“Малынхаа буянаар сайхан л амьдарч байна” гэж ярих Багануур дүүргийн Мянгат малчин О.Дашрэнцэндоржийн хот гэрээр манай сурвалжлах баг зочиллоо. Тэрбээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх тусгаарлаад долоон жил болж байгаа гэнэ. 2011 онд дүүргийн сайн малчин, харин энэ жил нийслэлийн сайн малчин болжээ.
Бага балчир наснаасаа мал дээр өсч, 30 шахам жил мал хариулсан мянгат малчин О.Дашрэнцэндоржтой ярилцлаа.
-Сар шинийн бэлтгэлээ базаачихсан уу?
-Ер нь базаачихсан байгаа. Хэвийн боов, бууз, шимийн архиа бүгдийг нь өөрсдөө хийдэг. Хуучин монгол ёсоороо л шинэлнэ дээ. Эхлээд аав ээждээ очно. Тэгээд ах дүү нар, нутгийнхаа айлуудаар очно доо.
-Та хэчнээн малтай вэ? Энэ жил хэчнээн төл хүлээн авах гэж байна?
-Энэ жил 1100 мал тоолуулсан. 400 орчим төл хүлээн авна гэж төлөвлөж байна даа.
-Малчдын эдийн засгийн байдал хэр байна?
-Ер нь боломжийн гэж боддог. Ямар ч байсан хямралд бага өртдөг шүү. Хямралын нөлөөлөл нь бага тусдаг юм шиг санагддаг юм. Малынхаа буянаар сайхан аж төрж байна.
-Улсын наадамд морь уралдуулж байв уу?
- Улсын наадамд оролцож байсангүй. Дүүрэг сумын наадмуудад оролцож байлаа.
-Малын хөлийн татварын асуудал яригдаж байгаа талаар та юу бодож байна вэ?
-Малчид өмнө нь өгч байсан. Өгч болох л асуудал. Гэхдээ одоо нэг богоос мянган төгрөг авна гэж яригдаад байгаа. Тэр бол арай хүнд л санагдаад байна. Урьд нь манайх айл болоогүй, аав ээжийн харьяанд байсан учраас хэдийг авч байсныг сайн мэдэхгүй юм. Одоо ярьж байгаа нь батлагдвал хүнд л тусах гээд байна. Нэг бодыг таван богд шилжүүлнэ. Тэгэхээр 100 бодтой айл бол 500 хонины мөнгө төлнө гэж бодвол 500 мянган төгрөг төлөх болчихоод байна. Тэрийг бага хэмжээнд төлж болж байна.
-Малчин хүмүүсийн амьдралд бодлогын чанартай ийм өөрчлөлт хийгээсэй гэж бодож явдаг зүйл байна уу?
-Уг нь бодож явдаг. Гэхдээ цаг нь тулахаар мартчихаад байх юм. Гэхдээ нэг асуудал байна. Малчдын хүүхдүүд зургаан настайдаа сургуульд элсэхэд дотуур байранд харж хандах хүнгүй ордог. Жишээ нь, Багануурт заавал нэг нь дагаж орох болдог. Тэгээд ард нь би ганцаараа үлдэнэ. Манай энэ хавийн залуу малчдын ихэнх нь тийм. Ганц эрэгтэй хүн мал дээрээ үлддэг.
-Эхнэр нь хүүхдээ харж хандах гээд явчихдаг уу?
-Хүүхдүүдээ дагаад л явчихна. Ирэх жил энэ гурав яваад би гэртээ үлдэх нь дээ.
-Энэ асуудлыг яаж шийдвэл боломжтой гэж та боддог вэ?
-Намайг бага байхад найман настай хүүхэд сургуульд орж болоод байсан. Тэр хэвээрээ байж болдоггүй юм болов уу л гэж бодох юм. Үгүй ядахдаа долоон настайд нь элсүүлж байвал... Манай охин бол арванхоёрдугаар сард төрсөн болохоор зургаан нас хүрээгүй сургуульд орсон. Энэ жил дотуур байранд өгчихсөн, арай л балчир байна.
Манайх удмаараа малчин хүмүүс. Би долоон настайдаа сургуульд орсон. Төвд байгаа хүмүүсийг би мэдэхгүй юм. Хөдөөний малчин хүмүүст зургаан нас арай л хүнд санагдаад байна. Одоо зургаан настай хүүхдийг цэцэрлэгт сургаагүй бол авахгүй гэдэг. Тэгэхээр малчны хүүхэд бас нэг жил заавал цэцэрлэгт явах шаардлагатай болдог.
-Малаа маллаад явж байхад улсаас ямар нэгэн байдлаар дарамт болдог зүйл байна уу?
