“GoGo-ийн асуулт” булангийн энэ удаагийн дугаарт УДБЭТ-ын Балетын гоцлооч, МУСТА Г.Нямцэрэн оролцлоо. Түүнийг "Дэггүй Лиз" балетын жүжгийн бэлтгэлээ хангаж байх үед нь уулзлаа.
Тэрбээр "2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путинийн нэрэмжит тэтгэлгээр Пермь хотын балетын сургуульд 12 хүүхэд суралцуулах зарлал гарч байсан.
Шалгаруулалтаар зургаан эмэгтэй, зургаан эрэгтэйг сонгогдож, Орост гуравдугаарт эрэмбэлэгддэг, алдарт “Пермийн балетын сургууль”-д найман жил сурсан.
Тэнд сурч байхдаа оросууд урлагийг ямар их дээдэлж хайрладаг, үнэ цэнийг нь эрхэмлэдэг ард түмэн юм бэ гэдгийг мэдэрсэн. Соёл ямар өргөн дэлгэрсэн бэ гэдэг нь балетын театраас л харагддаг.
Манай сургууль Пермийн балетын театртай хамтран ажилладаг тул оюутнуудад тоглолт үзэх тасалбар өгдөг юм. Театрт долоо хоног бүр балет тоглоно. Тоглолт бүрд гурван давхар танхим дүүрдэг. Суудал олддоггүй учраас зогсоогоороо үздэг байлаа.
Тэр бүхнийг хараад, яавал би монголынхоо балетыг хөгжүүлэх вэ, хүмүүсийг яаж балетын урлагт дурлуулах вэ гэж их бодогддог юм билээ. Одоо харин энэ бодож явсан зүйлээ хэрэгжүүлэхээр хичээж явна даа" гэв.
-Сурч байхдаа больчихъё гэж шантарч байв уу?
-Орост очиход есөн настай байсан. Хол газар, хүний нутагт өвдөх л хамгийн хэцүү байдаг юм билээ. Энгийн өдрүүдэд бол сураад л, бэлтгэлээ хийгээд болоод л байдаг.
Харин өвдчихөөр л ээж, аавыгаа санаж, их бэтгэрдэг байсан.
Гэхдээ бид 11-үүлээ сурч байсан болохоор нэгнийхээ ах, эгч шиг л хань болж, халамжилж, түшиж амжилттай суралцаж чадсан. Хэрэв би ганцаараа байсан бол дуустал нь суралцаж чадах байсан уу гэдэг эргэлзээтэй...
-Хэзээ хамгийн сүүлд тайзнаас буумааргүй мэдрэмж авсан бэ?
-Ер нь бол тоглолтоо хийгээд дуусахад үзэгчдийн илэрхийлж буй сэтгэл хөдлөл, халуун дулаан алга ташилт маш их үнэ цэн, урам зориг өгдөг. Тэр мөчид дахиад эхнээс нь тоглочихдог юм билүү гэх мэдрэмж төрдөг дөө.
Биднийг хэр зэрэг хүндэлж, үзүүлбэр маань хэр зэрэг таалагдаж байгаа нь алга ташилтаас мэдрэгддэг.
-Өөрийнхөө тухай таагүй сэтгэгдэл сонсож байсан уу?
-Сайшаах нэгэн байхад саараар хэлдэг хүмүүс байдаг. Аливааг хийж, бүтээж байгаа хүнд дарамт ирдэг юм шиг ээ.
Хэд хэдэн удаа миний талаар бичсэн таагүй сэтгэгдлийг уншсан. Намайг тайзан дээр байнга алдаж унадаг гэж сөрөг сэтгэгдэл бичсэн байсан.
Би их гайхсан. “За байзнаарай. Би хэзээ тайзнаа тоглох бүрдээ унаад, алдаад байлаа” гэж бодсон. Найзуудтайгаа “Хаана, хэзээ тэглээ” зэргээр инээлдээд өнгөрсөн.
Гэхдээ өөрөөс шалтгаалахгүйгээр алдах үе бий.
Олон жил засвар хийгээгүй хуучны модон тайзтай тул шал зарим хэсэгтээ хонхойчихсон байдаг юм. Түүнд тээглэж унах тохиолдлууд бий. Миний санахын ганц удаа л ийм шалтгаанаар унаж байсан юм. Гэтэл байнга унаж, алддаг гэснийг их гайхсан.
Байнга “сайн, мундаг” гэж хэлүүлэх нь “хаашаа” юм. Дараагийн удаа “Яаж ч байсан унахгүй ээ” л гэж боддог доо" хэмээн ярилаа.
Ярилцлагын дэлгэрэнгүйг хүлээн авна уу.