Хүр эрвээхэйн нислэг биологийн мөчлөгөөр дөнгөж эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал үржүүлэг нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг хэллээ. Нислэгийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ.
Тэрнээс хойш энэ эрвээхэй байгалийн аясаараа өндгөө гаргаад нисэх нь бага болж, улмаар огт үзэгдэхээ больдог байна. Энэ хугацаанд модонд хөнөөл учруулахгүй, харин хүнд амьсгалын замын харшил үзүүлэх магадлалтай гэлээ. Учир нь эрвээхэй өөрөө тоостой, пургисан юм гаргадаг байна. Бусад талаараа хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл байхгүй гэв.
-Өрөөсгөл хүр эрвээхэй нь манай оронд байдаг үндсэн шавьж гэж өмнө нь та хэлж байсан?
Гэрэлтэй газар биенээ хайж, үржилд ордог тул гэрлээ унтрааж байгаарай
-Тийм. Олон улсын нэршлээр gypsy moth гэдэг энэ эрвээхэй нэг нэгнийгээ хайж нисдэг. Дээр нь шөнийн идэвхтэй, гэрлэнд дуртай эрвээхэй. Тиймээс гэрэл асаасан газар илүү цуглах магадлалтай. Энэ үед өөрөө эвцэлдээнд ороод аяндаа алга болно. Тэр хугацаанд хүнд хор учруулах нь бага.
Ямарваа нэг ан цав, гэрийн бүрээс, хувцсанд өндөглөх магадлал их байна. Тиймээс энийг эвтэйхэн цэвэрлээд авах хэрэгтэй. Байгалийнхаа жамаар өндгөө шахаад үхдэг.
-Энэ эрвээхэйг устгах арга хэмжээ авч байгаа юу?
-Улсын төсвийн хөрөнгөөр төлөвлөсний дагуу устгах ажлыг хийж байна. Хуурайшилттай холбоотой тархалт их байна. Хотын ногоон бүс, "Найрамдал" зусланд аж ахуй нэгж гараад ажиллаж байгаа. Зуслангийн амуудад мөн устгал хийнэ. Гэхдээ зуслангуудад ажиллах хүндрэлтэй байдаг. Учир нь ойн захаар айлууд байдаг тул хүмүүс амарч байгаа үед дээгүүр нь онгоцоор нисэж хор цацах нь бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна амгалан тайван байдал алдагдуулах талтай.
Орон нутгаар Шарын гол, Сэлэнгийн Мандал, Ерөө, Төв аймгийн Батсүмбэрт эрвээхэй их байна. Мөн Булганы Хутаг өндөр, Тэшигт тархалттай байна. Мөн аймгийн Орхон, Хангал сумуудад голомт байна.
Эрвээхэй нисэж байгаа үед гэрлээ асаан дуудан цуглуулж, тэдгээрийг уутлах аргаар тэмцдэг. Нислэгийн үе шат наймдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Эр эрвээхэй үржилд ороод, эмэгчин эрвээхэй өндгөө шахаад үхдэг.
Өндөглөөд дараа жил нь модонд хөнөөл учруулах, гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай байгаа учраас нэлээн аюултай юм.
-Эрвээхэйн үржлийн үе шатуудаас товчхон ярихгүй юу. Ямар үедээ энэ шавьж хортой байдаг вэ?
-Судлаачид бүрэн хөгжилтэй шавьж, дутуу хөгжилтэй шавьж гэж хоёр ангилдаг. Одоо нисч байгаа өрөөсгөл хүр эрвээхэй бүрэн хөгжилтэй буюу дөрвөн үе шат дамждаг. Энэ дөрвөн үе шатыг дамжихад ганцхан жилийн хугацаа зарцуулдаг.
Ганцхан төрлийн мод иддэггүй, 300 орчим зүйлийн модлог бутлаг ургамлын ногоон бие массаар хооллодог учир нэн аюултай шавьж
Нэгдүгээр үе шат буюу өвлийн улиралд өндгөндөө өвөлжинө. Өндөгнөөс гардаг хугацаа тавдугаар сарын сүүлээс гарна. Гараад хүрэнцэр болно.
Хүрэнцэр болоод долоодугаар сар хүртэл модны ногоон бие масс буюу шилмүүс, навчаар хооллоно. Дараа нь хүрэнцрээс хүүхэлдэйн үе шат руу шилжинэ. Хүүхэлдэйн үе шат нь наадмын үед тохиодог. Хүүхэлдэйнээс эрвээхэй болох үе шат наймдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын эхэн хүртэлх хугацаанд тохиодог. Есдүгээр сарын эхэн үеэс өндөглөхөөр дараа жилийн хавар хүртэл өндгөндөө өвөлждөг.
Энэ хооронд өрөөсгөл хүр эрвээхэй хүрэнцрийнхээ үе шатанд модонд хөнөөл учруулдаг. Ингэхдээ ганцхан төрлийн мод иддэггүй, 300 орчим зүйлийн модлог бутлаг ургамлын ногоон бие массаар хооллодог. Идэш тэжээлгүй үед аль ч ургамлаар, газрын өвсөөр ч хооллох магадлалтай.
-Хүрэнцрийнхээ үед байгальд хэчнээн хэр хэмжээний хохирол учруулсан бэ?
-Тэмцлийн ажил явуулах шаардлагатай 560 мянган га газар байна. Тэрний ойролцоогоор 50 орчим хувь буюу 300 орчим га талбайд хөнөөлт шавьжийн голомт илэрсэн учраас тэмцлийн ажил явуулах шаардлагатай байна. Нэг жилдээ идүүлээд, модонд хөнөөл учруулахааргүй хэмжээнд багасгаж чадвал дараа жил нь мод эрүүл болно.
Энд тэнд шахсан өндгийг бушуухан хусаж аваад газар булж эсвэл шатааж устгах хэрэгтэй.
-Эрвээхэй энд тэнгүй өндгөө шахаж үлдээдэг. Хаана шахсан өндөг цаашдаа амьдрах чадвартай, харин ямар нь амьдрах чадваргүй болдог юм бэ?
-Лабораторийн нөхцөлд авчраад өндөгнөөс нь дараагийн үе шатруу гаргахад дандаа 100 хувь гардаг. Байгалийн амьтан учраас амьдрах чадвар сайтай. Өндөгнөөс гардаггүй тохиолдол ховор. Байгаль дээр 80-90 хувь нь өндөгнөөс гардаг.
-Энэ тэнд байшин, гэрийн бүрээсэнд шахсан өндөг ч амьдарна гэж үү?
-Амьдарна. Энд тэнд шахсан өндгийг бушуухан хусаж аваад газар булж эсвэл шатааж устгах хэрэгтэй. Хүмүүс байшингийнхаа ан цавд өндөг хадгалаад дараа жил нь манай байшингаас шавьж гарлаа гэх мэтчилэн ярьдаг. Өөрсдөө бололцоотой арга хэмжээг хэрэгжүүлж байх хэрэгтэй.
-Ил байгаа эрвээхэйнүүдээ цуглуулаад устгал хийчихлээ гэхэд ойд зөндөө шахсан өндөг үлдэж байгаа шүү дээ. Ойд байгаа шавьжтай хэрхэн тэмцэх вэ?
-Төлөвлөгөө боловсруулаад бүгдийг устгаж чадахгүй байлаа гэхэд 50-60 хувийг дараа жилийн хавар устгаж ойгоо хамгаалах болно. Бид аль болох хот руу эрвээхэй оруулахгүй байх арга хэмжээг авахаар ажиллаж байна.
-Агаарт үүсгэдэг тоосонцор нь хүнд харшил өгдөг гэсэн?
-Эрвээхэй далавч болон бусад биеэрээ шүргэлцэх үед тоос ялгаруулдаг. Энэ нь хүнд амьсгалын замын ханиаж, найтаах зэрэг харшлын шинж тэмдэг үзүүлэх магадлалтай. Онц шаардлагагүй бол том гэрэл асааж шөнөжин хонуулж ямарваа нэг шөнийн идэвхтэй шавьжийг цуглуулах гэрлийн үүсвэр гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.
-Эрвээхэйн тархац хаагуур их байна вэ?
-Ойн судлал, хөгжлийн төв ойн хөнөөлт шавьжийн тархалтын судалгааг 12 аймгийн 73 суманд хийсэн. Судалгаанаас үзэхэд нийт 1,4 сая га талбайн 158,1 мянгад нь шавьжийн тархалттай, 185,9 мянган га талбайд голомт үүссэн байна. 150 мянган га-д тэмцлийн ажил хийх төлөвлөгөөтэй байгаагаас 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Зөвлөмж:
Иргэд өөрийн гэр, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь: Нэг жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ маш хөнөөлтэй шавьж юм.
Онцлох шинж.
- Гэрэлд дуртай
- Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /
- Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
Ойн хөнөөлт, хортон шавьжийн устгалын ажлыг явуулах заавар:
Бэлтгэл ажил:
- Ажлын бээлий өмсөх
- Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
- Эрвээхэй хийх сав / шуудай /
- Хүрз
- Ажлын хувцас өмсөх / тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/
Устгалын ажлыг явуулах:
- Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийх
- Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
- Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна.
/Үүнээс доош эрвээхэйн олноор цугласан, дотор эвгүйцэм зургууд байгааг анхааруулж байна!/