Америкийн компанид менежер, төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн зэрэг төрөл бүрийн ажил эрхэлж, гурван ч их, дээд сургууль дүүргэн мэргэжил эзэмшиж, өөрийгөө олох их аяллаас хүссэнээ олсон нэгэн эмэгтэйг бид “Гарааны бизнес” буландаа урьж ярилцсан юм.
Д.Жаргалсүрэн залуу хүн хэдий ч өнөөдрийг хүртэл их урт зам туулжээ. Тэрбээр сайхан ажлын саналуудаас татгалзаж, хүсэл мөрөөдлөө даган, “ЖаСү” нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр сэтгэл шулуудсандаа огтхон ч харамсдаггүй гэсэн юм.
Д.Жаргалсүрэн урландаа эсгий ээмэг, зүүлт, цүнх, гэр ахуйн гоёл чимэглэлийн зүйл, бойтог гутал, тоглоом, энгэрийн гоёл, түлхүүрийн оосор гээд өдөр тутамд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Бизнесээ эхлүүлэхийн өмнө төрийн байгууллагад жижиг дунд бизнесийг хариуцсан мэргэжилтэн байсан гэсэн. Бодит байдал дээр өөрөө бизнес эхлүүлэх танд ямар санагдсан бэ?
-Би 2016 оныг хүртэл төрийн байгууллагад ЖДҮ хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн, Америкийн 100 хувийн хөрөнгө оруулалттай барилгын компанид менежерээр ажиллаж байлаа. 2016 оны сонгуулийн дараа намын үзэл суртлаар орон тооны цомхтголоор ажлаасаа гарсан.
Тэр үед дөрвөн жил тутамд ажлын байр солигддог, баталгаагүй байх юм байна, гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй хүнд эрсдэлтэй юм байна гэж бодоод тогтвортой ажлын байр эрж хайж эхэлсэн. Тэгж явсаар бизнесийн санаагаа олж байлаа.
Хүмүүс өдөр тутамдаа хэрэглэж болохуйц энгийн бүтээгдэхүүн хийхийг зорьж ажиллаж байна.
Төрийн байгууллагад ажиллаж байхад ILO буюу Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сургалтанд хамрагдаж, өөрийгөө чадавхжуулах, төсөл бичих, цалингаас гадуурх орлоготой болох тухай мэдлэгээ дээшлүүлж, хувь хүн талаасаа их чадваржсан байлаа.
Ингээд “ЖаСү” брэндийг үүсгэн байгуулаад ажиллаж байна. ”ЖаСү” гэдэг нь миний нэр Жаргалсүрэнгийн товчлол. Монголд хамгийн олдоц ихтэй түүхий эд болох ноосыг ашиглаад бүх төрлийн эсгий бүтээгдэхүүн хийхийг зорьж ажиллаж байна. Судлаад үзэхэд Монгол орон хэдэн зуун жилийн турш эсгий бүтээгдэхүүн хийсэн мөртлөө өдөр тутмын хэрэглээнд төдийлөн байхгүй нь анзаарагдсан. Тиймээс хүмүүс өдөр тутамдаа хэрэглэж болохуйц энгийн бүтээгдэхүүн хийхийг зорьж ажиллаж байна.

Өөрийн дуртай үнэртнээ эсгий зүүлт, чимэглэлдээ түрхээд өдөр тутамд зүүж болох бүтээгдэхүүн хийсэн. Эсгий нь үнэрийг удаан хадгалдаг шинж чанартай.
-Эсгийгээр акссесуар хийсэн гэхээр сонирхол татаж байлаа. Эсгий бүтээгдэхүүн гэхээр л уламжлалт ширдэг, бойтог зэрэг бүтээгдэхүүн хийдэг л гэж хүмүүс боддог шүү дээ.
-Тийм. Би эсгийгээр акссесуар, гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүн хийх сонирхолтой. Монголд акссесуараар дагнасан хүн төдийлөн харагдахгүй байна. Тиймээс өөрийн дуртай үнэртнээ эсгий зүүлт, чимэглэлдээ түрхээд өдөр тутамд зүүж болох бүтээгдэхүүн хийсэн. Эсгий нь үнэрийг удаан хадгалдаг шинж чанартай. Үнэртэн, амин ус зэргийг түрхсэнээр тухайн эсгий бүтээгдэхүүнд 4-10 дахин удаан хадгалагддаг. Тэгэхээр танаас дуртай үнэр тань үнэртсээр байна гэсэн үг.