-Тэр тал дээр ерөнхийдөө гайгүй ээ. Дарамт болсон зүйл байхгүй. Одоо бэлчээр хувьчилна гэж яриад байгаа. Хувьчилчихвал хүн болгон нэг нэг хашаатай болчихно. Тэр дотор мянган мал жилийн дөрвөн улиралд иднэ гэсэн бодлогоор нэг хашааг өгөх болов уу гэж бодож байна. Тэгэхээр дараа жил нь мянган малаас 300-400 нь төллөнө. Тэрнээсээ зах зээлд борлуулж, өөрийн амьжиргаанд хүргэж, зарлага гаргана гэж бодоход зарлага гараад гараад доод тал нь 100 мал нэмэгдэнэ. Тэгэхээр 1100 толгой мал болно. Таван жилийн дараа 2000 шахуу малтай болно. Тэгэхээр бэлчээрийн даац нь бүрхэг болчихно гэсэн үг. Хашаан доторх бэлчээрийн даац хүрэхгүй болчихно шүү дээ.
-Хотод махны үнэ маш өндөр байдаг. Малчид нь махаа үнэтэй зараад байна уу эсвэл дунд нь ченжүүд нэмээд байна уу?
-Дамжлага дээр үнэ нэмэгдээд байдаг. Яг малчны хотноос авбал харьцангуй хямд шүү дээ.
-Малын хотноос нэг хонь авбал ямар үнэтэй зарагддаг вэ?
-Ноосыг нь авсан дундаж хонь 100 мянга орчмын үнэтэй байдаг. Махны үнийн асуудал малчидтай огт хамаагүй. Зурагтаар мэдээ харж байхад малчдыг л муулаад байдаг. Яг цаг дээрээ малчдаас ченжүүд хямдхан авчихаад, зах дээр очиж нэг ченжид өгнө. Захаас цаашаа дахиад нэг ченжид өгнө. Тэр ченжээс дамжсаар дэлгүүртээ очно. Тэгэхээр малчдаас гараад дөрөв тав дамжчихаад очиж байгаа хэрэг. Тэр дамжлагууд дээр махны үнэ нэмэгдээд өсчихдөг болохоос биш малчид тэр үнэд ямар ч хамаагүй. Хонины мах 6000 орчмын үнэтэй байхад малчдаас ченжүүд 4000 төгрөг хүрэхтэй үгүйтэй үнээр л авч байгаа шүү дээ.
-Тэгвэл таны бодлоор хямдхан чанартай мах хэрэглэх нөхцөл нь яаж бүрдэнэ гэж бодож байна вэ?
-Дамжлагыг цөөлөх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бирж гэдгийн нарийн учрыг би сайн мэдэхгүй. Дээгүүр дамжвал арай хямдхан тусах юм болов уу гэж яригддаг юм. Ер нь дамжлагыг цөөлвөл арай хямд тусах байх. Малчин ченжэд нэг үнэ хэлэхэд зөвшөөрдөггүй. Олон гар дамждаг ченжүүд үнээ тогтоодог. Малчин хүнд өөр орлого байхгүй, нөгөө хэдэн малаа л борлуулж амьдралаа залгуулдаг учраас аргагүй эрхэнд өгч байгаа юм.
-Адилхан л амьдрах гэж яваа хүмүүс учраас ченжийг бас буруутгаж болохгүй байх?
-Буруутгаж болохгүй. Бүгдийг буруутгаад байж болохгүй. Яг иргэдийн гар дээр очихоос өмнө дөрөв таван гар дамжин очиж байгаа дамжлагыг л цөөлчихвөл махны үнэ хөөрөгдөх нь багасна.
-Хот руу ороход хамгийн түрүүнд танд юу мэдрэгддэг вэ?
-Амьсгалахад үнэндээ хүнд юм билээ. Зун ч бас хот руу орох онцын шаардлага гардаггүй. Багануураасаа бүх юмаа шийдчихдэг болохоор. Хааяа нэг оны өмнө эсвэл өдийд цагаан сарын өмнө ордог. Тэгэхэд амьсгалахад үнэндээ хүнд юм билээ. Ерөөсөө утаагаар амьсгалж байна. Бусад нарийн юмыг нь сайн мэдэхгүй юм. Хамгийн түрүүнд Налайх хүрээд л утаатай залгадаг.
-Тэгвэл хотын сайхан нь юунд байна вэ?
-Нийслэл маань хөгжиж байгаа нь сайхан байлгүй яах вэ. Хүмүүсийн ярьдаг шиг хөдөө хөгжилгүй байгаа юм биш. Хөдөө интернэтээс бусад нь байна. Манайх уулаар малаа дагаад явчихдаг болохоор интернэт хэрэглэж чаддаггүй. Мэдээллийг бол хангалттай авна.
-Танд баярлалаа. Сайхан шинэлээрэй.