Иргэн Э энэ оны нэгдүгээр сард эхнэртэйгээ хэрүүл, маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зоджээ. Улмаар хохирогчийн гуя, шилбэнд цус хуралт үүссэн, нурууны зөөлөн эдийн гэмтэл учирсан байна.
Э-ийн дээрх үйлдлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг гэж үзэж, энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Хохирогч “Гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийн тулд нөхөртэйгөө ойлголцож эвлэрсэн. Би ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болсон..” гэж мэдүүлсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.