Монгол оронд амьдарч байгаа хонь эрс тэс уур амьсгалд, бараг -40-өөс +40 градусын температурын зөрүүтэй орчинд амьдардаг. Тиймээс ноос нь үнэрийг өөртөө илүү удаан шингээх шинж чанартай болдог байна.
Бас нэг шинэ бүтээгдэхүүн гаргасан нь Монголдоо анхдагч болсон. DIY Kit буюу өөрийн гараар бүтээл хийх ноосон бэлдэц юм.
Ноосыг ямар нэгэн детальтай хавсарч хэрэглэхээр хэрэглээний хувьд ч, өнгө үзэмжийн хувьд ч илүү сайжирч байна гэж хардаг. Уламжлалт хэв маягийг эвдэж, тухайн хүний сонирхолд нийцүүлэн бүтээлээ хийж байна. Захиалгаар мөнгөтэй хослуулж хэд хэдэн бүтээгдэхүүн гаргаж байсан.

Мөн үнэрийг удаан хадгалдаг учраас гэрийн үнэртүүлэгч гаргаж байна. Гэр ахуйн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн нь их том сэдэв. Аяганы суурь, тогооны бариул, бээлий, сувенир гээд юу ч хийж болно. Малгай, ороолт гээд хүссэн бүх юмыг хийж болно. Ямар ч хэлбэрт оруулж, өөрчилж сайжруулж болдгоороо онцлогтой.
Миний гаргаж байгаа бүтээгдэхүүний 50-60 орчим хувийг гадаадад амьдарч, сурдаг хүмүүс авч явдаг. Жишээ нь, гадаадад сурдаг хүүхдүүд ангийн найзууд, багш нартаа монгол гэсэн агуулгатай бэлэг өгөхдөө их сонирхож сонгоно.
Бас нэг шинэ бүтээгдэхүүн гаргасан нь Монголдоо анхдагч болсон. DIY Kit буюу өөрийн гараар бүтээл хийх ноосон бэлдэц юм. Энэ нь дотроо ноостой, ноосыг хуурай аргаар эсгийрүүлэх шивүүрийн зүү, заавартайгаа байгаа.

-Энэ бүтээгдэхүүнийг “Шарк Танк” нэвтрүүлгээр танилцуулсан байх аа?
-"Шарк Танк” бизнесийн номер нэг шоунд оролцоод хөрөнгө оруулалт татсан бүтээгдэхүүн. Эхний ээлжийн хамгийн амархан хийж болох хонь, нохой, туулай гэсэн гурван бүтээгдэхүүний бэлдэц гаргасан. Б.Чинбат Шаркад компанийнхаа 12 хувийг санал болгоод 24,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч байлаа.
Бүтээгдэхүүн маань хэд хэдэн дэлгүүрээр зарагдаж байна. Шинэ төрлийн бүтээгдэхүүн учраас маркетинг, борлуулалтын хувьд алдаатай ажилласан зүйл бий. Хүмүүст яаж хүргэх вэ гэдэг тал дээр ажиллаж байна.
-Шинэ жилийн тоглоомнууд, хулсны баавгай ч харагдаж байлаа. Ялангуяа хулсны баавгай нүдэнд шууд туссан.
-Манайх олон агентаар дамжуулж бүтээгдэхүүн хийдэг. Жишээ нь, Япон, Америкт амьдардаг монгол бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй хүмүүс бидний дундын зуучлагч болоод борлуулж өгдөг. Гарааны бизнес эрхэлж байгаа хүний хувьд бүх зүйлээ өөрөө хийнэ гэдэг хүндрэлтэй. Ганцаараа учраас гадаадад очиж том хэлэлцээр хийж, үзэсгэлэн худалдаанд оролцох боломж хомс. Тиймээс гадаадад байгаа хүмүүс захиалга өгдөг.

Тэр захиалгуудын нэг нь хулсны баавгай байсан. Японы амьтны хүрээлэнд хоёр жилийн өмнө нэгэн “од” баавгай төрсөн юм. Тэрэнд зориулж захиалгаар хийсэн тоглоом. Хуурай аргаар шивүүрийн зүүгээр эсгийрүүлж хийсэн учраас ажиллагаа ихтэй байдаг. Тийм учраас захиалгын дагуу хоббигоороо хийдэг.
