Гудамжаар алхахад хүмүүсийн хүйтэн харц түүнийг хоргооно. Хааяа хаашаа ч хамаагүй ороод нуугдчихмаар санагдуулам хутга шиг иртэй тийм харц. Зөрөөд өнгөрөхдөө түүнд туслах гэж оролдоно. Зүгээр биеэ даагаад явахад нь “Хэнтэй явж байгаа юм. Ганцаараа гадуур явж болохгүй” гэж танихгүй хүн хүртэл санаа тавина. Өрөвдөн туслах гэж буйн хэлбэр тэр ч “бусдаас өөр, сул дорой нэгэн” гэх өр өвтгөм мэдрэмжийг түүнд төрүүлнэ.
Гудамжинд нэг хүүхэд “Энэ ах яачихсан юм бэ. Согтуу хүн үү” гэж ааваасаа асууна. Аав нь хариуд нь “Үгэнд орохгүй бол энэ ахад чинь өгчихнө шүү” гэх нь сонстоод өнгөрнө. Зөрөхийн төдийд цээж хөндүүрлэм үгс зүгээр л урсаад одох нь дотор бачимдуулна. Тэр аавын хүүг айлгахаар “мангас” уу, бусдаас өөр гэх хайрцагт түгжигдэн буланд шигдэн ганцаар хорвоог туулах ёстой юу? Олон асуултын хариуг энэ удаагийн “Хүний түүх” булангийн зочноос та олж харна гэдэгт итгэлтэй байна.
Түүнийг Ц.Мөнхтулга гэдэг. 33 настай. Тархины саа өвчтэй гэдгээ хүүхэд байхдаа мэдэж хорвоогийн алаг өдрүүдийг өөрийнхөөрөө туулж яваа эгэл залуу.
Тэр арван жилээ Эрдэнэт хотод дүүргэжээ. Тийм ч сайн сурагч байгаагүй тул төгсөх ангидаа зөвхөн ЭЕШ өгөх хичээлдээ л бэлддэг байж. Бусад хичээлийнх нь дүн хийгээгүй байсан ч тэгсхийгээд гарчихдаг байсан тул санаа ч зовохгүй. Оюутан боллоо. ЭЕШ-д хангалттай оноо авсан тул МУИС-ийн гүн ухааны ангид тэнцчихээр байсан ч номын санч мэргэжлийг сонгожээ. Одоо л өөрийгөө харуулна хэмээх оволзсон их хүслээр жигүүрлэн их сургуулийн босгыг алхсан нь энэ.