг эх, ойр дотнынхон, олон нийт юун дээр анхаарах талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариатай ярилцан, дараах мэдээллийг хүргэж байна.
БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Бэлгийн хүчирхийлэл нь эрх мэдэл, хүч чадал, хяналтын гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг нь хохирогчийн нас, бие бялдрын хөгжил, бие даан шийдвэр гаргах чадамжгүй байдал, эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан үйлдэгддэг.
Бэлгийн хүчирхийлэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж буй гэмт хэрэг юм. Энэ хэрэг нь зөвхөн гэмт этгээдийн хүсэл сонирхлын дагуу үйлдэгддэг.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хохирогчид нь ихэвчлэн охид байдаг боловч сүүлийн үед хөвгүүд хохирсон тохиолдол нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Олон улсын нийтлэг жишгээр хүчиндэх гэмт хэргийг “ураг төрлийн хүчин”, “болзооны хүчин”, “гудамж талбайн хүчин”, “гэрлэгсдийн хүчин” гэж дөрөв ангилж үздэг.
БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид бие махбодын гэмтлээс гадна сэтгэл санаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, зан үйлийн олон сөрөг өөрчлөлтүүд гарч, сурч боловсрох, хөгжих эрх нь зөрчигддөг. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдалд сөргөөр нөлөөлөх ба насанд хүрсэн хүнд итгэх итгэл найдварыг нь үгүй болгодог.
Бэлгийн хүчирхийлэл нь зөвхөн хохирогч хүүхдээр хязгаарлагдахгүй түүний гэр бүлд ч ноцтой үр дагавар авчирдаг. Хохирогчийн ойр дотныхон дам цочролд орж, сэтгэл зүй, эдийн засгийн хувьд давхар хохирол амсана. Хохирогч хүүхдийг эмчлүүлэх, асрах, сэтгэл зүйн болон бусад зөвлөгөөнд хамруулах, өмгөөлөгч хөлслөх, хууль эрх зүйн асуудлуудыг шийдвэрлүүлэхтэй холбоотой төлөвлөгдөөгүй маш олон зардлууд гэр бүлээс нь гарч байна.
ХЭРВЭЭ ТА БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭРСЭН БОЛ
Тухайн хүнд хүчирхийлэлд өртсөн туршлага байхгүй учраас хүчирхийлэгчийн урхинд ороод өртөх магадлалтай. Хүчирхийлэлд өртөж болзошгүй байгаа бол өөрт тань ямар асуудал тулгараад байгаа талаар ойр дотнынхон, эцэг эх, найз нөхөд, мэргэжлийн хүнд хэлж ярилцах, тусламж хүсэх хэрэгтэй.
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН БОЛ
Бэлгийн хүчирхийлэл нь эсэргүүцэл үзүүлэх, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд үйлдэгддэг бөгөөд тухайн үе нь амь насанд эрсдэлтэй, өөрөөр хэлбэл гэмт этгээд хууль бус үйлдлээ далдлахын тулд хүний амийг хөнөөхөд ч бэлэн байдаг. Хэрэв Та хүчирхийлэлд өртсөн бол:
-Хамгийн түрүүнд тусламж хүс.Өөрт тусалж чадах итгэлтэй хэн нэгэнд ханд.
-Нэгэнт халдлагад өртсөн бол нэн даруй цагдаагийн байгууллагад мэдээлээрэй.
-Өөрийгөө бүү буруутга.
-Ихэнх тохиолдолд бэлгийн хүчирхийлэл нотлох баримтгүй үлддэг учраас хүчирхийлэлд өртсөн бол бэлэг эрхтнээ, дотуур хувцсаа угаалгүйгээр цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлэх нь хамгийн оновчтой. Удах тусам хүчирхийллийн ул мөр нь арилдаг.
-Гэмт хэрэгтний бие эрхтэн, үг яриа, зан байдлын содон тэмдгийг тогтоож авсан бол тэр тухайгаа цагдаагийн байгууллагад мэдүүлээрэй.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хүүхдүүдтэйгээ ойр дотно харилцаатай байх нь маш чухал. Хүүхдүүддээ бэлгийн харилцааны талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох нь чухал. Хүүхдийн биеийн аль хэсэгт хүрч болох, болохгүй талаар, хэрвээ хүрсэн тохиолдолд хэнд хэлэх талаар хэлж өгөх нь чухал.
Бэлгийн хүчирхийллийн талаар хохирогч тэр болгон хүнд яриад байдаггүй. Цаашдаа бэлгийн мөлжлөгт өртөх, дахин хохирогч болох магадлал өндөр байдаг учраас анхны үйлдэл дээр нь энэ асуудлыг барьж авч цэгцэлж авахгүй бол хүүхдийн сэтгэл зүйд насан туршид нь нөлөөлдөг.
