Туркийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсын Цагдаагийн академид бакалавр болон магистрын сургалтад суралцах алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газарт хүлээн авч уулзан, сургалтын гэрээ байгууллаа.
Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэ, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай болон алба хаагчид оролцлоо.
Туркийн цагдаагийн академийн 2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтад 2, магистрын сургалтад 5, нийт 7 алба хаагч сонгогдсон байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв