Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 24-ний өдөр Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг найруулагч, УГЗ Б.Баатарын найруулгаар шинээр тавих гэж байна.
Л.Н.Толстойн 1886 онд бичиж дуусгасан "Холстомер" зохиолоор үе үеийн уран бүтээлчид жүжиг, уран зураг, дуурь зэрэг урлагийн олон төрөл жанраар бүтээл туурвиж байжээ. Тухайлбал,
- Жүжиг: 1975 онд Санкт-Петербург хотын Г.А.Товстоноговын нэрэмжит Улсын эрдмийн их театрт “История лошади” буюу “Адууны түүх” туужаас сэдэвлэн М.Г.Розовскийн бичсэн жүжгийн зохиолоор найруулагч Г.А.Товстоногов анх тавьжээ. Гол дүр болох Холстомер адууны дүрд ардын жүжигчин Евгений Лебедев тоглосон юм. Энэ жүжгийг хожмоо 1989 онд телевиз хувилбараар бичиж авсан байдаг.
- Радио жүжиг: 1956 онд ХБНГУ-ын NDR буюу Хойд Германы радиод “Адууны түүх” жүжгийг “Der Leinwandmesser” нэртэйгээр редактор Вольфганг Вейраух, найруулагч Отто Курт, хөгжмийн зохиолч Винфриед Циллиг нар 48 минутын урттай радио жүжиг болгон хийгээд 1956 оны аравдугаар сарын 3-ны өдөр анх удаа цацаж байжээ.
- Дуурь: 2012 оны аравдугаар сарын 1-нд Москва хотноо Б.А.Покровскийн нэрэмжит Хөгжмийн театрт “Адууны түүх” жүжгийг хөгжмийн зохиолч Владимир Кобекина, найруулагч-бүжиг дэглээч Михайл Кисляров, удирдаач АЖ Владимир Агронский нар “Холстомер” нэртэй дуурь болгон бүтээж дэлхийн нээлтэ хийсэн байна.
- Жүжиг: 2012 онд Гүрж улсын Тбилисси хотноо А.С.Грибоедовагийн нэрэмжит Улсын эрдмийн драмын театрт “Холстомер. Адууны түүх” жүжгийг найруулагч Автандил Варсимашвили уг жүжгийн анхны тавилтын найруулагч Г.А.Товстогонов, гол дүрд тоглосон ардын жүжигчин Евгений Лебедев нарын гэгээн дурсгалд зориулан тавьжээ.
- Уран зураг: Орос нэрт зураач Николай Сверчков, Л.Н.Толстойн “Адууны түүх” зохиолыг уншиж үзээд “Таны бичсэн өрөвдмөөр зовлонт хувь заяаг туулсан Холстомер морины гайхамшигтай сайхан зохиолыг уншаад тэр хайрлаж хүндэтгэмээр амьтны талаар хэлэх ч үгээ олж чадсангүй.” гэж бичээд “Холстомер залуудаа”, “Холстомер өтөл насандаа” гэсэн нэртэй хоёр зургийг зураад Л.Н.Толстойд 1887 онд бэлэглэсэн нь одоо Москва хотноо түүний музейд хадгалагдаж байдаг билээ.
- Марк: Африк тивийн Сьерра-Леоне хотноо Л.Н.Толстойн “Адууны түүх” зохиолын дурсгалд зориулан цуврал марк хэвлүүлсэн байна.