Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж буй бөгөөд эхний шийдвэрүүдийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Ерөнхий сайдын нэг тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд "Шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар барилга байгууламжийн ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлтүүд, барилга түүний эзэмшигчдийн мэдээллүүдийг shilen.gov.mn/ системд байршуулсныг танилцууллаа.
Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын нийт 8804 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn/-нд өнөөдрөөс ил тод байршуулж байна.
Аймгуудад 15 жилийн хугацаанд 165 улсын комисс ажиллаж 4721 дүгнэлт, нийслэлд 105 улсын комисс ажиллаж, 3683 дүгнэлтийг гаргасан.
Барилга байгууламжийн эзлэхүүн, төрөл, хийцээс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр нь ангилдаг.
Энэ хүрээнд нийслэлд
Тав хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй-336
Таваас есөн давхар буюу дунд төвөгшилтэй-1280
Есөөс 16 давхар буюу өндөр төвөгшилтэй-560
16-аас дээш давхар буюу онцгой төвөгшилтэй-57 барилгад дүгнэлт гаргасан.
Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектурын төлөвлөлтөд орсон 11,668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.
"Шил" ажиллагаагаар тавдугаар сард хэн хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газар 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна.
Голын ай сав, голдирол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээж авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрстэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа.
Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдөлшгүй баримтууд юм. Жишээ нь, тус ай савд баригдсан барилгыг хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газрын албан тушаалтан байнга оролцож, гарын үсгээ зурж ирсэн байна.
Хууль зөрчин голын ай савд баригдсан барилга байгууламжийг гарын үсэг зурж, хүлээн авсан албан тушаалтнууд хэн байсныг мэдэж авах нь хариуцлагагүйн үерээс урьдчилсан сэргийлэх нийгмийн санаа бодлын бат бэх хана бэхлэлт болно.
Газар олгох, сунгах, зориулалт өөрчлөх, барилга, байгууламж хүлээн авах комиссын дарга, бүрэлдэхүүн, шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн, шуурхай, ил тод болгох нь аливаа гамшиг болоод өнгөрсөн хойно нь биш цаг тухайд нь иргэд мэдэх эрхээ эдлэн шууд хараа хяналт тавьдаг байх нь ч болзошгүй аюулыг уг үндсээр нь таслах хөшүүрэг болох юм.
Жишээлбэл Дунд голын ай савд баригдаж байсан "Акуа гарден" хотхоныг 2013 оны Нийслэлийн засаг даргын захирамжаар "Эм энд Жи" гэх компанид ногоон байгууламжийн зориулалтаар газар олгосон байна. Дараа нь мөн нийслэлийн засаг даргын захирамжаар усан парк, спорт цогцолбор болгож өөрчилсөн гэдгийн харах боломжтой" гэв.
Тус барилгын ажлыг түдгэлзүүлж, ашиглалтад оруулааүй байгаа тул улсын комисс ажиллаагүй байна гэсэн юм.
Мөн газрын мэдээллийн сан egazar.gov.mn/ системийг нийслэлийн мэдээллийн сантай нэгтгэж холбожээ.