Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт Говийн хутагт Дулдуйтын Данзанравжаагийн эх нутаг гэдэг Хамарын хийд бий. Энэ газрыг Дэлхийн энергийн төв ч гэж нэрлэнэ.
Тэнд очсон хүмүүс газар хөлбөрөх нь хөлбөрч, гар утсаараа ээж аав, элгэн садан руугаа холбогдон өөр өөрийнхөөрөө энерги авч бас өгнө. Хойд талд нь байх овоон дээр гарч мөн л гараа алдлан өргөж энерги авахын зэрэгцээ “Үлэмжийн чанар” гэх Данзанравжаагийн зохиосон дууг бадаг алдалгүй дуулах аж.
Догшин ноён хутагт Данзанравжаа нууц тарнийн эрдмийг гарамгай эзэмшсэн байсан нэгэн бөгөөд хатуу хар архийг үлээгээд ус болгочихдог ид шидтэй хүн байсан гэх хууч яриа өдгөө ч ам дамжин яригдсаар буй.
Ирж, буцах хүн зоныг угтаж үдэн, энэ нутаг орны түүхийг чих бүрд ойлгуулахыг хичээн, сэтгэл, зүрхний чанадаас асаж, огшиж тайлбарлах буурал хөтөч шившлэг ерөөлийг хамтатган уянгалуулна. Үүний дараа "Одоо үнэртдээ, архи биш рашаан болсон" гэхэд санаа, сүсэг дагасных уу, Данзанравжаа хутагтын нууц эрдэм энэ хөтчид уламжлагдав уу гэлтэй лонхны амсраас юу ч үл үнэртэнэ.
Тиймээс цугларсан хүн бүр архи өргөж, хүслээ шившин, гэр бүлийнхэндээ энерги шингэсэн "үнэртдэггүй" архийг хадгалан авч одлоо.