Үзэгч, сонсогчдыг удаан хүлээлгэсэн дуучин Т.Ариунаагийн "Cosmic Ariunaa" цомгийн "Утасны чинь дугаар 3.0" дууны клип олны хүртээл боллоо.
Модернист яруу найрагч Б.Галсансүх, "Нисванис"-ын Амгаа нарын зохиосон 21 жилийн түүхтэй энэхүү дууг 3.0 хувилбар болгон ремиксэлж, электро стильд оруулан шинэчлэн дуулсан юм.
Клипний зураг авалтыг Дорноговь аймгийн Хамрын хийдийн хажууд Энергийн төвийн радиус дотор хийсэн байна.
Пост-апокалиптик буюу шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар бүтээсэн энэхүү клипийг өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн хэлхээн дээр үндэслэн ирээдүйг төсөөлж, дүрсэлж бүтээх гэж оролдож байгаагаараа онцлогтой.
Тус клипний зургийг авахын тулд 1300 орчим км зам туулж, 70 орчим хүний бүрэлдэхүүн ажиллаж Дорноговь аймгийн Хамрын хийдийн хажууд Энергийн төвийн радиус дотор хийсэн байна.
Энергийн төвд хийх болсон шалтгаан нь дуучин Ариунаа СГЗ Г.Мэнд-Ооёо гуайн "Гэгээнтэн" романыг уншсанаар байршлаа сонгожээ. Үүгээр хязгаарлагдахгүй Ноён хутагт Данзанравжаа анхны жүжиг, анхны театр, анхны гэсэн урлагийн бүхий л зүйлийг тэнд эхлүүлж хийж байсан нь том түлхэц болсон байна.
Энергийн төвийн эргэн тойронд өөр гараг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь найруулагч болон продюсерийн багийнхны хувьд зохиолтойгоо уялдуулахад хамгийн зөв байршил гэдэг дээр санал нэгдэн сонгожээ.
ДуучинТ.Ариунаагийн
- Ariunaa Tumur YouTube хуудсанд,
- Т.Ариунаа Facebook хуудсанд нэгдээрэй.
Мөн та энэхүү дууг HiTone, Unimusic, SkyMelody, DoReMi үйлчилгээндээ эгшиглүүлэх боломжтой.