Сэтгэл зүйн гэмтэл авчихдаг учраас өмнө үйлдэгдэж байсан хүчирхийллийн талаарх дурсамж сэдрэх болгонд илүү гүнзгий хямарч, гэмтэл нь улам даамжирч байдаг хор уршигтай учраас аль болох бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь илрүүлэх, хохирогчид шаардлагатай үйлчилгээ туслалцаа, сэтгэл зүйн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байх нь чухал.
Хэрвээ бэлгийн хүчирхийлэл даамжраад удвал хүүхэд амиа хорлох, эрэгтэй хүнийг үзэн ядах үзэл хандлага тогтчихдог. Тийм учраас бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг маш өргөн хүрээнд хийж нь чухал.
Эцэг эхчүүд:
- Хүүхдүүдтэйгээ ойр дотно харилцаатай байх, ойр ойрхон ярьж хөөрч байх, болж байгаа болохгүй байгаа зүйлсийнх нь талаар чин сэтгэлээсээ ярилцах маш чухал.
- Түүнчлэн гэр орондоо архидан согтуурахгүй байх;
- Гаднын хүмүүс авчрахгүй байх;
- Хүүхдээ айлд орхихгүй, асран хамгаалагчгүй явуулахгүй байх;
- Хөвгүүддээ ч гэсэн бэлгийн харилцаа гэж юу вэ, юуг зөвшөөрдөг, яагаад хүний биед хүрч болдоггүй вэ гэдэг талаар хэлж өгөх нь чухал.
Өнөөдөр эцэг эхчүүд гэртээ өнгөрүүлж байгаа ихэнх цагтаа утсаа оролдоод суучихдаг. Хүүхдүүдтэйгээ амьд харилцаа үүсгэхгүй байсаар цаана нь юу болж буйг мэдэхгүй, хүүхдүүд өөрсдөө ч нуугаад байдаг.
Ураг төрлийн хүчингийн ихэнх хэрэг олон удаа давтагдсаны дараа буюу олон жилийн дараа ил болж байна. Ил болсны дараа нотлоход төвөгтэй болчихдог юм.
ОЛОН НИЙТ ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ
Хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн хэн боловч цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй болсон.
Хэрвээ хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй нөхцөл байдалд байгаа бол цагдаагийн 102 дугаар болон хүчирхийллийн дуудлага хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд мэдээлээрэй. Мөн хорооныхоо Засаг дарга, нийгмийн ажилтанд хандаж болно.
Хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн хэн боловч цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй болсон. Хүчирхийллийг хэдий чинээ эрт шатанд нь илрүүлж, таслан зогсоож чадвал дахин давтагдахаас урьдчилан сэргийлж чаддаг. Таны өгсөн мэдээлэл бусдын амь нас, эрүүл мэндийг аварч чадна.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн ихэнх нь гэр бүлийн хүрээнд, ойр дотны хүний бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Хэрэв хүүхдийн сурлагын амжилт буурах, хичээлээ таслах, сонирхолгүй болох, бусад байдлаар ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг байвал багш нь хүүхэдтэй ганцаарчилж уулзаад, шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад мэдээлэх нь чухал.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд өөртөө итгэх итгэлгүй, хичээл сургуульдаа дургүй, болох, гадуур тэнэх зэрэг зан авирын болон нийгмийн харилцаанд орох идэвх нь буурдаг байдал ажиглагдана.
Магадгүй хүүхдийн биед шарх сорви илэрч болно. Энэ тохиолдолд хүүхэдтэй ганцаарчилж уулзаж, юу болсныг тодруулах нь чухал. Хүүхдийг болсон үйл явдлаа ярихад нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчтэй холбоод өгвөл хүүхэд нээлттэй сайн ярьдаг. Хүүхдүүд бэлгийн харьцааны асуудлыг тэр бүр мэдэхгүй учир санаанаасаа зохиож худлаа ярьдаггүй.
Мэргэжилтнүүд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол хуулиар хариуцлага хүлээдэг.
Хүүхдийн нууцлалыг хангах нь маш чухал. Хэрэв хүүхдийн нууцлал задарсан бол тухайн хүүхдийг суралцаж байсан сургуулиас нь өөр сургуульд шилжүүлэх, гэр бүл амьдарч байсан газраасаа нүүх шаардлага хүртэл гарна.
Мэргэжилтнүүд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол хуулиар хариуцлага хүлээдэг. Иймд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээллийг олж авсан хэн боловч хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд зарлах нь буруу юм. Олон нийтийн зүгээс янз бүрээр буруутгаж, магадгүй тэр хүүхдийг буруутгана.
Харин цагдаагийн байгууллагад мэдэгдэж, үйлчилгээнд холбох нь чухал. Насан туршид тэр муухай дурсамжийг нь ахин дахин сануулах үйл явдал давтагдаад байвал хүүхдийн сэтгэл зүйг улам л гэмтээнэ шүү дээ. Тийм учраас хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээлэл олж авсан хэн боловч нууцлалыг хангах нь маш чухал.