“Уул уурхайн долоо хоног 2022” уулзалтын хүрээнд өчигдөр Шангри-Ла зочид буудалд "Оюу толгой"-н ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн, зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд “Оюу толгой” компанид бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг 100 орчим компани оролцсон. Энэ талаар тус компанийн Худалдан авалтын газрын олон талт хамтын ажиллагааны зөвлөх Н.Ундралтай ярилцлаа.
Н.УНДРАЛ: ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОДЛОГО БАРЬДАГ
-Өнөөдрийн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд ямар үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд оролцож байна вэ?
-Үзэсгэлэнд "Оюу толгой"-н төлөөлөл болсон 100 гаруй ханган нийлүүлэгч оролцож байна. Үүнд үндэсний үйлдвэрлэгч нар болон "Оюу толгой" компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, үйлчилгээ үзүүлдэг компаниудын төлөөллүүд оролцож байна.
“Оюу толгой” компани 2011 оноос Үндэсний ханган нийлүүлэлтийн бодлого боловсруулсан. Энэ хүрээнд импортын бүтээгдэхүүнийг орлох, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж байгаа компаниудыг дэмжих, хамтран ажиллах бодлого барьдаг.
Тухайлбал, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг аюулгүй ажиллагааны хувцас болон Өмнөговийн ханган нийлүүлэгчид, мөн үйчилгээ үзүүлдэг эмнэлэг, даатгал, банк санхүүгийн байгууллагууд, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон компани, үндэсний үйлдвэрлэгч нар энэ үзэсгэлэнд оролцож байна.
-“Оюу толгой”-н ханган нийлүүлэгч болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-“Оюу толгой”-н ханган нийлүүлэгч болохын тулд суурь шаардлага буюу аюулгүй ажиллагаа нэн тэргүүнд тавигддаг. Түүний дараа бизнесийн ёс зүйг суурь шаардлагадаа авч үздэг. Мөн манайд бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлж чадах гэх мэт шаардлагууд бий. Хэрвээ “Оюу толгой”-н ханган нийлүүлэгч болохыг хүсвэл манай ot.mn буюу “Оюу толгой-н веб хуудасны Худалдан авалтын хэлтэс гэсэн хэсэгт ороод, Оюу ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой. Тодруулан хэлэхэд энэ нь мөн л монгол компанийн хөгжүүлсэн систем байгаа юм. Энэ системд үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой.
-Ханган нийлүүлэгч болсноор тухай байгууллагад ч ажлын байр дагаад нэмэгддэг гэж ойлголоо?
-“Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгч болсноор импортын барааг орлох бараа бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх боломжтой. Үүнийг дагаад Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, түүгээр зогсохгүй ажлын байр ч нэмэгдэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнгийн зургуудыг хүргэж байна.