GoGo.mn сайт энэ удаагийн Гарааны бизнес булангийнхаа зочноор YumLife.mn хоолны блогийн үүсгэн байгуулагч, хоол, хүнсний бүтээгдэхүүний гэрэл зурагчин Ц.Цоморлигийг урьж ярилцлаа.
Тэрбээр төрөл бүрийн амттай, шим тэжээлтэй, хийхэд хялбар хоолны жорыг бичихийн зэрэгцээ видео контент бүтээн, хоолны зохиомжит зураг авдаг юм.
Эхэндээ сонирхлоороо хийдэг байсан бол яваандаа өөрийн үндсэн ажлаа болгож, бүхнээ зориулах болжээ. Өдгөө Ц.Цоморлиг компаниудтай хамтран ажиллаж, хоол хүнсний бүтээгдэхүүнийх нь зургийг авч, видео контентоо бүтээхээс гадна өөрийгөө хөгжүүлж суралцах гээд олон ажлыг зэрэг амжуулж явна.
GoGo.mn сайт КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн ЗДТГ болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөлтэй /БЭЭТ/ хамтран гарааны бизнес эрхэлдэг бүсгүйчүүдээ дэмжих зорилгоор энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-YumLife.mn блогийнхоо талаар танилцуулахгүй юу?
-YumLife.mn блогоо 2019 оны зургаадугаар сард нээсэн. Блогтоо хоолны жор, зохиомжит зураг, хоол хүнсний зөвлөгөө, мэдээлэл оруулж, хоолны тухай кино, ном зохиол, гадаад орны хоолны соёл, алдартай хоолнууд, сонирхолтой түүхийн талаар хуваалцдаг.
-Та ямар мэргэжилтэй вэ. Яагаад хоолны блог хөтлөх болсон бэ?
-Би өмнө нь төслийн байгууллагад төслийн ажилтнаар дөрвөн жил гаран ажилласан. Тэгээд гэртээ хүүхдээ харж байхдаа зүгээр суулгүй хоол хийж, зураг авч нийтэлдэг болсон юм. Анх сонирхлоороо хийдэг байсан бол аажимдаа хоолны зураг авалтаа илүү мэргэжлийн түвшинд хийхийг зорьж, цахим хичээл үзсэн. Мөн давхар видео контент хийдэг боллоо. Ингэж л хоол хийж, зураг авах нь миний дуртай зүйл юм байна гэдгийг олж мэдсэн.

-Хоббигоо үндсэн ажлаа болгож, бизнес хийж болох юм гэдгийг хэзээ олж харсан бэ?
-Эхэндээ бизнес болгоно гэж бодоогүй юм. Зургаа нийтэлдэг байсан болохоор ганц хоёр компаниас “Хоолны зураг авах уу?” гэсэн санал тавьсан. Саналыг нь хүлээн авлаа. Тэр компанид авч өгсөн зургийг өөр компани олж хараад надтай холбогдсон юм. Ингэж явсаар тогтмол хамтарч ажилладаг хэдэн газартай болсон.
-Зураг хараад амсах боломжгүй шүү дээ. Гэтэл хоолны зурагны гол зорилго нь тэр амтыг мэдрүүлэх хэмжээний гоё байх ёстой болов уу гэж бодож байна.
-Хүмүүс маш гоё гялалзтал янзалчихсан зургийг гоё гэж боддог. Гэтэл үнэндээ тийм зурагнууд идэх хүсэл төрүүлдэггүй. Яг л байгаагаараа, засваргүй шахам зурагнууд илүү амттай харагддаг. Хоолны зураг яаж авах вэ, яавал амттай харагдуулах вэ, аль талаас нь, яаж тавибал гоё харагдах вэ гэдэг нь их нарийн зүйл.
Би ур чадвараа сайжруулахын тулд хоёроос гурван студид цалингүй ажиллахаар болсон.
Монголд гэрэл зурагчид нэг сэдвээр дагналгүй, бүх л юмны зургийг авч байна. Миний бодлоор төрөлжсөн нь зөв байх. Хоолны зураг авахад дурангаа сонгохоос эхлээд, гэрэл, өнгөний зохицлыг тааруулах гэх мэт олон нарийн техник ажил бий. Тиймээс нэг зүйлээр дагнаж зургаа авч, илүү баяжуулах хэрэгтэй. Би өөрийнхөөрөө байнга туршиж, сайжруулж хийдэг.
Бас сонирхлоороо уух юмны зураг авч байна. Шингэн зүйлийн зураг авах бас онцлогтой. Гадны зурагчид нарийн, төрөлжсөн зураг авдаг. Зөвхөн овъёос, зөвхөн чиа үртэй бүтээгдэхүүн, зөвхөн бялууны зураг авдаг гэхчлэн төрөлжсөн байдаг.
Би ур чадвараа сайжруулахын тулд хоёроос гурван студид цалингүй ажиллахаар болсон. Учир нь мэргэжлийн түвшинд ажилладаг тийм бүтээлч студиуд байнга хүн хүчээр дутаж байдаг ч бас тэр болгон хүн нэмж авах боломжгүй байдаг. Тиймээс тэдгээр газруудад ажиллаж мэдлэг чадвараа дээшлүүлэх хүсэлтэй байгаа.
-Цахим сургалт авсан гэлээ. Youtube-ээр суралцсан уу?
-Youtube дээрх “амсуулах” байдлаар анхан шатны мэдлэг олгох зорилготой видео хичээлийг үзсэн. Тухайн хичээлийг тавьсан хүний хаягаар цааш нь нэвтрээд ороход мэргэжлийн зураг авдаг нууцуудаа заасан хичээлүүдээ төлбөртэй тавьсан байдаг. Жишээ нь, миний дагадаг орос зурагчин гэрэл хэрхэн тааруулах тухай гурван цагийн хичээлээ 4000 рублийн үнэтэй тавьсан байсан. Дунджаар иймэрхүү сургалт 400 орчим ам.долларын үнэтэй байдаг. Ийм хичээлийг мөнгийг нь төлөөд авах ёстой.
-Зураг авахаас гадна та хоол хийх заавар бүхий видео контент хийдэг. Монголд байгаа хоолны бусад видео контентуудаас ялгарах тал нь юу вэ?
-Манайх илүү тайвшруулах, хоол хийж буй чимээ нь гардаг, илүү амьд мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ онцлогтой.

-Та ”Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөс явуулдаг гарааны бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд зориулсан сургалтад хамрагдсан юм билээ. Тэр сургалтаар ямар мэдлэг, чадвар эзэмшсэн бэ?
-Их юм сурсан. Жишээлбэл, харилцагчтайгаа хэрхэн үнээ тохиролцох, бизнесийн үнэ цэнэ юунд оршдог, алсын хараа ямар байх гэх мэтчилэн олон талын мэдлэгтэй болсон.
Эхэндээ хүмүүсийн зүгээс “зураг хямдхан аваад өгөөч” гэсэн хүсэлт их ирдэг байлаа. Тэгэхэд нь өрөвдөөд хямдруулах жишээтэй. Гэтэл тэр нь буруу юм байна гэдгийг ойлгосон.
Мөн сар бүрийн орлого, зардлаа тэмдэглэж, ашиггүй байлаа гэхэд алдагдалгүй байхаар тооцооллоо гаргаж, тэрнийхээ дагуу үнээ барих ёстой юм байна гэх зэргээр санхүүгийн бүртгэл, тооцоо хийхэд суралцсан. Эхнээсээ л ашигтай ажиллахад анхаарах ёстой юм билээ.
-Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн тэлэх бодолтой байна вэ?
-“Азийн сан”-гийн төслийн шугамаар камер, гэрэл зэрэг тоног төхөөрөмж аваад видео хийдэг болсон. Мөн төсөлд хамрагдсанаас хойш би YumLife.mn вебээ нээж, Инстаграм, YouTube сувагтай болж, контентоо нэлээд хэдэн сувгаар түгээдэг боллоо.
Одоогоор гэртээ зургаа авч байна. Тиймээс цаашдаа зураг авалт хийх орчин бүрдүүлж, өөрийн гэсэн гал тогоо, студитэй болохоор төлөвлөж байна. Мөн хүн нэмж ажиллуулах төлөвлөгөө бий. Жишээ нь, мэргэжлийн хүнд санхүүгийн асуудлаа даатгах бодолтой байна.

-Гаднын хоолны жоруудыг харахаар заримдаа орц бүтээгдэхүүнээс эхлээд гэртээ хийх боломжгүй үе байдаг. Тиймээс монгол хүн хийж иднэ гэдэг талаас нь бодолцох нь чухал юм шиг санагддаг...
-Би эхлээд өөрөө туршиж үздэг. Ганц нэг орцыг өөрчлөх шаардлага ч хааяа гардаг. Хэт нялуун байвал чихрийг нь хасах, мах нэмэх зэргээр өөрчлөлт оруулах үе бий. Гэхдээ “брэнд” болчихсон хоолыг жорынх нь дагуу хийхгүй бол болохгүй.
-Блогийнхоо уншигчдыг тогтоон барихын тулд байнгын шинэчлэгдэж, хэмнэлээ алдахгүй байх нь чухал байх?
-Байнга гоё хоол хийгээд л байх хэрэгтэй. Гол нь өөрөө тасралтгүй л ажиллах хэрэгтэй. Жишээ нь, миний дагадаг Криселл Лим гэж хүн долоо хоног бүр шинэ бичлэг оруулдаг. Тэр хүний бичлэгийг би үзэж эхэлснээс хойш найман жил өнгөрсөн байна.
Хоол хийгээд зураг аваад бүтэлгүйтсэн бол стрессдэлгүй, өөр арга барилаар хийх гэж оролддог.
Хүмүүс юу үзэх, эсвэл юу үзэхгүй байхаа сонгож сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Цаашдаа хүмүүсийн Фэйсбүүкийн хэрэглээ багасаж, Инстаграм, Youtube илүү хэрэглэдэг болж магадгүй. Учир нь Фэйсбүүкт танилын танил, найз нөхдийн талаар бичсэн зүйл харагддаг. Өөрөөр хэлбэл харах шаардлагагүй мэдээлэл их байдаг. Инстаграмд зөвхөн өөрийн дагахыг хүссэн хүмүүсийн мэдээлэл харагдана. Хүмүүс улам завгүй болж байна. Тиймээс өөрт таалагдсан, өөрт хэрэгцээтэй мэдээллээ үздэг болох байх гэж боддог. Өөртэйгөө ижил санаа бодолтой хүнийг дагадаг, дагуулдаг байхад болно.
-Хүн дуртай юмаа хийхээрээ хамгийн их аз жаргалыг мэдэрдэг гэдэг. Өмнө хийж байсан ажилтайгаа харьцуулахад хоббигоороо ажиллахын давуу тал юунд оршдог вэ?
-Хоол хийж, зураг авах би их дуртай.
Манай өвөө тэмээчин хүн байсан. Нутгийнхаа хүмүүсийн үсийг засдаг, сур сайхан элддэг гарын уртай хүн байлаа. Миний цусанд бүтээлч зан чанар, гараараа юм бүтээх, мэдрэмжтэй хандах зэрэг чанар байдаг гэдгээ мэдэж авсан. Өмнө нь бичиг цаасны ажилд тийм ч дуртай байгаагүй юм билээ. Жишээ нь, excel программ дээр ажиллаж байгаад, санамсаргүй устгачихлаа гэхэд тэрийг эхнээс нь хийхэд би их стресстдэг байсан. Харин хоол хийгээд зураг аваад бүтэлгүйтсэн бол стрессдэлгүй, өөр арга барилаар хийх гэж оролддог. Ялгаа нь энэ жишээнээс харагдаж байгаа байх гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Ц.Цоморлигтой хамтарч ажиллахыг хүссэн хувь хүн болон байгууллагууд YumLife.mn хаягаар холбогдоно уу.