-Эсгий бойтог, гуталнуудынх нь загвар энгийн, даруухан хэрнээ гоёмсог санагдсан. Яагаад уламжлалт хээ угалзаас татгалзсан бэ?
-Хэт их хээ угалз заримдаа зохимжгүй санагддаг. Үндэсний уламжлалаа шингээж байгаа боловч өдөр тутмын хэрэглээнд төдийлөн нийцэхгүй байгаа юм шиг санагдсан. Японоос захиалга өгөхдөө минимал мөртлөө яг л тохирсон ганцхан ширхэг дэлбээ, ганц нэг чимэглэлүүд хийх хэрэгтэй гэсэн.
Ер нь гадаадын эсгий урлаач нарын бүтээлүүдийг сонирхоно. Монгол урлаач нарын бүтээлийг сонирхож, заримыг нь дуурайж хийж үзнэ. Цоо шинэ зүйлийг бий болгоно гэдэг одоогоор боломжгүй учраас төстэй бүтээлүүдийг харна. Дуурайж хийж болж байвал яаж өөрчилж сайжруулж болох вэ гэж боддог.

БИ МАШ ИХ ЗҮЙЛ ТУУЛЖ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ, ОЛОН ЗҮЙЛ ТУРШИЖ ҮЗСЭН
-Гарааны бизнес нэгэнт эхлэх шийдвэр гаргасан бол бүх юмаа дэнчин тавиад, бараг цалингүй шахуу ажиллах хэмжээний эрсдэл үүрдэг гэдэг юм билээ. Таны хувьд нөхцөл байдал ямар байсан бэ?
-Гарааны бизнес эхлүүлсэн бол үр хүүхэд, гэр орноос ялгаагүй бүхнээ зориулах хэрэгтэй болдог. Гэр бүл болон бизнесээ тэнцвэртэй авч явах хэцүү. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавьсан ч хангалтгүй байдаг. Тэрэнтэй адил бизнесийн хувьд нэг юмыг нь хийж дууссан ч дахиад л нэг зүйл нэхэгдээд, тасралтгүй болон шинээр хийх зүйл гарч байдаг.
Би бизнес эхлэхдээ эхлээд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн ЗДТГ болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” /БЭЭТ/-ийн инкубатор сургалтын шалгаруулалтад орсон. Тус төвөөс 5 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж авах шалгаруулалтад зуу зуун эмэгтэйтэй өрсөлдөөд, бизнес санаагаараа ялгаран, хөрөнгө оруулалт авсан.Дараа нь БЭЭТ-д бойжоод суралцаад явж байхдаа “Шарк Танк” нэвтрүүлгийн эхний улиралд оролцож, хөрөнгө оруулалт авч байлаа. Би өөртөө итгэлтэй, хийж байгаа зүйлдээ дурласан учраас хөрөнгө оруулалт авна гэдэгтээ маш итгэлтэй байлаа.
Үүний дараа Швейцарийн хөгжлийн агентлагаас зарласан залуучуудын гарааны бизнес дэмжих хөтөлбөрт багаараа оролцож гуравдугаар байр эзэлсэн. Global Startup Weekend Women гээд олон улсын эмэгтэйчүүдийн гарааны бизнесийг шалгаруулдаг тэмцээнд мөн оролцоод гуравдугаар байранд орж байлаа.
Төсөл хөтөлбөр болгон өөрийн гэсэн онцлог давуу талтай. Маш олон хүнтэй танилцаж, шинэ багтай болно. Эрсдэл, маркетинг, хүний нөөц, шинжлэх ухааны мэдлэгийг хоёр, гуравхан хоногийн дотор маш зөв хүртээмжтэйгээр сурч болдог.
Төсөл хөтөлбөр болгон өөрийн гэсэн онцлог давуу талтай. Маш олон хүнтэй танилцаж, шинэ багтай болно. Бүхэл бүтэн том менежмент байгаа. Эрсдэл, маркетинг, хүний нөөц, шинжлэх ухааны мэдлэгийг хоёр, гуравхан хоногийн дотор маш зөв хүртээмжтэйгээр сурч болдог. Маш олон зүйлийг туршиж үзсэн. Хийе, бүтээе гэж зорьж байгаа хүмүүст боломж үргэлж гардаг юм билээ.
