Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан "Монгол Улсын далбааны өдөр"-ийн цэргийн ёслолын жагсаал Чингисийн талбайд төрийн дууллаар эхэллээ.
Түүний дараа Монгол Улсын төрийн далбааг Чингисийн талбайд мандуулж, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж иргэддээ хандан үг хэллээ.
Тус ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ахмад дайчид, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид оролцлоо.
Энэ өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд цэргийн ёслолын жагсаал болдог уламжлалтай. Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцлоо.