УИХ-ын гишүүн Т.Доржханд АТГ-ын даргаас дараах асуултыг асуув.
-Дашдаваа даргаа таны удирдлагад ажилладаг нэг хүн ням гарагт Х.Баттулгыг явуулсан. Бүх хүний анхаарал хөл бөмбөгийн ДАШТ руу хандсан байхад Х.Баттулга зугтлаа. АТГ босоо удирдлагатай тул та Х.Баттулга хилээр гарахад зөвшөөрөл өгсөн үү? Танай мөрдөгч зөвшөөрөв үү? Хэрэв энэ хүн зугтсан бол та хариуцлагыг нь үүрэх үү?
-АТГ-ын дарга З.Дашдаваа:
-Нүүрсний гэх тодотголтой 32 хэргийг бид шалгаж байна. Оффтэйк гэрээнүүдийг нарийн мэргэжлийн шинжээч нар дүгнэн шалгана. Тэдний дүгнэлтийн дараа тэдгээр гэрээ гэмт хэргийн шинжтэй, эсэх нь тодорхой болно. Х.Баттулга оргосон гэдгийг хэн батлах вэ? Шүүхээс энэ хүн зугтсан уу? Хэн ч эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд оролцох ёсгүй. Гэрч, хохирогч, сэжигтэн тус бүр өөр өөр эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Т.Доржханд гишүүн та шүгэл үлээж болно. Төрийн өндөр албан тушаалтай 8 хүнээс гэрчээр мэдүүлэг авсан. Нэрийг нь хэлэх боломжгүй.
Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газрын 80 орчим хүнтэй ажлын хэсэг гарсан. Өнөөдрийн байдлаар 3000 орчим хүнийг байцааж, 70 орчим объектод нэгжлэг хийн, 34 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. 20-иод хүнийг цагдан хорьсон. Бид хэнд ч ял завшуулахгүй. Бүх хүч чадлаараа ажиллаж байна. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Авлигатай тэмцэх газраас эхний ээлжид шалгах улс төрийн нөлөө бүхий 17 хүнийг зарлаад, шалгалтын ажиллагаа эхэлсэн. Иргэдийн зүгээс манай байгууллагыг шуурхай бөгөөд шударга, хурдан шийдэхийг шаардаж байна. Бид энэ жил Хөгжлийн банкны хэргийг шалгаж, эхний 94 холбогдогчийн хэргийг прокурорын газарт шилжүүлж өгсөн. Үүний ачаар 809 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн. Үүнтэй адил бид нүүрсний хэрэг дээр ч мөн аль нэг этгээдэд давуу байдал олгохгүйгээр шуурхай шийдвэрлэнэ гэдгээ хэлэх хэрэгтэй.
Одоогийн байдлаар бид байгаа нотлох баримтууд дээр үндэслээд тэдгээр хүмүүсийг шалгаж, яллагчаар татах эсэхийг шийднэ. Энэ хэрэг бол маш өргөн хүрээтэй, олон төрлийн үйл ажиллагаа, гэмт хэргүүд явагдсан. Цагдаагийн байгууллагын харьяалалд багтах хэрэг ч байна. Авлигын гэмт хэргийн харьяалалд орох хэрэг ч бий.
Олон мянган жолоочдоос мэдүүлэг авч байна. Энэ нь жолооч нарыг нүүрсний хулгай хийсэн гэж буруутгаж байгаа хэрэг биш. Жолоочдын хил гаралт, түүний эзэмшил компанийн нийгмийн даатгал төлөлт зэрэг жолооч нарын эрх ашигт хэрэгтэй ажиллагааг явуулж байгаа юм.
Хэнд, хэзээ хилийн хориг тавихыг мөрдөгч, прокуроруудын бие даан шийддэг. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тодорхой хэд хэдэн асуудал дээр дуудаж, тайлбар авсан. Түүнийхээ хүрээнд мөрдөгч дүгнэлт хийж, таслан сэргийлэх үйл ажиллагаа шаардлагатай эсэхийг шийдсэн гэж бодож байна. Хэрэв яллагчаар татагдсан тохиолдолд мэдэгдэлгүй хилээр гарсан бол асуудал. Одоогоор эл хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Хэрэв хэрэг шүүхэд шилжих үед тэр хүн байхгүй байвал оргосон гэж үзнэ.
Өчигдөр гурван ерөнхий сайдыг дуудсан. Бид Тавантолгойн орд газартай холбоотойгоор сүүлийн арван орчим жилийн үйл, баримтыг шалгаж байна. Тиймээс өчигдөр ерөнхий сайд асан С.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нарыг эхний ээлжид гэрчээр дуудан, тайлбар мэдүүлэг авсан.
Оффтейк гэрээний асуудал дээр мэргэжлийн эдийн засгийн шинжээчдийг томилно. Ингээд санхүү, эдийн засгийн хувьд алдагдалтай, гэмт хэргийн шинжтэй, бусдад давуу байдал олгосон гэрээ байна гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсан тохиолдолд бид хуулийн хүрээнд авч үзэх ёстой. Түүнээс биш мөрдөн байцаагч дүгнэх боломжгүй.
Одоогоор 50 хүнийг яллагчаар татаж, 17 хүн цагдан хоригдож байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдад давуу байдал олгосон зэрэг гэмт хэргээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотой захирал болон албан хаагчид хоригдон, шалгагдаж байна. Яллагчаар татсан УИХ-ын гишүүн одоогоор байхгүй.