Мөн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх эмэгтэй захирлуудын клубээс манай бизнеэс эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтарч ажилладаг. Монголдоо нэр хүндтэй, томоохон компанийн захирлууд бидний ментор болсон. Тэдгээр хүмүүс шууд л захирал болчихоогүй. Маш их зүйл даван туулж тэр хэмжээнд хүрсэн. Адилхан бүсгүйчүүд, ээж, гэр бүлийн эзэгтэй, бизнесээ төдий зэрэгтэй мундаг болтол яаж авч явах вэ гэдгийг мэддэг хүмүүс учраас бидэнд зориулан ментор зөвлөгөө өгснөөр зарим нэг эрсдэлээс аль болох холуур өнгөрч болох тухай зааж, туршлагаа хуваалцдаг.
БЭЭТ-өөс ч бидэнд менторын үйлчилгээ үзүүлдэг. Банк санхүүтэй холбоотой, эсвэл нийгмийн чиглэлийн ментор хэрэгтэй юу гэдгээс шалтгаалж бид ментороо сонгож хамтарч ажиллана. Миний хувьд сэтгэл зүйн ментор хэрэгтэй санагддаг. Энэ ажлыг тасралтгүй аваад явахад манай менторууд их тус болсон.

-Жишээлбэл, таны сонссон, авч хэрэгжүүлсэн үнэ цэнтэй зөвлөгөө юу байсан бэ? Танд ямар үгс түлхэц болж байв?
-Маш олон зөвлөгөө, дэмжлэг өгч байсан. Хамгийн гол хэлдэг зүйл бол аливаа юмыг тасралтгүй хийх юм шүү. Юмны ард гараад тасралтгүй үргэлжлүүлж чадвал цаг хугацааны явцад шигшигдэж үлдэнэ гэдгийг захиж хэлж байсан. Гарааны бизнесийн 90 хувь нь дампуурдаг. Учир нь ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд хувь хүнд үргэлж сонголт ирдэг. Тэрийг орхиж болно, түр завсарлаж болно, эсвэл хэцүү байгаа ч гэсэн тэрийгээ үргэлжлүүлэх гэсэн сонголт бий. Тэр дундаас эхлүүлсэн зүйлдээ үнэнч байж, анх эхлүүлэхдээ ямар болно гэж төлөвлөж байсан түүндээ хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй.
Хуучин ажлаас маань ажилдаа буцаад орооч, эсвэл олонд танигдсан гайгүй компаниас үйлдвэр хариуцсан даргаар ажиллаач гэх мэт саналууд ирж байлаа.
-Шантрах, болимоор санагдсан үе байв уу?
-Маш их байсан. Хуучин ажлаас маань ажилдаа буцаад орооч, эсвэл олонд танигдсан гайгүй компаниас үйлдвэр хариуцсан даргаар ажиллаач гэх мэт саналууд ирж байлаа. Тэр саналыг тухайн үед сонсоод маш баяртай хүлээж авч байсан. Дараа нь түр амьсгаа аваад бодохоор би тэдэн шиг болохын тулд хичээж байгаа хүн. Би өөрийнхөө бизнес дээр ажиллаад ямар ч байсан доошоо орно гэж байхгүй гэж бодоод тэр бүх сайхан саналаас татгалзаж, өөрийнхөө бизнест цагаа зарцуулъя гэж бодсон.
-Их эргэлзсэн үү?
-Маш их эргэлзсэн. Гэр бүлийнхэн маань намайг буцаад хуучин шигээ ажил хийгээд, нийгэмд эзэлж байгаа байр суурь нь илүү сайн байгаасай гэж хүсдэг юм билээ. Гэвч миний анх зорьж байсан мөрөөдөл минь өөр учраас зөрчилдөх үедээ зөрчилдөөд, зөөллөж, аргадах үедээ аргадаад л явж ирсэн. Хамгийн хэцүү нь өөрөө өөртэйгөө зөрчилдөж байсан учраас энэ бүхнийг давж туулах хэрэгтэй. Одоо тэр сонголтоо хийсэндээ харамсахгүй байна.

-Бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд инкубатор сургалтаас өөрт хэрэгтэй ямар чадвар эзэмшээд гардаг вэ?
-БЭЭТ-д давхардсан тоогоор 4000-5000 орчим эмэгтэй үйлчлүүлсэн. Тэд өөртөө хэрэгтэй байгаа сургалт мэдээ, мэдээллийг үнэгүй авдаг. Гадуур өндөр төлбөртэй заадаг сургалтыг үнэ төлбөргүйгээр заадаг. БЭЭТ-ийн сургалт надад маш их таалагдсан.
Эцсийн биет бүтээгдэхүүнээ гаргахад бидэнд бүх л зүйл хэрэгтэй. Хуулийн хамгаалалт, менежмент, үйлдвэрлэлийн онол, сав баглаа боодол, шошго гэх мэтчилэн эцсийн нэг ширхэг бүтээгдэхүүн гарахад маш олон зүйл хэрэг болдог.
Бидэнд тэр талаарх ойлголт мэдлэг, мэдээлэл байгаа боловч 100 хувь мэдэхгүй гэсэн үг.
Тийм учраас Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас багш нар ирж зөвлөгөө өгнө, оюуны өмчийн хамгаалалт, хууль эрх зүй, гэрээний актыг задалж өгч ярих жишээтэй. Бид тодорхой хэмжээний ойлголттой байгаа боловч нарийн задлаад үзэхээр бидний хувьд хамгийн ашигтай байх боломжуудыг олж авдаг.
Санхүүгийн хөтлөлт зөв явуулах, энэ нь дараа нь ямар өгөөжтэй байх вэ гэдгийг заадаг. Бид мөнгө олоод л байгаа хэрнээ мөнгө нь нэг мэдэхэд л алга болчихсон байдаг. Тэгэхээр санхүүгээ зөв хөтөлж сурах шаардлага гарна. Цаашлаад маркетингийн хувьд өгөөжтэй зүйлүүд ч заана. Нийгмийн сүлжээний орчинд яаж бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаас эхлээд практик ач холбогдолтой сургалтуудыг явуулдаг. Тэгэхээр энэ бол алдаж болохгүй боломж. Хүний амьдралд маш олон боломж гардаг ч тэрийг барьж авсан хүн цөөхөн.
БЭЭТ-д бидний борлуулалтыг дэмжээд өгөөч, бид ийм үзэсгэлэн худалдаанд оролцмоор байна гэхэд бидний хүсэлтийг бараг 100 хувь биелүүлдэг шүү.
20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД Ч БИЙ
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгдээд хоршоо байгуулж, сургалтууд зохион байгуулдаг гэсэн. Хоршооныхоо үйл ажиллагааны талаар ярихгүй юу?
-Инкубатор төгсөгч есөн эмэгтэй нэгдээд Women Entrepreneur Development /WED буюу Эмэгтэйчүүдийн Энтрепренер Хөгжил/ гээд хоршоо байгуулсан. Ганцаараа байхаас илүү хамтраад хүсэлт тавих, хамтраад ямар нэгэн зүйл хийх нь маш чухал болж байна. Бид ямар нэг үйл ажиллагаанд хамтарч оролцож, ажлуудаа тэнцүү хуваан авдаг. Бүгд урлантай, сонингийн цаасаар сагс шүлждэг, оёдол, гоёл чимэглэл, эсгий, арьс, хэвлэл зэрэг өөрийн гэсэн онцлогтой олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эмэгтэйчүүд байна. Хоорондоо нэгдэж бүтээгдэхүүн гаргадаг.
Тиймээс хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд гар урлалыг өөрийнхөө ажил, орлогын эх үүсвэр болгоод санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжууд байна гэж харж байна.
Манай WED хоршоо олон үйл ажиллагаанд нэгдэж ажилладаг. Бүгд өөрийн гэсэн ур чадвартай учраас гар урлалын сургалт, худалдаа хийж байна.
2019 оны НҮБ-ын судалгаанд хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн 80 хувь нь тухайн хүчирхийлэгчээс ямар нэгэн байдлаар эдийн засгийн хувьд хараат байна гэсэн судалгааг хараад би эмзэглэсэн. Эмэгтэйчүүд тодорхой хэмжээнд эдийн засгийн эрх чөлөөтэй байсан бол тэр хүчирхийллээс өөрийгөө авч гарах боломж байна гэж харсан. Тиймээс хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд гар урлалыг өөрийнхөө ажил, орлогын эх үүсвэр болгоод санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжууд байна гэж харж байна. Бид үе шаттай ажлууд хийсэн.

Асрамжийн газар охидод сургалт орсны дараа тэд “Олон хүн ирээд бэлэг өгөөд, зураг даруулдаг. Гэтэл та бүхний сургалт бидэнд маш сонирхолтой санагдлаа” гэж хэлсэн. Тэр хүүхдүүдэд зүгээр бэлэг өгөхөөс илүүтэй ур чадвар олгоод, нэг зүйл ч гэсэн хийж сургана гэдэг нь чухал юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар очиж, сургалт зохион байгуулсан. Асрамжийн газрын өсвөр насны охид, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хамгаалах байранд сургалт хийж байлаа.
Мөн БЭЭТ-д гар урлалын сургалтууд явуулсан. Бидний хүрч ажиллахыг зорьж байгаа хүмүүс бол охид, эмэгтэйчүүд. Тэнд бид өөр өөр ертөнцүүдийг олж харсан.
Эхэндээ хэцүү мэдрэмж төрж байлаа. Нэгхэн сартай хүүхдээ тэврээд нүднийх нь зовхи нь унжсан эмэгтэй хамгаалах байранд байсан. Тэр хүнээс бид яагаад гэж асууж болохгүй. Харин яагаадаас яаж гарч болох вэ гэдэг зүйлийг ярьж байна.
Манай эмэгтэйчүүдийн дунд гар урлалын бизнесээ 20 мянган төгрөгнөөс эхэлсэн, эсвэл эгчээсээ авсан материалаар ч юм уу бизнесээ эхлүүлж, босгож байсан хүмүүс бий. Тухайн хүн уйгагүй, тууштай байвал нэг л мэдэхэд бизнес нь хөлөө олчихсон эсвэл хобби нь нэмэлт орлого болчихсон байна.
Тусламж хэрэгтэй тэдгээр эмэгтэйчүүдэд бид гар урлалын чадвар эсвэл бизнес гэхээсээ илүүтэй итгэл найдвар өгөхийг л зорьж ажилладаг.
Хүүхдийн асрамжийн газар өсвөр насны охидод сургалт орж байхад тэр сургалтын дараа хүүхдүүд “Маш олон хүн ирээд бэлэг өгөөд, зураг даруулдаг. Гэтэл та бүхний сургалт бидэнд маш сонирхолтой санагдлаа” гэж хэлсэн. Тэр хүүхдүүдэд зүгээр бэлэг өгөхөөс илүүтэй ур чадвар олгоод, нэг зүйл ч гэсэн хийж сургана гэдэг нь чухал юм.
Манай хоршоо сургалтуудаасаа бэлтгэн нийлүүлэгчдээ олох нь бий. Мөн бидэнтэй байнга эргэх холбоотой байдаг. Хийсэн бүтээгдэхүүнээ сургалтаанд суусан хүн өөрөө авч үлддэг юм.
Сургалтын материал, үдийн цайны мөнгө зэрэг бараг бүхий л зардалд Азийн сангаас дэмжлэг үзүүлдэг. Нийт хийсэн үйл ажиллагааны 95 орчим хувийг Азийн сангаас ивээн тэтгэж оролцсон.
Манай хоршооны сайн туршлага бол эмэгтэйчүүд бид нэгдэхээрээ илүү үр бүтээлтэй ажиллаж чаддагийн тод жишээ юм.

-Та бүхний сургалтанд суусан хүмүүсээс бизнесээ эхлүүлчихсэн хүмүүс бий юу?
-Сургалтанд суусан хүмүүсийг гурав ангилж болохоор байна. Нэг хэсэг нь өөрийнхөө гараар юм хийж үзээд, гэр орноо тохижуулах, нэг удаа хийгээд л баяртайгаар гэртээ хадгалдаг эмэгтэйчүүд байна. Бас би юм хийж чадах уу, үгүй юу, надад авьяас байна уу гэдгээ мэдэх сонирхолтой хүмүүс байна.
Мөн үлдсэн хүмүүс нь үүнийг яаж бизнес болгох вэ, яаж мөнгө олох вэ, би яаж өөрийнхөө амьдралд гар урлалаар дамжуулж нэмэр болох вэ гэсэн зүйл рүү анхаарч ажилладаг. Бизнес болгоод явж байгаа олон эмэгтэй бий. Зарим нь эргээд холбогдож, ажлаа болгоод явж байгаа тухайгаа ярьдаг.
Би юу хүсэж байгаа вэ гэдгээ олохын тулд маш их аялсан хүн.
-Хувь хүн рүү чиглэсэн асуулт асууя. Та гурван өөр мэргэжил эзэмшсэн гэсэн. Яагаад?
-Би өөрөө сурах сониуч зантай. Боломж л олдвол тэр боломжийг атгаж авах дуртай. Хичээл зүтгэл гаргадаг.
Би Сэрүүлэг дээд сургуулийг бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжлээр суралцаж төгсөөд Америкийн компанид ажиллаж байх хугацаандаа Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Тэгээд төрийн албанд ажиллаж байх үедээ Удирдлагын академик төрийн удирдлагын менежментээр төгссөн. Цалинтай чөлөө аваад их сургуульд суралцана гэдэг ховор боломж. Залуучуудтай шударга өрсөлдөөд, ажлын үзүүлэлтүүдээр нэгт орсон учраас сурах боломжуудыг алдаагүй. Уг нь хүмүүс бакалаврын зэргээ хамгаалаад мастер, докторантурын зэрэг авдаг бол би гурван бакалаврын зэрэг авчихсан. Тууштай чармайлттай, хичээж амьдардаг. Би юу хүсэж байгаа вэ гэдгээ олохын тулд маш их аялсан хүн.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Технологийн дагуу хийхэд хурдтай, хүмүүс сонирхож болохуйц зүйлүүдийг өөрийнхөө хэмжээнд гаргаад авчихлаа. Одоо эсгий бүтээгдэхүүний борлуулалт, түгээлтийн сувгуудад илүү анхаарч ажиллаж байна. Коронавирус гарснаас хойш бидний уламжлалт бизнесийн арга барил өөрчлөгдөхөөс өөр аргагүй болж байна. Төлөвлөж байсан ажлууд, олон нийтийн арга хэмжээ хойшиллоо. Үзэсгэлэн худалдаа, борлуулалтын хэмжээ ч багаслаа. Тэгэхээр гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс борлуулалтын шинэ түвшинд гарч, илүү цахимжих, шинэ сувгуудаа нээж ажиллах шаардлага зайлшгүй гарч байна.
Ямар ч байсан эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ ойрын хэдэн жил хийх төлөвлөгөөтэй байна.
-Эсгий бүтээгдэхүүний цаашдын ирээдүйг та юу гэж хардаг вэ?
-Ноосон бүтээгдэхүүн нь хөгжлийн дээд цэгтээ хүрчихсэн гэж хэлж болно. Манай том үйлдвэрүүд пальто, хувцас зэргийг чанарын өндөр төвшинд хийж байна. Эсгий бүтээгдэхүүний хувьд одоогоор гар аргаар хийдэг шиг технологи нь гараагүй байна. Энгийн машины аргаар гаргаж авсан эсгий гар аргаар авснаас шинж чанарын хувьд ялгаатай байдаг. Дэлхий нийтэд технологийн эрин зуун ирж байгаа боловч гар урлалыг сонирхдог, дээдэлдэг хэрэглэгчид их байна. Тэр хүмүүст зориулж бид бүтээгдэхүүнүүдээ хийнэ. Технологи хөгжихийн хэрээр гар аргаар хийдэг зүйлийн үнэ цэн улам өснө гэж би хардаг.
-Танай бүтээгдэхүүнийг хаанаас авах боломжтой вэ?
-Хэд хэдэн дэлгүүрүүдтэй хамтарч ажиллаж байна. Ихэнх бүтээгдэхүүн захиалгаар хийгддэг учраас ихэвчлэн манай урлангаас ирээд авах боломжтой. Ази Фарм эмийн сангийн 40 орчим салбараар манай хоршооны эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнийг ямар нэгэн нэмэлт үнэгүйгээр борлуулж байна. Манай фэйсбүүк хуудаснаас ч мэдээлэл авч болно.
-Ярилцсанд баярлалаа.
Фэйсбүүк хуудас: JaSu Project
Утас: 91006007